Цөөн үгээр
  • Шинэчлэгдэж буй цахим хуудасны талаархи саналаа өгөөрэй.
УДИРДЛАГЫН АКАДЕМИД БҮРТГЭЖ БАЙНА

УДИРДЛАГЫН АКАДЕМИЙН ТӨРИЙН ЗАХИРГААНЫ МЕНЕЖМЕНТ, БИЗНЕСИЙН УДИРДЛАГААР МЭРГЭШҮҮЛЭХ ДИПЛОМЫН СУРГАЛТАНД ЭЛСЭХИЙГ СОНИРХСОН ИРГЭДИЙГ 2018 ОНЫ 10 САРЫН 05-НЫ ӨДРӨӨС ЭХЛЭН 10 САРЫН 12-НЫ ӨДРИЙГ ДУУСТАЛ ЗАВХАН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН 207 ТООТ ӨРӨӨНД БҮРТГЭЖ БАЙНА

 

Үүнд:

 

1. Төрийн захиргааны менежментээр мэргэшүүлэх дипломын сургалтанд Засгийн газрын тэтгэлгээр суралцах сонирхолтой иргэд

 

2. Төрийн захиргааны менежментээр мэргэшүүлэх дипломын сургалтанд төлбөртэй болон хувийн  зардлаар суралцах сонирхолтой иргэд

 

3. Бизнесийн удирдлагын мэргэшүүлэх дипломын сургалтанд төлбөртэй болон хувийн  зардлаар суралцах сонирхолтой иргэдийг  тус тус бүртгэнэ.

 

 

ТАВИГДАХ ШААРДЛАГА:

 

-Төрийн захиргааны менежмент, Бизнесийн удирдлагаар мэргэшүүлэх дипломын сургалтанд хувийн зардлаар суралцах иргэд бакалавраас доошгүй боловсролын зэрэгтэй байна.

 

-Төрийн захиргааны менежментээр мэргэшүүлэх дипломын сургалтад Засгийн газрын тэтгэлгээр суралцах төрийн албан хаагчид бакалавраас доошгүй боловсролын зэрэгтэй байх бөгөөд аймаг, сумын хурал, захиргааны байгууллагад 2-оос доошгүй жил ажиллаж байгаа, тангараг өргөсөн /2016.10.01-ний өдрөөс өмнө/ төрийн жинхэнэ албан хаагчид болон удирдах албан тушаалд 2-оос доошгүй жил ажиллаж байгаа төрийн үйлчилгээний албан хаагчид байна.

 

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

-Иргэний үнэмлэхний хуулбар

 

-Бакалаврын зэргийн диплом, нотариатаар батлуулсан хуулбар 

 

-Бүртгэлийн хураамж 20000 төгрөг

 

Холбоо барих утас: 70462801, 98668165

 

 

ЗАВХАН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

 

НИЙТЭЛСЭН: 2018-10-08 09:54:58