Цөөн үгээр
  • Шинэчлэгдэж буй цахим хуудасны талаархи саналаа өгөөрэй.
ИДЭР СУМАНД БАГ СУРТАЛЧИЛАХ “СОЁЛЫН ӨДӨРЛӨГ” БОЛОВ

Идэр сумын Засаг даргын 2018 оны үндсэн чиглэл, Соёлын төвийн 2018 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд төрийн анхан шатны нэгжийн ажил үйлчилгээг ард иргэдэд улам ойртуулах, багуудын ажлыг олон нийтэд сурталчилах, харилцан туршлага солилцох, соёлын биет бус өвийг өвлөн тээгчдийг илрүүлэн сурталчилах, түүх соёлын дурсгалт зүйлийг хамгаалах, багийн Засаг дарга нарын эрх, үүргийг хэрэгжүүлэх зорилгоор баг сурталчилах “Соёлын өдөрлөг”-ийн үйл ажиллагааг зохин байгууллаа. Энэхүү арга хэмжээнд Идэр сумын дөрвөн багийн ард иргэд идэвхтэй оролцож, өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хийсэн бүтээлч ажлуудаа танилцуулах, иргэдийн авьяас чадварыг нээн илрүүлэх зорилгоор 90 минутын тоглолт хийх, өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдийн үзэсгэлэн худалдаа зохион байгуулах, баг бүр нэгээс доошгүй үзмэр бэлтгэх зэрэг үзүүлэлтүүдээр өрсөлдөж Дархан-Уул баг шилдгээр шалгарлаа.

 

 

НИЙТЭЛСЭН: 2018-12-01 18:15:25