Цөөн үгээр
  • Шинэчлэгдэж буй цахим хуудасны талаархи саналаа өгөөрэй.
МЭНДЧИЛГЭЭ

Эх орныхоо өнцөг булан бүрт ажиллаж амьдарч буй Монголчууддаа, Цаст цагаан уулынхаа авшиг, хишигтэй Оюунлаг Завханчууддаа айлчлан ирж буй шинэ оны халуун мэндийг өргөн дэвшүүлье.
    Улиран одож буй 2018 он Завханчуудын маань хувьд хөгжлийн замаа ойртуулж хүний хөгжилд анхаарсан, хөрөнгө оруулалт нэмэгдэж бүтээн байгуулалт өрнөсөн, өнгө нэмж хөгжилд хөтөлсөн ээлтэй сайхан он байлаа.
    “Ард иргэдээ сонсох аян”-аа хоёр удаа зохион байгуулж айл өрхүүдийнхээ 60 хувиар нь орж төрийн ажлыг ард иргэдээрээ үнэлүүлсэн, төрийн албан хаагчид маань айл өрхүүдээ хариуцан ажиллаж төр иргэн хоорондын харилцаа холбоо сайжирсан, малчны 6 настай хүүхдийн гэр өргөө үүдээ нээж сургууль, цэцэрлэгүүдийн орчин соёлжсон, авто замын ажлууд эрчимжиж, дэд бүтэц өргөжсөн зэрэг шинэ шинэлэг бүхнээр дүүрэн, амжилтаар арвин сайхан он улиран одож шинэ онтойгоо золгож байна.
    Энэ онд бид 114 км хатуу хучилттай замын ажлаа дуусгасан бол шинэ ондоо Завханчууд бид 167 км хатуу хучилттай замын ажлаа дуусгаж 67 км хатуу хучилттай зам барих ажлаа эхлүүлж, төрийн үйлчилгээний байгууллагууд болох сургууль, цэцэрлэг, соёлын төв, эмнэлгийн он дамжин баригдах 20 барилгын ажлаа дуусгаж , 18 барилгын ажлыг шинээр эхлүүлж, 17 барилгад засвар үйлчилгээ өргөтгөлийн ажлыг гүйцэтгэж, нийт 44,1 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалт өрнөсөн өгөөжтэй сайхан он байх болно.
    Бид бодит салбарын хөрөнгө оруулалтаас гадна оюуны хөрөнгө оруулалтад онцгой анхаарч Сайн багш, Сайн эмч, Сайн бизнесмэн, Сайн малчин, Сайн оюутан хөтөлбөрүүдээ амжилттай хэрэгжүүлж хөгжлийн түлхүүр хүнээ хөгжүүлэхэд урьдын адил онцгой анхаарч эрчимтэй ажиллах болно.
    Айлчлан ирж буй 2019 он аймаг орон нутаг маань оюуны бөгөөд материаллаг хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт цогцолсон, айл өрх бүрт аз жаргал, амжилт бүтээл, инээд хөөрөөр цалгисан хүн бүр хөгжиж, сэтгэлгээ хандлагын эерэг өөрчлөлтөөр хөглөгдсөн их өөрчлөлт, эрчимтэй хөгжлийн жил байх болно гэдэгт эргэлзэхгүй байна.
    Та бүхний маань санасан бүхэн сэтгэлчлэн бүтэж, сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

    Таныг хүндэтгэсэн,

Завхан аймгийн Засаг дарга                              Д.Батсайхан
 

НИЙТЭЛСЭН: 2018-12-31 12:24:12