Цөөн үгээр
  • Шинэчлэгдэж буй цахим хуудасны талаархи саналаа өгөөрэй.
2018 ОНД 152 ӨРХИЙГ 528.8 САЯ ТӨГРӨГИЙН ҮНЭ БҮХИЙ 8755 ТОЛГОЙ МАЛААР МАЛЖУУЛАВ

2018 оны жилийн эцсийн мал тооллогын дүнгээр Завхан аймгийн 13264 малтай өрх, 9078 малчин өрхөд 3555.4 мянган толгой мал, үүнээс 1501.4 мянган хээлтэгч тоологдож, нийт малын тоогоор Алдархаан сум 292.2 мянган толгой мал, 145.1 мянган ямаагаар, Их-Уул сум 274.7 мянган толгой мал, 19.2 мянган адуу, 29.2 мянган үхэр, 160.3 мянган хониор, Дөрвөлжин сум 2.2 мянган тэмээгээр тус тус  тэргүүлж, мянгаас дээш малтай өрх 544 боллоо. Нийт мал сүргийн дотор тэмээ 0.2 хувь,  адуу 6.2 хувь,  үхэр 5.8 хувь,  хонь 51.4 хувь,   ямаа 36.4 хувийг эзэлж, бод мал, хонин сүргийн  хувийн жин нэмэгдэж сүргийн зохистой бүтэц бүрдэж байна. Тооллогоор 1501.4 мянган хээлтэгч тоологдсон нь өнгөрсөн оноос 56.6 мянгаар өсч, нийт сүргийн 42.2 хувийг хээлтэгч мал эзэлж байна.

 

Завхан аймгийн хэмжээнд 15.9 мянган малчид мал аж ахуйн үйлдвэрлэл эрхэлж байна. Малчдын 29.3 хувь нь 15-34  насны залуучууд,  57.2  хувь нь 35-59 насны хүмүүс, 13.5 хувь нь тэтгэвэрийн насны хүмүүс тус тус эзэлж  байна. Цэвэр үүлдэрийн үхэр 0.7 мянга, шилдэг үүлдэрийн адуу 11 мянга, шилдэг үүлдэрийн ямаа 307.3 мянга, цэвэр үүлдэрийн сартуул хонь 577.9 мянга тус тус тоологдлоо.

 

2018 онд аймгийн дүнгээр 152 өрхийг 528.8 сая төгрөгийн 8755 толгой малаар малжуулж, нийт хөрөнгийн 48.3 хувийг орон нутгийн хөрөнгөөр, 51.7 хувь нь бусад эх үүсвэрээс санхүүжүүллээ.

 

 Аймгийн хэмжээнд 2018 онд нийт 508 худаг, усан байгаагаас гүний өрөмдмөл худаг 321 (63.2%), энгийн уурхайн 126 (24.8%), бусад төрлийн 61 (12.0%) байна. 2018 онд долоон худаг шинээр гаргаж, 11 худагт засвар хийж нийт 144.7 сая төгрөг зарцууллаа.

 

 

 

НИЙТЭЛСЭН: 2019-01-05 03:01:25