Цөөн үгээр
  • Шинэчлэгдэж буй цахим хуудасны талаархи саналаа өгөөрэй.
ДӨРВӨЛЖИН СУМ ХҮҮХДИЙН СУРЧ ХӨГЖИХ ОРЧНЫГ САЙЖРУУЛЛАА

‘’Хүүхдэд ээлтэй орон нутаг’’ хөтөлбөрийн хүрээнд Дөрвөлжин сум 2018 оныг ‘’Хүүхэд залуусын хөгжлийг дэмжих жил’’ болгон зарласан билээ. Энэхүү жилийн ажлын төлөвлөгөө болон сумын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсаны дагуу хүүхдийн эрүүл мэндийг дэмжих зорилгоор сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газраас ерөнхий боловсролын сургуулийн 10 бүлгийн 236 хүүхэд, цэцэрлэгийн дөрвөн бүлгийн 115 хүүхэд, нийт 14  бүлгийн 351 хүүхэд үр шимийг нь хүртэх боломжтой 880 мянган төгрөгийн өртөг бүхий 14 ширхэг халуун, хүйтэн устай ус цэвэршүүлэгчийг бүлэг бүрт гардуулан өглөө.

Мөн “Баян айраг эксплорэйшн” ХХК нийгмийн хариуцлагынхаа хүрээнд цэцэрлэгийн шинэ бүлэгт 30 сая төгрөгийн үнэ бүхий зөөлөн эдлэл, хөгжимт хэрэгсэл, техник тоног төхөөрөмж, гадна, дотор талбайн биеийн тамирын хэрэглэгдэхүүн, тоглоом зэрэг нийт 55 нэр төрлийн бараа материалыг хүлээлгэн өглөө. Ерөнхий боловсролын сургуулийн газар зүйн кабинетийг дөрвөн сая төгрөгийн үнэ бүхий газар зүйн хичээлийн хэрэглэгдэхүүнээр,  сумын Засаг даргын Тамгын газрын Иргэний танхимыг таван сая төгрөгийн проектор, дэлгэц, микрофон зэрэг иж бүрэн техник тоног төхөөрөмжөөр тус тус хангав.

 

 

НИЙТЭЛСЭН: 2019-01-11 11:11:20