Цөөн үгээр
  • Шинэчлэгдэж буй цахим хуудасны талаархи саналаа өгөөрэй.
“ЦЭВЭР ГАР, ЦЭВЭР НОЙЛ – ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ЖОР” 21 ХОНОГИЙН АЯН АМЖИЛТТАЙ БОЛОВ

НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр Завхан аймагт хоёр дахь жилдээ амжилттай хэрэгжиж буй “Хүүхдэд ээлтэй орон нутаг” хөтөлбөрийн “Ус, ариун цэврийн байгууламжийн төсөл”- хүрээнд хүүхэд бүрт гар угаах аргыг хэвшүүлж, байгууллага бүр цэвэр нойлтой байх, нойлын стандартын талаар хүүхэд, багш, албан хаагчдын мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор Ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудын  дунд “Цэвэр гар, цэвэр нойл– Эрүүл амьдралын жор” 21 хоногийн  аяныг амжилттай зохион байгууллаа.

Аянд Ерөнхий боловсролын 14 сургууль, долоон цэцэрлэг оролцсоноос сургуулиудаас тэргүүн байрт МБУГС-тай Дэвшил сургууль, дэд байрт Улиастай сумын бүрэн дунд гуравдугаар сургууль, гуравдугаар байрт Эрдэнэхайрхан сумын ерөнхий боловсролын сургууль шалгарлаа. Цэцэрлэгүүдээс тэргүүн байрт Улиастай сумын хоёрдугаар цэцэрлэг, дэд байрт Улиастай сумын есдүгээр цэцэрлэг, гуравдугаар байрт Завханмандал сумын цэцэрлэг тус тус шалгарч 380-500 мянган төгрөгийн үнэ бүхий зүйлээр шагнуулав.

НИЙТЭЛСЭН: 2019-01-03 13:15:29