Цөөн үгээр
  • Шинэчлэгдэж буй цахим хуудасны талаархи саналаа өгөөрэй.
ЦАСНЫ БАЯРТ 400 ГАРУЙ ХҮН ОРОЛЦОВ

Аймгийн Засаг даргын 2017 оны  нэгдүгээр сарын 23-ны өдрийн А/28 тоот захирамжийг хэрэгжүүлэх, ард иргэд, албан байгууллага, хамт олны амралт чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Эрүүл агаар-Эм” цасны баярыг энэ жил аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбоо, Иргэдийн төлөөлөгчдийн хурал, аймгийн Засаг даргын Тамгын газар, Биеийн тамир спортын газар зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулж 400 гаруй хүн оролцлоо.

 Энэ үеэр долоон сая төгрөгийн хонжворын сантай сугалаа явуулж 101 азтан тодруулав. Мөн “Цасны барилдаан”, “Цасаар хэн сайн урлах вэ” зэрэг тэмцээн уралдаан зохион байгуулж, иргэд гэр бүл,  хамт олноороо идэвхтэй оролцлоо.

Хөдөлгөөний хомсдол, суудлын ажлаас үүдэлтэй олон төрлийн өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн шилдэг арга бол идэвхтэй дасгал хөдөлгөөн юм. Тиймээс Завханчууд долоо хоног бүрийн Бямба гаригийг уулын явган аяллын өдөр болгосон бөгөөд 2018 онд нийт 52 удаагийн аялалд 3700 гаруй хүн оролцжээ.

 

 

 

НИЙТЭЛСЭН: 2019-02-01 09:57:01