“ОЧИРВААНЬ ЛИГ-2019” САГСАН БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭН БОЛОВ
530 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Завхан аймгийн Сагсан бөмбөгийн холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Очирваань лиг” сагсан бөмбөгийн тэмцээн 2019 оны нэгдүгээр сарын 5-ны өдрөөс нэгдүгээр сарын 27-ны өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө. Сагсан бөмбөгийн спортыг түгээн дэлгэрүүлэх, тамирчдын ур чадвар, тоглолтын арга барил техникийг хөгжүүлэх, сагсан бөмбөгийн спортын залгамж халааг бэлтгэн шилдэг, шинэ залуу тамирчдыг нээн илрүүлэх зорилготой тус тэмцээнд долоон баг хоёр тойргоор өрсөлдлөө. Тэмцээний нээлтийн өдөр холимог оддын тоглолт болж, хэсгийн тоглолт, шишгээ тоглолтоор үргэлжилж шилдгүүдээ тодрууллаа.

Очирваань лигийн аварга шалгаруулах тэмцээний ур чадвар болон гурван онооны шидэлтийн тэмцээнд Богдын голын усан цахилгаан станц, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны "Очирвааний залуус" багийн тамирчин Энхтайван, Дашням, SLAM DUNK-ийн тэмцээнд Спорт цогцолбор eagles" багийн тамирчин Бишрэлт нар тэргүүллээ. Жилээс жилд өргөжин тэлж буй “Очирваань лиг-2019 сагсан бөмбөгийн тэмцээнд 120 гаруй тамирчин 20 хоногийн турш хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж тэргүүн байрт Ч.Алтанхуяг эзэнтэй, Б.Лхамсүрэн ахлагчтай, Ж.Оюунцэцэг захиралтай, П.Даржаа дасгалжуулагчтай “Хомын тал гуравдугаар сургууль” баг, дэд байрт Ю.Бат-Эрдэнэ эзэнтэй Н.Болдбаатар дасгалжуулагчтай, Д.Бархас ахлагчтай “Баялаг-Дэвшил” баг, гуравдугаар байрт Д.Чулуунбат эзэнтэй, Г.Мөнхбилэг дасгалжуулагчтай, н.Чинзориг ахлагчтай “Titan tower” баг тус тус шалгарлаа.

 

2019-02-02 10:00:15