Цөөн үгээр
  • Шинэчлэгдэж буй цахим хуудасны талаархи саналаа өгөөрэй.
АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Д.БАТСАЙХАН САЙДУУДТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ БАЙГУУЛАВ

Монгол Улсын хуулиар хүлээсэн чиг үүргийн хүрээнд Завхан аймгийн Засаг дарга Д.Батсайхан Монгол Улсын шадар сайд, сайдуудтай 2019 онд хамтран ажиллах гэрээг үзэглэв. Гэрээнд төрийн үйлчилгээний чанар, үр ашгийг дээшлүүлэх, төрийн байгууллага, төрийн үйлчилгээний уялдааг хангах, шударга, ил тод, хариуцлагатай төрийн албыг төлөвшүүлэх, орон нутгийн удирдлагын бүх шатны байгууллагад ажлын хариуцлага, сахилга, дэг журмыг чангатгаж, салбар бүрийн бодлого, зорилтыг хэрэгжүүлэх чиглэлээр авах арга хэмжээ, санхүүжилтийн талаар тусгаж хамтран ажиллах чиглэл, талуудын харилцан хүлээх үүрэг хариуцлагыг тодорхой тусгасан байна.

НИЙТЭЛСЭН: 2019-02-03 18:05:32