Цөөн үгээр
  • Шинэчлэгдэж буй цахим хуудасны талаархи саналаа өгөөрэй.
АЙМГИЙН ХУРЦ АРСЛАН С.ЮНРЭНГИЙН НЭРЭМЖИТ “ҮНДЭСНИЙ БӨХИЙН БАЯР” БОЛЛОО

Шарагчин гахай жилийн хаврын тэргүүн сарын сар шинийн баярт зориулсан чөлөөт бөхийн спортын мастер, аймгийн хурц арслан Сандаг-Очирын Юнрэн агсны нэрэмжит “Үндэсний бөхийн баяр”-ыг аймгийн Засаг дарга, түүний Тамгын газар, Биеийн тамир спортын газар, С.Юнрэн агсны үр хүүхдүүд хамтран зохион байгууллаа. Үндэсний спортыг түгээн дэлгэрүүлэх, ахмад бөхчүүдээ алдаршуулах, тэдний амжилтыг сурталчилах, өсвөр залуу үеийнхний дунд үндэсний уламжлалт ёс заншлыг дэлгэрүүлэн хөгжүүлэх зорилгоор “Үндэсний бөхийн баяр”-ыг өсвөр үе, нийтийн монгол бөх, улс аймаг сумын цолтой болон залуу бөхчүүдийн барилдаан гэсэн гурван төрлөөр зохион байгууллаа. Өсвөрийн бөхийн барилдааны 13-15 насны ангилалд 32 бөх, 16-18 насны ангилалд 32 бөх барилдсан бол улс, аймаг, сумын цолгүй, бөхийн бэлтгэл сургалтад хамрагдаж байгаагүй  нийтийн Монгол бөхийн барилдаанд 128 бөх барилдлаа. Аймгийн хурц арслан Сандаг-Очирын Юнрэн агсны нэрэмжит барилдааныг зорьж түүний  шавь нар, найз нөхөд гээд хол, ойроос олон хүн ирсэн байв.

Өсвөрийн бөхийн барилдааны 13-15 насны ангилалд Яруу сумын бөх Машбат түрүүлж, Чандмань-Эрдэнэ лобаратори суруулийн бөх Лхагвасүрэн үзүүрлэлээ. 16-18 насны ангилалд Цэцэн-Уул сумын бөх Бүрэнбаяр түрүүлж, мөн Цэцэн-Уул сумын бөх Уламбаяр үзүүрлэлээ. Нийтийн Монгол бөхийн барилдаанд Алтай-Улиастай эмчим хүчний систем ТӨХК-ийн бөх Лхагвасүрэн түрүүлж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны бөх Бямбаноров үзүүрлэлээ. Харин улс, аймаг, сумын цолтой болон залуу бөхчүүдийн барилдаанд 64 бөх барилдсанаас Цэцэн-Уул сумын харьяат аймгийн харцага Ш.Чинтулга түрүүлж, Улиастай сумын харьяат, аймгийн харцага Баярсайхан үзүүрлэлээ. Барилдааны төрөл тус бүрт давааны бай өгч, шөвгийн дөрөвт үлдсэн бөхчүүдийг өргөмжлөл, мөнгөн шагналаар урамшууллаа.

Б.Оюун-Эрдэнэ 

 

НИЙТЭЛСЭН: 2019-02-14 09:13:11