ТӨРИЙН ДЭЭД ОДОН, МЕДАЛИАР ЭНГЭРЭЭ МЯЛААВ
398 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Улс эх орон, төрөлх нутгийнхаа хөгжил цэцэглэлтийн төлөө үнэтэй хувь нэмэр оруулсан иргэд төрийн одон медалиар энгэрээ мялаалаа. Төрийн одон, медаль гардуулах ёслолын үйл ажиллагаа аймгийн Засаг даргын Тамгын газрын “Ёслол хүндэтгэлийн өргөө”-нд болж шагналыг аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ц.Балхярваа, аймгийн Засаг дарга Д.Батсайхан нар гардуулан өглөө.

Сар шинийн баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны нэгдүгээр сарын 30-ны өдрийн 14 дүгээр зарлигаар “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор Завхан аймгийн Яруу сумын өндөр настан Ядамжавын Гүнсэн, Цагаанхайрхан сумын Эрүүл мэндийн төвийн бага эмч Долгорын Махвал нарын 11 иргэн шагнууллаа. “Алтан гадас одон”-гоор Хөгжимт жүжгийн театрын уран сайхны удирдаач Володягийн Энхтайван, Цагаанхайрхан сумын өндөр настан Самбуугийн Бааванхүү нарын 36 иргэн, “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар Тэс сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмч Дондовын Энхнямбуу, Улиастай сумын өндөр настан Лхагваагийн Пүрэвээ нарын найман иргэн, нийт 55 иргэн төрийн дээд одон, медалиар энгэрээ мялаалаа.  

Б.Оюун-Эрдэнэ

2019-02-15 09:16:14