Цөөн үгээр
  • Шинэчлэгдэж буй цахим хуудасны талаархи саналаа өгөөрэй.
ОЛОН УЛСЫН СТАНДАРТЫН ШААРДЛАГА ХАНГАСАН ХӨЛБӨМБӨГИЙН ТАЛБАЙТАЙ БОЛНО

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Завхан аймаг хүүхэд, залуучууд, ард иргэдийнхээ чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх таатай нөхцөлийг бүрдүүлэхэд анхаарч ажиллаж байна. Өнгөрсөн жил 1000 хүний суудалтай усан бассейн бүхий спорт цогцолбор ашиглалтад орсон бол энэ жил Азийн хөлбөмбөгийн холбооны 100 мянган долларын хөрөнгө оруулалтаар олон улсын стандартын шаардлага хангасан хөлбөмбөгийн талбай барихаар шийдвэрлэлээ. Энэхүү саналыг аймгийн удирдлагууд 2017 онд Азийн хөлбөмбөгийн холбоонд тавьсны үр дүнд 2019 оны дөрөвдүгээр сарын 27-ны өдөр тус холбооны зөвлөх Пүүн Ёк Хэн, Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Ч.Мөнхзул нар Завхан аймагт ажиллаж энэ зун хөлбөмбөгийн талбай барихаар болсныг дуулгалаа. Улиастай сумын гуравдугаар сургуулийн хашаанд барих тус хөлбөмбөгийн талбай нь таван метр өндөр хашаа, гэрэлтүүлэг, зүлэгтэй байх бөгөөд олон улсын стандартын шаардлага хангасан нөхцөлөөр барихаараа онцлог юм. Ингэснээр 2019-2020 оны хичээлийн шинэ жил эхлэхэд Завхан аймгийн хүүхдүүд хөлбөмбөгийн шинэ талбайтай болно.

Дашрамд дурьдахад, Япон улсын Ерөнхий боловсролын сургуулиудад сүүлийн 15 жилийн турш хөлбөмбөгийн хичээл орж байгаа бөгөөд тус спорт нь хүүхдийг зөв хүн болгон төлөвшүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Цаашид олон улсын байгууллагатай хамтран Япон улсаас орон нутагтаа мэргэжлийн багш урьж ажиллуулах боломжтой ажээ. 

Б.Оюун-Эрдэнэ 

НИЙТЭЛСЭН: 2019-05-03 09:51:39