Цөөн үгээр
  • Шинэчлэгдэж буй цахим хуудасны талаархи саналаа өгөөрэй.
ЭМЧ НАР ӨӨРЧЛӨЛТИЙГ ӨӨРӨӨСӨӨ ЭХЭЛНЭ

Аймгийн Засаг даргын санаачилгаар хэрэгжүүлж буй “Сайн эмч” дэд хөтөлбөрийн хүрээнд эмч, эмнэлгийн мэргэжилтнийхээ харилцаа, хандлага, ёс зүйг дээшлүүлэх зорилт тавьж, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуультай хамтран ажиллаж шаардлагатай сургалтуудыг үе шаттай зохион байгуулж байгаа билээ. Дөрөвдүгээр сарын 26-28-ны өдрүүдэд тус сургуулийн эрдэмтэн, докторууд “Харилцааны ур чадвар” сургалтыг зохион байгуулж 227 эмч, сувилагч, тусгай мэргэжилтэн хамрагдлаа.

 

Энэ үеэр Говьсүмбэр аймгийн эрүүл мэндийн үйлчилгээний чанарыг сайжруулахад нийгмийн эгэх хариуцлагыг хэрэгжүүлсэн тухай туршлагыг судалж, эмнэлгийн мэргэжилтний  ёс зүйн хорооны гишүүд, эмч нар, сувилгааны алба  хоёр өдрийн турш хамтран ажиллалаа.  Сургалтын үр дүнд эмч, сувилагч, мэргэжилтэн бүр өөрчлөлтийг өөрөөсөө эхлэхээ амлаж “Инээмсэглэл эерэг хандлага” уриан дор “Өөрчлөлтийг өөрөөсөө эхэлье” зургаан сарын аяныг зарласан байна. Ингэснээр иргэдэд хүргэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулахад чухал ач холбогдолтой гэдгийг хэллээ.  

 

Аймгийн Засаг дарга Д.Батсайхан Төрийн үйлчилгээг иргэдэд улам бүр ойртуулах, хэнийг ч орхигдуулахгүйгээр эмнэлгийн тусламж үйлчилгээг хүргэхэд эмч, эмнэлгийн мэргэжилтний харилцаа хандлага, ёс зүй чухал үүрэгтэйг онцлоод хүн бүртэй элгэмсэг, хүнлэг харьцаж, өөрчлөлтийг өөрөөсөө эхлэхийг уриаллаа.

 

 

НИЙТЭЛСЭН: 2019-05-06 09:56:29