Цөөн үгээр
  • Шинэчлэгдэж буй цахим хуудасны талаархи саналаа өгөөрэй.
МОНГОЛ УЛСЫН ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИССЫН АЖЛЫН ХЭСЭГ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАВ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Монгол Улсад мэргэшсэн төрийн албыг бий болгоход дэмжлэг үзүүлж Төрийн захиргааны жендэрийн тэгш байдлыг дээшлүүлэх,  жендэрийн тэгш байдлыг бий болгоход төрийн албан хаагчдын хүлээх үүрэг, хариуцлагыг тайлбарлан таниулах, төрийн байгууллагын удирдах албан тушаалтнуудын жендэр ба хүний эрхийн мэдлэг, чадавхыг бэхжүүлэх зорилгоор Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн П.Оюунчимэгээр ахлуулсан баг 2019 оны 11 дүгээр сарын 17-20-ны өдрүүдэд Завхан аймагт ажиллалаа.

 

Тус ажлын хэсэг 2019 оны 11-р сарын 18-ны өдөр Завхан аймгийн удирдах албан тушаалтнуудын шуурхай хуралд оролцож сургалт, хяналт шалгалтын ажлын чиглэлийн талаар мэдээлэл өгөв. Мөн зарим  төрийн байгууллагуудын Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтийн нөхцөл байдлыг шалгаж, хууль сахиулах байгууллагуудын албан хаагчид болон төрийн байгууллагуудын удирдлагуудад жендэр ба хүний эрхийн сургалтыг 2 өдөр зохион байгуулав.

НИЙТЭЛСЭН: 2019-11-21 15:13:50