МАЛЧДЫН УСАН ХАНГАМЖИЙГ САЙЖРУУЛНА
666 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Аймгийн Засаг даргын 2019 оны гурван удаагийн “Ард иргэдээ сонсох аян”-ы хүрээнд малчдаас худаг усны хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх тухай олон хүсэлт ирсэн байна. Иймд аймгийн зүгээс холбогдох байгууллагуудад малчид, ард иргэдийнхээ санал хүсэлтийг уламжилсны дагуу Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны санхүүжилтээр Завханмандал, Түдэвтэй, Ургамал, Сантмаргаз сумуудад худаг гаргахаар шийдвэрлэлээ. Аймгийн болон сумын орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр Баянхайрхан, Цагаанхайрхан,Тэс, Дөрвөлжин, Тэлмэн сумуудад тус бүр нь 18 сая төгрөгийн өртөг бүхий худаг гаргахаар шийдвэрлээд байна. Ингэснээр энэ онд нийт 10 худаг шинээр гаргах хөрөнгийн асуудлыг шийдвэрлэлээ.

 

2020-03-19 11:40:02