Цөөн үгээр
  • Шинэчлэгдэж буй цахим хуудасны талаархи саналаа өгөөрэй.
ЗАВХАН АЙМГИЙН ГАДААД ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГАА, ТӨСӨЛ ХӨТӨЛБӨР

 

Д/д

 

Улс,                             Олон улсын байгууллага,

 

Одоогийн байдал

Хамтын ажиллагааны чиглэл

1

Оросын Холбооны Улс

Манай аймаг ОХУ-ын БНТУ-тай олон жилийн харилцан хамтын ажиллагаатай найрсаг хөршүүд билээ. 2016 оны 11 сард ОХУ-ын БНТУ-ын Засгийн газрын тэргүүн Кара-Оол Ш.В-ийн урилгаар аймгийн Засаг дарга Д.Батсайхан тус муж улсад айлчлан хамтын ажиллагаа өргөжүүлэн хөгжүүлэх тал дээр санал солилцон “Санамж бичиг”-т гарын үсэг  зурсан билээ.

Энэхүү ”Санамж бичиг”-ийн хэрэгжилтийн хүрээнд:

  • хилийн үзэсгэлэн худалдааг 2017 оны 08 сард зохион байгууллаа
  • Тувагийн үндэсний их сургуульд 2017 оны 09 сарын 01-ны өдрөөс эхлэн 10 хүүхэд тэтгэлэгээр суралцахаар боллоо.

ОХУ, Новосибирск хотод зохион байгуулагдсан "SITT-2017" Олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд оролцлоо.                                                

  • боловрол,
  • соёл урлаг,
  • шинжлэх ухаан
  • хилийн үзэсгэлэн худалдаа
  • бүтээгдэхүүн, түүхий эдийн импорт, экспорт
  • аялал жуулчлал,
  • байгаль хамгаалал
  • онцгой байдлын салбарын үйл ажиллагаа
  • г.м

2

Бүгд Найрамдах Хятад Ард Улс

БНХАУ-ын Шэнь-си мужийн Захирагч ноён Ху Хөпиний урилгаар аймгийн Засаг дарга Д.Батсайхан төлөөлөгчдийг ахлан 2017 оны 06 сард Ши-ан хотод албан ёсны айлчлал хийж олон салбарт харилцан үр бүтээлтэй ажиллахаар “Санамж бичиг”-т гарын үсэг зурлаа. Хамтын ажиллагааны ажлууд 2018 оноос эхлэн хийгдэхээр төлөвлөгдөөд байна.

Тайваний Тайпэй эмнэлэгтэй мөн хамтран ажиллаж байна.

  • Эрүүл мэнд,
  • Боловсрол,
  • Соёл урлаг,
  • Шинжлэх ухаан, техник технологи,
  • Аялал жуулчлал,
  • Бүтээгдэхүүн, түүхий эдийн импорт, экспорт,
  • Хүмүүнлэгийн салбар,
  • г.м

3

Бүгд Найрамдах Солонгос Улс

Манай аймгийн хувьд БНСУ-ын Чонгжу хоттой 2011 онд хамтран ажиллах гэрээг байгуулан ахан дүүсийн харилцаат мужууд болсон билээ. Энэ үйл ажиллагаа одоохондоо зогсонг байдалтай байгаа бөгөөд 2018 оноос ахин хамтын ажиллагааг сэргээх төлөвлөгөө дээр ажиллаж байна.

БНСУ-ын Пусан хотын Дэдон эмнэлэгтэй хамтран ажиллах гэрээг байгуулан ажиллаж байна.

  • Эрүүл мэнд,
  • Боловсрол,
  • Техник, технологи
  • Аялал жуулчлал,
  • Соёл урлаг,
  • Бүтээгдэхүүн, түүхий эдийн импорт, экспорт
  • Хүмүүнлэгийн салбар
  • г.м

4

Бүгд Найрамдах Энэтхэг Улс

2017 оны 10 сард аймгийн Засаг дарга Д.Батсайханы урилгаар БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Суреш Бабу айлчлал хийлээ. Уулзалтын хүрээнд манай аймгийн боловсон хүчнийг БНЭУ-д бэлтгэх, мэргэжил дээшлүүлэх, боловсролын зэрэглэлийг ахиулахад дэмжлэг үзүүлэх, тэтгэлэгт хөтөлбөрт хамруулахаар боллоо.

Мөн жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, хөрөнгө оруулалт хийх тал дээр санал солилцлоо. 

  • Боловсрол,
  • Соёл урлаг,
  • Шинжлэх ухаан
  • Техник технологи,
  • Эрүүл мэнд
  • г.м

5

Нэгдсэн үндэсний байгууллага

Нэгдсэн үндэсний байгууллагын Хүүхдийн сан 2017-2021 оны хугацаанд “Хүүхдэд ээлтэй орон нутаг” төслийг хэрэгжүүлэхээр боллоо. Эхний ажил болох хамтын ажиллагааны гэрээ, гэрээний хэрэгжилтийн төлөвлөгөөг батлах үйл ажиллагаа 2017 оны 10 сард болж өнгөрлөө. Энэ үйл ажиллагаанд НҮБ-ын ХС-ийн Монгол дахт суурин төлөөлөгч Алекс Хайпкинс мэргэжилтнүүдийн хамт хүрэлцэн ирж оролцлоо.

НҮБ-ын Монгол орны баруун бүсэд газрын доройтол, хөгжлиын сөрөг нөлөөллийг бууруулж, дүйцүүлэн хамгааллыг нэвтрүүлэх нь буюу MON 16/631  төсөл хэрэгжиж байна.      

 

  • Нийгмийн хамгааллын салбар
  • Хүмүүнлэг,
  • Хөдөө аж ахуй,
  • Байгаль орчин,
  • Газар тариалан,
  • г.м

6

Германы хамтын ажиллагааны олон улсын нийгэмлэг

/GIZ/

Германы хамтын ажиллагааны нийгэмлэгээс хэрэгжүүлж буй "Эрчим хүчний үр ашиг-III" төслийн 139,826,70 еврогийн санхүүжилтийн  “Санамж бичиг”-т гарын үсэг зурлаа.

  •  

7

Дэлхийн зөн                /World vision/

 

 

8

Японы хүүхдийг ивээх сан

/Save the children/

Японы хүүхдийг ивээх сантай хамтран "Өвөлжилт хүндэрч буй орон нутгийн малчдыг дэмжих нь" төслийг хэрэгжүүлж 8 сумын 672 өрхөд 220 сая төгрөгийн тусламж үзүүлсэн байна. Мөн

  • боловсрол,
  • хүмүүнлэгийн салбар,
  • онцгой байдлын салбар,
  • г.м

9

Мерси кор

/Mercy corps/

 

  • хөдөө аж ахуй,
  • байгаль орчин,
  • г.м

 

10

Адра

/Adra/

 

 

 

 

НИЙТЭЛСЭН: 2017-10-06 11:33:17