Цөөн үгээр
  • Шинэчлэгдэж буй цахим хуудасны талаархи саналаа өгөөрэй.
төслийн танилцуулга

Төслийн нэр: “Монгол орны баруун бүсэд газрын доройтол, хөгжлийн сөрөг нөлөөг бууруулах, дүйцүүлэн хамгааллыг нэвтрүүлэх нь”

НҮБ-ын Хөгжлийн тусламжийн хүрээнд гарах үр дүн: 7. “Үндсэн нөөц хэрэглэгчдийн оролцоотойгоор нөөцийн тогтвортой менежментийн салбарын чадавхи бэхэжсэн байна”. Хүлээгдэж буй үр дүн: 7.1 “Салбарын бодлого, эрх зүйн баримт бичгийг үр дүнтэй боловсруулах, хэрэгжүүлэх, хэрэгжилтийг хангах чадавхи дээшилсэн байна” 7.2 “Бэлчээр, ус, ойн нөөц, биологийн олон янз байдлын төлөвлөлт, менежмент болон хамгаалах үйл ажиллагааг нэгдсэн зарчмаар хэрэгжүүлдэг болсон байна”.

НҮБХХ-ийн Стратегийн төлөвлөгөөний дагуу Хүрээлэн буй орчин, тогтвортой хөгжлийн хүрээнд гарах гол үр дүн: Амьжиргааны түвшин доогуур иргэдийг ажлын байраар хангах, амьжиргааг нь дээшлүүлэхэд чиглэсэн үр дүнтэй чадавхижуулах үйл ажиллагааг хэрэгжүүлэх замаар оролцоог хангасан, тогтвортой өсөлт, хөгжлийг бий болгоно.

Улс орны хэмжээнд хүлээгдэж буй үр дүн: Газар, ус, ойн нөөц, биологийн олон янз байдлыг төлөвлөх, менежмент хийх, хамгаалах нэгдсэн арга туршлагыг нэвтрүүлсэн байна. Шууд гарах үр дүн: “Ялангуяа сумын түвшинд төрийн албан хаагчдын байгалийн нөөцийн тогтвортой менежмент хийх чадавхийг бэхжүүлсэн байна”; “Газар ашиглалтын төлөвлөлтийг нэвтрүүлсэн байна”.

Хариуцан хэрэгжүүлэгч байгууллага: Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам

Хамтран хэрэгжүүлэгч байгууллагууд: Бусад агентлагууд, хувийн хэвшил, орон нутгийн засаг захиргаа

 

Товч танилцуулга:

Газрын доройтол нь цөлжих үйл явцыг хурдасгаж, давтагдашгүй, өвөрмөц онцлог бүхий газар нутаг, экосистемийн бүрэн бүтэн байдал ба биологийн олон янз байдалд сөргөөр нөлөөлж байгаагийн хувьд Монгол Улсад тулгарч буй хамгийн ноцтой байгаль орчны асуудал болоод байна. Нөөцийн хувьд газрын даац, бүтээмж буурч  байгаа нь тус улсын тэнцвэртэй, тогтвортой хөгжих хүчин чармайлт, бүтээмжид шууд нөлөөлж байна. Монгол Улсын эдийн засаг сүүлийн жилүүдэд уул уурхайн салбарын үр нөлөөгөөр хурдтай өсөж байна. 2014 оны 11 дүгээр сарын байдлаар уул уурхайн хайгуул хийх болон олборлох үйл ажиллагаанд нийт 2768 лиценз олгогдсон байсан нь 11.8 сая га талбай буюу Монгол Улсын нийт газар нутгийн 7.5 хувийг хамарч байна. Уул уурхайн хөгжил эргээд газар, усны нөөц, экосистемийн бүрэн бүтэн, уян хатан байдал, биологийн олон янз байдал болон малчдын амьжиргаанд цөөнгүй аюул учруулж байна. Монгол Улсын баруун бүсийн газар нутаг нь харьцангуй хөндөгдөөгүй бөгөөд дэлхийн ихэнхи бүсэд байхгүй экологийн олон хэв шинжийг агуулдаг тул нүүдлийн ан амьтад амьдрах, гол горхи байгалийн гольдролоороо урсах орчин нөхцөл бүрдсэн байна. Тус бүс нутгийн сийрэг ургасан өвс ногоо бүхий экосистем нь 38000 гаруй малчин өрхийг амьдрах орчин нөхцлөөр хангаж байна. Бусад хэсгийн газар нутагтай харьцуулахад тус бүс нутагт уул уурхай төдийлөн сайн хөгжөөгүй хэдий ч (2014 оны 11 дүгээр сарын байдлаар 393 хайгуул, олборлолтын лиценз олгогдсон байсан нь 2.6 сая га талбайг хамарч байна) цаашид эрчимтэй хөгжих хандлагатай байна. Иймд төслийн хүрээнд “Газрын доройтлыг бууруулах цогц арга хэмжээ болон дүйцүүлэн хамгааллыг газрын төлөвлөлт, менежментэд тусгах замаар баруун бүсийн уул, талархаг газар нутагт уул уурхайн үйл ажиллагааны үр дүнд учрах сөрөг нөлөөг бууруулах”-д Монгол Улсын Засгийн газарт дэмжлэг үзүүлэх бөгөөд дараах хоёр бүрэлдэхүүн хэсгийг хэрэгжүүлнэ. Үүнд:

Нэгдүгээр бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд газар, усны нөөц, экосистемийн бүрэн бүтэн байдалд учрах аюулыг бууруулахын тулд газрын доройтлыг бууруулах цогц арга хэмжээ, дүйцүүлэн хамгааллыг үндэсний түвшинд уул уурхайн концессын төлөвлөлт, менежментийн тогтолцоонд нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлнэ. Монгол Улсын Засгийн газар баруун бүсийн 41.5 сая га газар нутгийг ашиглах нэгдсэн төлөвлөгөөг экологийн бүс нутгийн үнэлгээнд тулгуурлан холбогдох талуудын оролцоотой хийх явдлыг баталгаажуулна.  Энэ хүрээнд шинжлэх ухааны үндэстэй сөрөг нөлөө бууруулах арга хэмжээг уул уурхайн концессын төлөвлөлт, аймгийн газар ашиглалтын төлөвлөгөө, менежментэд тусгах, экологийн хувьд үнэ цэнэтэй газруудыг уул уурхайн үйл ажиллагаанд өртөхгүй байх ажлуудыг хэрэгжүүлнэ.  Уул уурхайн сөрөг нөлөөг бууруулах, дүйцүүлэн хамгаалах ажлыг хэрэгжүүлэх холбогдох талууд, орон нутгийн засаг захиргааны институциональ болон хүний нөөцийн чадавхийг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Чадавхийн үнэлгээний аргачлалын дагуу үнэлж, хөгжүүлнэ.

Хоёрдугаар бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд баруун бүсийн төслийн зорилтот газар нутгуудад газрын тогтвортой менежментийг цогцоор нь нэгдсэн байдлаар хэрэгжүүлэх замаар уул уурхайн үйл ажиллагаанд сөрөг нөлөө бууруулах цогц арга хэмжээ, дүйцүүлэн хамгааллыг хэрхэн ашиглахыг харуулж үлгэрлэнэ. Байгалийн нөөц ашигладаг үндсэн хэрэглэгчдийн хувьд хөдөөний малчид, тариаланчид болон орон нутгийн засаг захиргаа газрыг янз бүрийн зорилгоор ашигласнаас үүдэж газар доройтохоос сэргийлэх үүднээс газрын гадарга ашиглах төлөвлөгөөг хэрэгжүүлнэ. Тухайлбал, энэ хүрээнд газрын доройтлыг бууруулах цогц арга хэмжээ, дүйцүүлэн хамгаалах механизмын тэргүүн туршлагуудыг зорилтот газруудад үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн компаниудаар хэрэгжүүлж туршина. Газрын менежмент, дүйцүүлэн хамгаалах нэгдсэн механизмыг уул уурхайн концесс болон бусад газар ашиглах үйл ажиллагаа хамгийн их явагдаж буй газар нутгаас хамгийн багадаа 100,000 га талбайд нь хэрэгжүүлнэ. Тус бүс нутгийн газрын тогтвортой менежментийн үйл ажиллагаанд оруулах хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлснээр газрыг нөхөн сэргээж, газрын доройтолд өртөх болон биологийн олон янз байдлаа алдах магадлалтай газар нутгийн хэмжээг бууруулж чадна.

Иймд төслийн хүрээнд уул уурхайн байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөг бууруулахтай холбоотой бодлого, төлөвлөлт, эрх зүйн орчинг бэхжүүлэх, салбарын тэргүүн туршлагыг нэвтрүүлэх болон газрын гадарга төлөвлөлт, менежментийн чиглэлээр салбар хоорондын хамтын ажиллагааг сайжруулан чадавхижуулах ажлуудыг хэрэгжүүлнэ.

 

НИЙТЭЛСЭН: 2016-11-10 15:06:03