Цөөн үгээр
  • Шинэчлэгдэж буй цахим хуудасны талаархи саналаа өгөөрэй.
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТ НҮБ-ЫН ТӨСӨЛ ХЭРЭГЖИЖ БАЙНА

Монгол Улсын засгийн газар, Нэгдсэн үндэсний байгууллагын Хүүхдийн сангийн хамтын ажиллагааны хүрээнд манай аймагт  5 жилийн хугацаатай НҮБ-ын Хүүхдийн сангийн  хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа билээ. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд “Хүүхдэд ээлтэй орон нутаг  байх зорилтыг дэвшүүлэн ажиллаж  Эрүүл мэндийн салбарт 2017 оны 10 дугаар сарын байдлаар  дараах үйл ажиллагаануудыг хэрэгжүүлээд байна.

 

          1.ЭҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр зохион байгуулах үйл ажиллагааны төлөвлөлтийн уулзалтанд 2017 оны 06 дугаар сард   Эрүүл мэндийн газрын дарга, Эрүүл мэндийн төвөийн дарга , аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга, Эрүүл мэндийн газрын хүүхдийн асуудал хариуцсан мэргэжилтэн, аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн асуудал хариуцсан  Эх барих, эмэгтэйчүүдийн ерөнхий мэргэжилтэн, Хоол тэжээл, хүнсний аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн нар оролцож, Эрүүл мэндийн салбарт тулгамдаж байгаа асуудлуудыг тавьж, хамтын ажиллагааны хүрээнд хийх ажлын чиглэлд саналаа тусган  төсөл бичиж хэрэгжүүлэхээр болсон байна.

 

           2.Олон нийтэд түшиглэсэн хүүхдийн өвчний цогц менежментийг анхан шатны нэгжид хэрэгжүүлэх төслийг бичиж  дэмжлэг авсан байна. Төслийн хүрээнд Эрүүл мэндийн газрын НЭМТ-ийн дарга, Хүүхдийн ерөнхий мэргэжилтэн,  хүүхдийн эмч,  Эрүүл мэндийн боловсрол, сургалт сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн нар орон нутгийн сургагч багшаар бэлтгэгдсэн. Энэ 4 багш   “Олон нийтэд түшиглэсэн хүүхдийн өвчний цогц менежмент”-ийн сургалтыг анхан шатны эрүүл мэндийн байгууллагын эмч, мэргэжилтэн  139  хүнд зохион байгуулахаар  46,1 сая төгрөгийн төсвийг НҮБ-ХАС-аас авсан. Сургалтыг 2017.12.01-нээс эхлэхээр төлөвлөөд байна.

 

          3. Ус, орчны эрүүл мэндийн тусламжийн төслийн хүрээнд сумын иргэдэд ундны усны аюулгүй байдлын талаар мэдээлэл өгөх, иргэдийн мэдлэгийн түвшинг үнэлэх, сургалт сурталчилгааны материал хэвлүүлэх 16 сая төгрөгийн дэмжлэгийг  аваад ажиллаж байна.  2017 оны 11 сарын 06-ны өдрийн байдлаар Дөрвөлжин, Завханмандал, Ургамал сумдад ажиллаж  10000 ширхэг сургалт сурталчилгааны материалыг хэвлүүлсэн байна.

 

          4. “Нялх бага насны хүүхдийн хоололтын   зөвлөгөө”.төсөл  Уг төслийг хэрэгжүүлэхээр Эрүүл мэндийн газрын ЭМТҮХ-ийн хүүхдийн асуудал хариуцсан мэргэжилтэн, аймгийн НЭ-ийн хүүхдийн ерөнхий мэргэжилтэн, Эрүүл мэндийн газрын сум, өрх хариуцсан мэргэжилтэн, аймгийн НЭ-ийн хүүхдийн тасгийн эмч, Эрүүл мэндийн газрын  сэтгэц, осол гэмтэл хариуцсан мэргэжилтэн 5 албан тушаалтан  орон нутгийн сургагч багшаар бэлтгэгдсэн байна. Төслийн аймгийн хэмжээнд хэрэгжүүлэхээр 45,949,900 мянган төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг НҮБ-ын хүүхдийн сангаас авсан байна. Уг төслийн хэрэгжилтийн хүрээнд 10 дугаар сарын 2-6 нд сумын эрүүл мэндийн төвийн их эмч, дархлаажуулалт хариуцсан мэргэжилтэн 46 хүнд, 10 дугаар сарын 23-27-ны өдрүүдэд  баруун хойд, хойд чиглэлийн  сумын багийн бага эмч нарт сургалт зохион байгуулсан байна.

 

          Мөн 2017 оны 4-р улирал, 2018 оны 1,2 дугаар улиралд уг сургалтыг зүүн, урд, баруун бүсийн чиглэлийн  12 сумын багийн  бага эмч нарт зохион байгуулахаар төлөвлөөд байна.

 

                                                          НИЙГМИЙН БОДЛОГЫН ХЭЛТЭС

НИЙТЭЛСЭН: 2017-11-01 17:50:38