Цөөн үгээр
  • Шинэчлэгдэж буй цахим хуудасны талаархи саналаа өгөөрэй.
АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН АРХИВ БИЧИГ ХЭРГИЙН 2017 ОНЫ АЖЛЫН ТАЙЛАН МЭДЭЭ

Аймгийн Засаг дарга болон Засаг даргын Тамгын газарт 2017 оны 01 дүгээр сарын 02-оос 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд нийт 1623 албан бичиг ирсэн. Үүнээс 213 тоот албан бичиг хугацаатай байсны 22 албан бичиг хугацаа хожимдож хүргэгдсэн. Хугацаа хүлээгдэж буй 13 албан бичиг байна.

 

Аймгийн Засаг дарга болон Засаг даргын Тамгын газраас нийт  1534 албан бичигт дугаар олгосон байна. 2016 оны Засаг даргын захирамж болон Засаг даргын Тамгын газрын даргын тушаалыг скайнердсан.  

 

Хот болон аймаг сумын нийт 588 албан бичгийг Шуудан холбоогоор дамжуулан холбогдох газарт нь хүргүүлсэн байна. Байгууллагуудад эх хувиараа хүргэгдэх 352 албан бичгийг өөрийн биеэр хүргэж ажилласан. Албан байгууллагуудад хүргэгдэх утга адил албан бичгийг цахим сүлжээ ашиглан цаг алдалгүй хүргэн ажиллаж байна. Сумын бичиг хэргийн эрхлэгчидтэй дундын сүлжээ ашиглан өдөр тутмын мэдээллийг солилцон ажиллаж байна.

 

Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 09-р сарын 07-ны өдрийн А.54 тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг нь байгууллагын Хөтлөх хэргийн нэрийн жагсаалтанд дүн шинжилгээ хийж мэргэжилтэн тус бүрээс гарах баримтыг нягталж  үнэлгээ өгөн  2017 оны 11-р сарын 18-ны өдөр Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлсний үр дүнд байгууллагын Хөтлөх хэргийн нэрийн жагсаалтыг дахин шинэчлэх шаардлагатай хэмээн шийдвэр гарсан.

НИЙТЭЛСЭН: 2017-10-31 15:08:47