Цөөн үгээр
  • Шинэчлэгдэж буй цахим хуудасны талаархи саналаа өгөөрэй.
АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛСЫН VIRTUE FOUNDATION ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН НҮДНИЙ ТӨРӨЛЖСӨН НАРИЙН МЭРГЭЖЛИЙН ЭМЧ НАР ХОВД АЙМАГТ АЖИЛЛАНА

2016 оны 5 дугаар сар 19-28 өдрүүдэд Ховд аймгийн Бүсийн Оношилгоо Эмчилгээний төвд ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ үзлэг, оношилгоо, эмчилгээ хийж, нүдний болор солих, нүдний даралт буулгах, хүүхдийн нүдний хялар засах, ухархай, зовхины гажиг, нүд орчмын арьс нөхөн сэргээх зэрэг мэс засал хийх тул Тусламж үйлчилгээ шаардлагатай хүмүүс аймгийн Нэгдсэн эмнэлгийн нүдний кабинетад хандан мэргэжлийн эмчээс зөвлөгөө авна уу. Оношилгоо эмчилгээ шаардлагатай хүмүүсийн бүртгэлийг аймгийн НЭ-ийн нүдний кабинетийн их эмч гаргах юм.

НИЙТЭЛСЭН: 2016-05-12 16:56:02