Цөөн үгээр
  • Шинэчлэгдэж буй цахим хуудасны талаархи саналаа өгөөрэй.
ЗАВХАН АЙМАГ ДАХЬ УЛААНБУРХАН УЛААНУУДЫН ЭСРЭГ НЭМЭЛТ ДАРХЛААЖУУЛАЛТАНД 4444 ИРГЭН ХАМРАГДААД БАЙНА.

Завхан аймгийн хэмжээнд 2016 онд халууралт, тууралтат хам шинж бүхий халдварт өвчний анхны тохиолдол 01 сард бүртгэгдэж, үүнээс хойш 2016 оны 05 дугаар сарын 17-ны байдлаар 136 тохиолдол бүртгэгдээд байна.Улсын онцгой комиссын даргын 2 дугаар тушаал, Завхан аймгийн засаг даргын А/104 дүгээр захирамжийн дагуу 18-30 насны /1986-1998он/ иргэдийг дархлаажуулах үйл ажиллагааг зохион байгуулах ажлын хүрээнд байнгын 26, түр 10, явуулын 26 цэг ажиллаж байна.

Өнөөдрийн байдлаар дархлаажуулалтын аян 33.4%-тай байгаа бөгөөд 4444 хүн вакцинд хамрагдсан байна. Аян 2016 оны 5 сарын 25-нд дуусна.

График 1. Дархлаажуулалтын хамралтын хувь, сумаар                                                             

                                                                                           / 2016 оны 5 сарын 17-ны байдлаар/                                 

 

График 2: Дархлаажуулалтын хамралтын хувь өрхөөр


НИЙТЭЛСЭН: 2016-05-18 15:14:06