Цөөн үгээр
  • Шинэчлэгдэж буй цахим хуудасны талаархи саналаа өгөөрэй.
Завхан аймагт Улаанбурхан – улаануудын эсрэг нэмэлт дархлаажуулалтанд 8885 иргэн хамрагдаад байна
ФАЙЛЫГ ҮЗЭХ

Завхан аймагт Улаанбурхан – улаануудын эсрэг нэмэлт дархлаажуулалтанд 8885 иргэн хамрагдаад байна

            Завхан аймагт Улаанбурхан – улаануудын эсрэг нэмэлт дархлаажуулалтын ажлыг Завхан аймгийн засаг даргын 2016 оны А/104 тоот захирамж, Эрүүл мэндийн газрын даргын А/20 тоот тушаалын дагуу 26 байнгын цэг, 26 явуулын цэг, 10 түр цэгээр 8885 хүнийг дархлаажуулалтанд хамруулж нэмэлт дархлаажуулалтын хамралт 92.9%-тай  байна.

 

 

Нэмэлт дархлаажуулалтын хамралтыг нэмэгдүүлэх зорилгоор Эрүүл мэндийн газрын 27 мэргэжилтэн 84 албан байгууллагын  1498 хүнийг хамруулсан тандалт хийж дархлаажуулалтанд хамрагдаагүй үлдсэн 98 хүнийг дархлаажуулсан бөгөөд Улиастай сумын дархлаажуулалтанд дэмжлэг үзүүлэх зорилгоор Алдархаан, Эрдэнэхайрхан, Яруу, Отгон сумын их эмч, вакцинаторуудыг 5 сарын 27-31 ны хооронд явуулын дархлаажуулалтанд татан оролцуулж ажилллаа. Мөн аймгийн төвийн 6 багт 6 баг ажиллаж иргэдэд мэдээлэл хүргэх, явуулын дархлаажуулалтанд хамруулах ажлыг хийсний үр дүнд 2016 оны 5 сарын 27-29-ны хооронд 405 хүнийг дархлаажуулалтанд нэмж хамруулсан юм. ХӨСҮТ-ийн улаанбурхан – улаануудын эсрэг дархлаажуулалтын хамралтыг үнэлэх түргэвчилсэн үнэлгээнд Завхандал сумын Олонбулаг, Олонтүрүү багууд хамрагдаж хамралтын хувь хангалттай сайн /100% дархлаажуулсан/ үнэлгээтэй дүгнэгдсэн байна.

 

 

 

НИЙТЭЛСЭН: 2016-06-06 09:00:44