Цөөн үгээр
  • Шинэчлэгдэж буй цахим хуудасны талаархи саналаа өгөөрэй.
2017 оны 4 дүгээр сарын ажлын мэдээ

ЭРҮҮЛ МЭНДИЙН ЧИГЛЭЛЭЭР

 

Завхан аймагт 4-р сарын 21,22 ны өдрүүдэд НҮБ-ын Хүүхдийн сангийн төлөөлөгчид хамтын ажиллагааны ажлын айлчлал хийлээ. 2017-2021 оны Улс орны хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр “Хүүхдэд ээлтэй орон нутаг” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэж орон нутагт удирдлага арга зүйгээр ханган хэрэгжүүлэх хөтөлбөрийн зохицуулах зөвлөлийг  аймгийн Засаг даргын захирамжаар байгуулсан байна.

 

Ажлын айлчлалын хүрээнд  Эрүүл мэнд, Боловсрол, Гэр бүл, хүүхэд залуучуудын  чиглэлээр 2 талын мэдээлэл солилцож тулгамдаж буй асуудлаа гаргаж цаашид   хэрэгжүүлэх арга хэмжээний хэлбэрийг тодорхойлсон байна.

 

Мөн энэхүү төслийн хүрээнд Дархлаажуулалтын хөгжлийн мэдээлэл харилцааны стратеги төлөвлөгөө боловсруулах сургалтыг аймгийн Эрүүл мэндийн салбарт  энэ сарын 23-24- ны өдрүүдэд зохион байгууллалаа..

 

Эрүүл мэндийн салбарт хэрэгжих “ Сайн эмч” хөтөлбөрийг боловсруулан аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар батлуулж хэрэгжилтийг хангаж эхлээд байна. Хөтөлбөрийн гол зорилго нь аймгийн эрүүл мэндийн салбарт шаардлагатай мэргэшсэн өндөр ур чадвар бүхий эмнэлгийн мэргэжилтнүүдийг бэлдэх, тогтвор суурьшилтай ажиллуулах, эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, төлөвшлийг дээшлүүлснээр иргэдэд хүргэж буй эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулахад оршиж байгаа бөгөөд эмнэлгийн мэргэжилтэн бүр давтан сургалтад хамрагдаж мэдлэг ур чадвар дээшилж мэргэжлийн болон эрдмийн зэрэг цолтой мэргэжилтний тоо 2 дахин нэмэгдэн тогтвор суурьшилтай ажиллах нөхцөл бүрдснээр үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамж тогтвортой нэмэгдэнэ.

НИЙТЭЛСЭН: 2017-04-30 11:47:04