Цөөн үгээр
  • Шинэчлэгдэж буй цахим хуудасны талаархи саналаа өгөөрэй.
2017 оны 05 дугаар сарын ажлын мэдээ

  ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТ :

 

 Халдварын сэргийлэлт хяналтын  чиглэлээр харьяа эрүүл мэндийн байгууллагуудын халдвар сэргийлэлтийн хяналтын  багт цахим сургалтыг зохион байгуулж,  энэ  чиглэлээр үзүүлэх сургалтыг  Эрдэнэхайрхан сумын Эрүүл мэндийн төвд   говийн бүсийн  5 сумыг хамруулан  амжилттай зохион байгууллаа. Үзүүлэх сургалтанд нийт 50 эмч эмнэлгийн ажилчид хамрагдаж  эмч мэргэжилтэн бүрийн  мэдлэг дээшилж,  халдвар хяналтын чиглэлээр  эрүүл мэндийн төвүүд хоорондоо  сайн туршлагаа солилцож тэргүүн сайн туршлагыг тодорхойлон ажилдаа хэрэгжүүлж ажиллахаар  ажлын төлөвлөгөөндөө  нэмэлтээр тусгалаа.

 

   ЭМЯ-ны Эмнэлгийн тусламж үйлчилгээний газраас зохион байгуулсан “Магадлан итгэмжлэлийн бүрдүүлэх материалд тавигдах шаардлага, анхаарах зүйлс” сэдэвт цахим сургалтыг 2 удаа зохион байгуулж,  2018 онд магадлан итгэмжлэлд хамрагдах эрүүл мэндийн байгууллагуудын судалгааг гаргаж Эрүүл мэндийн хөгжлийн төвд хүргүүлээд байна.  Эрүүл мэндийн чиглэлээр тусгай зөвшөөрөл олгох аймгийн комисс хуралдаж эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх  Цагаансувданхэлхээ шүдний протез,  Гэрэлт шүтээн хувийн эмийн сан,  Ойгонцорго, Сод Овоот, Болорсалбар, Мөнхийн тун зэрэг хувийн эмийн сангуудын тусгай зөвшөөрлийн сунгасан  байна.

 

 “MARIE STOPES” international MONGOLIA байгууллагатай хамтран Эрүүл мэндийн байгууллагын 31 эх баригчид “Бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, гэр бүл төлөвлөлтийн зөвлөгөө өгөлт” сэдвээр сургалтыг зохион байгуулсан нь эх баригчдыг шинэ мэдээллээр хангаж , бэлгийн замаар дамжих халдварын  чиглэлээр эрүүл мэндийн боловсрол олгоход эхчүүдийн боловсролд нөлөөлөхүйц үр дүнтэй сургалт болсон юм. Олон улсын эх баригчдын өдрийг тохиолдуулан “Бид хүйн ээжүүд” уриан дор ДЗОУБ,  аймгийн Нэгдсэн эмнэлгийн эх барих эмэгтэйчүүдийн эмч нартай хамтран   жирэмсэн  40  эхэд  2 өдрийн сургалтыг амжилттай  зохион байгуулсан нь жирэмсэн ээжүүдийн эрүүл мэндийн мэдлэг хандлага дээшлүүлэх зорилгодоо хүрсэн гэж үзэж байна.  Мөн Эрүүл мэндийн байгууллагуудын дунд “Жирэмсний хяналтыг сайжруулах 3 сарын аян”-ыг эхлүүлээд байна.

 

Эрүүл мэндийн газрын мэргэжлийн баг Тосонцэнгэл, Их-Уул, Тэлмэн сумдад 3 өдөр ажиллаж “ Эх хүүхдийн тусламж үйлчилгээ, гамшиг яаралтай тусламж үйлчилгээ”-ний чиглэлээр дэмжлэгт хяналт үнэлгээ хийж,  зөвлөмж өгөн  санал эрүүл мэндийн төв, эмнэлгийн эмч ажилтны санал хүсэлтийг сонсож саналыг  холбогдох удирдлагад уламжилж ажиллалаа.

 

 “Эх хүүхдийн сувилахуйн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулья”  уриан дор  олон улсын сувилагчийн баярыг тэмдэглэн өнгөрүүлсэн ба баярыг угтаж     ажил мэргэжлийн уралдаан,  эрдэм шинжилгээний бага  хурал, спортын арга хэмжээ зэргийг зохион байгуулж  200 гаруй  сувилагч мэргэжилтнүүд оролцож  30 сувилагч  шагналт байранд шалгарч  шагнагдсан байна.

 

Эх хүүхдийн эрүүл мэндийн сувилахуйн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулья сэдэвт  “Сувилагчийн нэг өдөр” уламжлалт аян,  Эх хүүхдийн сувилахуйн чиглэлээр нотолгоонд суурилсан  сувилахуйн тусламж үйлчилгээг хөгжүүлэх, практик, үр дүнтэй судалгааны ажлын үр дүн зэргээс гарсан  сайн туршлага  , шинэ , бүтээлч санаа бүрийг  өдөр тутмын ажилдаа хэрэгжүүлж  ажиллана гэдгээ сувилагчид илэрхийлсэн нь  баярыг угтан зохион байгуулсан ажлуудын  үр дүн байлаа.

 

Аймгийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдан хэрэгжүүлж буй “ Эмч нарын нэрэмжит Эрүүл мэндийн олимпиадыг Улиастай хотноо зохион байгуулж  ЕБ-ын  31 сургуулийн 120 гаруй  багш , сурагчид оролцлоо.

 

Монгол улсын Засгийн газрын 2017 оны 112 дугаар тогтоолоор батлагдсан “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг  хэрэгжүүлэх ажлын хүрээнд аймгийн Засаг даргаар ахлуулсан ажлын хэсгийн аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 05 сарын 03 ны өдрийн 29 дүгээр тогтоолоор баталж, аймгийн  24 суманд сумын Засаг даргаар ахлуулсан  баг ажиллах  чиглэлийг хүргүүлэн хэрэгжилтийг ханган ажиллаж байна.. “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн нээлтийг 2017 оны 05 сарын 05-ны өдөр бүх сумдад зэрэг хийсэн ба Улиастай суманд ХЖТ-т зохион байгуулж  6 багийн төлөөлөл 120 хүнийг ВС –ийн  сорилын шинжилгээнд  хамруулсан байна.  

 

Хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс 05 дугаар сарын 15-ны өдөр хүртэл 40-65 насны бүх иргэдийг  өрх, сумын эрүүл мэндийн төвд бүртгэж,   05 дугаар сарын 15-наас  06 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хурдавчилсан оношлуураар илрүүлэг шинжилгээнд хамруулан В С вирус илэрсэн  тохиолдол бүрийг 06 сарын 15-наас  07 сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд  УБ хотруу илгээж  вирусын ачаалал тоолох,   07 сарын 21-ний өдрөөс Эрүүл мэнд, спортын сайдын 2016 оны 249 дүгээр тушаалаар баталсан хепатитийн вирусийн эсрэг эмчилгээ хийх зааврын дагуу сургалтад хамрагдаж гэрчилгээ авсан эмч нар эмчилгээ хийж, хянах гэсэн нарийн дэс дараалалтай үйл ажиллагаатай явагдах тул  иргэдээ бүрэн хамруулж , хариуцлагатай зохион байгуулахыг  үүрэг, чиглэлийг сумдын Засаг дарга, эрүүл мэндийн төвүүдийн эрхлэгч эмч нарт хүргүүлж ажлыг зохион байгуулж байна.

 

НИЙТЭЛСЭН: 2017-05-31 11:48:24