Цөөн үгээр
  • Шинэчлэгдэж буй цахим хуудасны талаархи саналаа өгөөрэй.
2017 оны 10 дугаар сарын ажлын мэдээ

  

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТ

 

      Монгол улсын Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60-р тогтоолоор батлагдсан ‘’Төрийн үлйчилгээний албаны удирдах албан  тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын 1.4.3 дахь заалтын дагуу   аймгийн  Алдархаан, Баянхайрхан, Идэр, Цагаанчулуут, Цэцэн-Уул Сантмаргаз,  сумдын Эрүүл мэндийн төвийн даргын албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг зарласан албан байранд 7 хүн бүртгүүлэн оролцсоноос Цэцэн-Уул сумын Эрүүл мэндийн төвийн даргын албан албан тушаалд 2 хүн тэнцэж төрийн үйлчилгээний удирдах албан тушаалын шаардлагыг хангасан байна. Мөн цаашид Эрүүл мэндийн газар болон сумын эрүүл мэндийн төвүүдийн удирдах албан тушаалын ажлын байрны сул орон тооны захиалгыг төрийн албаны Салбар зөвлөлд хүргүүлээд байна.

 

                   Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт эмч, эмнэлгийн  ажилтны манлайлал, ёс зүй, харилцаа хандлагыг дээшлүүлэх, үйлчилэгчээ дээдэлсэн ээлтэй тусламж үйлчилгээг үзүүлэх зорилтыг дэвшүүлж аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд асуудлыг тусган хэрэгжүүлж байгаа билээ. Энэхүү зорилтын хүрээнд  АШУҮИС-ийн багш АУ-ны доктор, хууль зүйн ухааны  магистр Цэрэнбатыг урин  “Эмнэлгийн мэргэжилтний ёс зүй”  сэдэвт сургалтыг Эрүүл мэндийн газрын дэргэдэх эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн салбар хороо удирдан зохион байгууллаа. Сургалтанд өрх, сумын эрүүл мэндийн төвийн эмч, эрүүл мэндийн ажилтан, ёс зүйн баг хэсэг, хороодын гишүүд нийт 140  хүн хамрагдаж, эмч мэргэжилтний ёс зүй, харилцаа хандлагын алдаанаас гарч болох эрсдэл, үр дагаврын талаар санал бодлоо нээлттэй солилцон салбарын хэмжээнд сарын аян өрнүүлэх, аяны шагналын зардалд аймгийн Засаг даргын зүгээс дэмжлэг үзүүлэхээр шийдсэн үр дүнтэй сургалт боллоо.  

 

      НҮБ”ын Хүүхдийн сангийн төслийн хүрээнд “Олон нийтэд түшиглэсэн нялх бага насны хүүхдийн хооллолтын  зөвөлгөө“ сэдэвт 5 өдрийн сургалтыг  сум, сум дундын  эмнэлэг болон Өрхийн ЭМТ-ийн их эмч, вакцинатор нийт 46 албан хүнд   зохион байгуулж,  эцэг эх, ар гэр, иргэдэд  сургалтыг зохион байгуулах эрүүл мэндийн анхан шатны  сургагч багш нарыг бэлтгэсэн байна.

 

      Эрүүл мэндийн сайдын А/306 дугаар тушаал, Эрүүл мэндийн газрын даргын А/22 дугаар тушаалыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд  сүрьеэ өвчний голомттой Улиастай, Тосонцэнгэл, Их-Уул сумдад “Сүрьеэ өвчний эрт илрүүлэг”-ийг 7 хоногийн хугацаанд ХӨСҮТ-тэй хамтран зохион байгуулсан. Тосонцэнгэл , Их уул сумын Засаг дарга нар  үйл ажиллагааг үйл ажиллагааг эрчимжүүлэн зохион байгуулах тухай захирамжаа гарган хамтран дэмжиж ажиллалаа. Сүрьеэ өвчний илрүүлэгт 3 сумын хэмжээнд 601 иргэн  хамрагдаж, сүрьеэгийн сэжигтэй байж болзошгүй 101 хүний  цэрний шинжилгээг ХӨСҮТ-ийн сүрьеэгийн  үндэсний лабораторт  илгээсэн байна.   ЗГХЭГ-ын ахлах референт, ЭМЯ-ны ахлах мэргэжилтэн, ХӨСҮТ-ийн халдвар судлагч нар явцын үнэлгээг хийж,  Эрүүл мэндийн газарт уулзалт зохион байгуулж холбогдох  зөвлөмжийг өглөө.  

 

      Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жилийн хүрээнд дэвшүүлсэн зорилт, арга хэмжээний хүрээнд олон ажлыг хийж байгаа бөгөөд 10 дугаар сард сэтгэцийн эрүүл мэндийн өдрөөр 40 оюутанд  ахмад настны эрүүл мэнд, амьдралын хэв маяг”  сургалтанд  22 ахмадыг хамруулж  зорилтот бүлгийн 62 иргэнд сургалт зохион байгуулсан байна.  Дэлхийн алхалтын өдрийг тохиолдуулан төрийн  төрийн байгууллагуудын оролцоотой нийтийн алхалтыг зохион байгууллалаа.

 

       “Халдварт өвчнөөс сэргийлэх, хянах”, “Халдварт бус өвчинтэй тэмцэх”, “Элэг бүтэн Завхан” дэд хөтөлбөрүүдийг  аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж  аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанд  оруулахаар  болов.

 

      Элэг бүтэн монгол хөтөлбөрийн хүрээнд нийт хамрагдвал зохих 40-65 насны  17983 иргэнээс  12699 хүн үзлэг шинжилгээнд хамрагдаж хамралтын хувь 70,6 байна.

 

            Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх эрүүл мэндийн байгууллагуудын магадлан итглэмжлэлийн хугацаа нь  дууссан Цагаанхайрхан, Отгон, Алдархаан, Эрдэнэхайрхан,  Ургамал, Асгат,  Идэр  сумын Эрүүл мэндийн төвүүд, Улиастай сумын  Дөрвөн-оноо, Биндэргарав Өрхийн ЭМТ, Отгонтэнгэр рашаан сувилал зэрэг 10 байгууллагын  магадлан итгэмжлэлийн  үнэлгээг Төрийн захиргааны төв байгууллагаас томилогдсон ажлын хэсэг ажиллаж үнэлгээг хийлээ.        

 

            2017-2018 оны хичээлийн жилд төрийн сангийн зардлаар үндсэн мэргэшлийн сургалтанд арьс судлал 1, дотрын анагаах судлал 2, дүрс оношлогоо судлал 1, мэдрэл судлал 1, мэс засал судлал 1, нүд судлал 1, хүүхэд судлал 6, эрчимт эмчилгээ судлал 1, эх барих эмэгтэйчүүд судлал 1, яаралтай тусламж 2,  төрөлжсөн болон дээшлүүлэх сургалтанд  11 их эмч, 28 сувилагч тусгай мэргэжилтэнг  суралцуулахаар  гэрээг хийлээ.   

НИЙТЭЛСЭН: 2017-10-30 11:49:49