Засаг даргын тамгын газар, Биеийн тамир спортын газар, Эрүүл мэндийн газрууд хамтран байгууллагуудын дунд явган аялал зохион байгууллаа.
1838 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Бүх нийтийн биеийн тамир спортыг хөгжүүлэх дэд хөтөлбөр, цом аялах аяны хүрээнд аймгийн ЗДТГ, Биеийн тамир спортын газар, Эрүүл мэндийн газрууд хамтран 2016 оны 5 дугаар сарын 28-ний өдөр төрийн байгууллагуудын дунд 2515 метрийн өндөртэй “Товцог уулын оргил” гэсэн маршрутаар явган аялал зохион байгуулсан бөгөөд нийт зургаан багийн  70 гаруй тамирчид оролцлоо.

Аялалын дундуур уулын оргил булаацалдах, газрын зураг дээр ажиллах, хөгжөөнт буухиа зэрэг тэмцээнүүдийг явуулж аялагчид хурд хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдөж идэвхи санаачлагатай оролцсон юм.

Аялалыг аймгийн БТСГ-ын нийтийн биеийн тамир хариуцсан дасгалжуулагч Д.Мишигбат удирдан явуулсан бөгөөд тэмцээнийг Завхан аймгийн Уул, аялал жуулчлалын холбоо, БТСГ, ЭМГ-аас томилогдсон мэргэжилийн шүүгчид явган аялалын олон улсын дүрмийн дагуу шүүн явууллаа. Ийнхүү тэмцээний нэгдсэн дүнгээр “Дэвшил” сургуулийн баг тамирчид тэргүүн байр, “Завхан их сургууль”-ийн баг дэд байр, аймгийн нэгдсэн эмнэлэг гутгаар байрт шалгарч алт, мөнгө, хүрэл медалиин эздээр тодорлоо.

2016-05-30 16:03:06