Цөөн үгээр
  • Шинэчлэгдэж буй цахим хуудасны талаархи саналаа өгөөрэй.
2017 оны 05 дугаар сарын ажлын мэдээ

БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН САЛБАР:

 

       Аймгийн засаг даргын 2017  оны А/28 т дугаар захирамж, болон Монгол улсын  Засгийн  газрын 05 дугаар тогтоолыг  хэрэгжүүлэх зорилтын  хүрээнд  бүх үйл ажиллагааг чиглүүлэн ажиллаж нийтийг хамарсан  биеийн тамир спортын болон  хүнийг эрүүлжүүлэх, чийрэгжүүлэх, олон талт үйл ажиллагаанд  голлон анхаарч ажиллаа. 17 байгууллага аж ахуй нэгж ард иргэдтэй хамтран ажиллаж  өглөө бүр 07-09 цагийн хооронд өглөөний дасгал хөдөлгөөнийг тогтмол хичээллүүлж,  Бямба, Ням гараг бүр  иргэд хөдөлмөрчид  хүүхэд залуучуудыг уулын аялалд авч явах, 4-р сараас эхлэн дугуйн аялалыг тогтмол зохион байгуулж хэвшээд байна.  Эрүүл мэндийн  системийн байгууллагуудтай хамтарч нэг өдрийн спорт явган аялалын тэмцээнийг зохион байгуулж. 10 байгууллагын 100 гаруй хүн оролцлоо. Тус аялалын үеэр азимуудаар  явах,  бухиа, уулын оргил, түүдэг асаах зэрэг  тэмцээнүүдийг явуулж дүн гаргахад

  • 1-р байр Хөдөлмөр халамж үйлчилгээний газар, Мөнхбат /Ахлагч/
  • 2-р байр Хөгжим бүжгийн коллеж
  • 3-р байранд Уламжлалт анагаах ухааны төв Юнрэндорж /ахлагч/
  •  

5-р сард аймгийн хүчний  байгууллагуудтай хамтарч  эрэгтэйчүүдийн гар бөмбөг, дугуйн аялалыг  зохион байгуулж 11 байгууллагын 150 гаруй хүн оролцож дүнгээ гаргалаа.  Дугуйн аялалыг 30 кг –ийн зайнд аялуулж  тэмцээн зохион байгуулж дүн гаргахад 1-р байранд Онцгой байдлын газар, 2-р байранд зэвсэгт хүчний 325-р анги, 3-р байр аймгийн прокурорын газар  орсон байна.           

 

МУ-ын ерөнхийлөгчийн  053-р зарлигийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд аймгийн Засаг даргын А178-р захирамжийг гарган бие бялдарын түвшин тогтоох сорилын Боловсрол Соёл, урлагийн газар, Эрүүл мэндийн газартай  хамтран 04 дүгээр сарын 01нээс эхлэн сарын хугацаанд ажиллалаа.    Сорилд 34 аж ахуйн нэгж байгууллагын 600 гаруй  насанд хүргэгчид , цэцэрлэг  ЕБС –иуд  хамрагдаад байна. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдаас өнөөдрийн байдлаар 8000 хүүхэд хамрагдаж дүн  мэдээг нэгдсэн санд оруулаад байна. ЕБС-ийн хамрагдах ёстой нийт хүүхдийн 60 гаруй хувь нь хамрагдсан дүн мэдээтэй байна.

 

Аймгийн Засаг даргын нэрэмжит “ Хаврын баяр”-2017  урлаг спортын наадмыг  Тосонцэнгэл суманд  спортын 9, урлагийн 5 төрлөөр  зохион байгуулахаар  бэлтгэл ажил хангагдаад байна.

 

 

НИЙТЭЛСЭН: 2017-05-28 11:53:34