Цөөн үгээр
  • Шинэчлэгдэж буй цахим хуудасны талаархи саналаа өгөөрэй.
2017 оны 10 дугаар сарын ажлын мэдээ

                        БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН САЛБАРТ

 

Биеийн тамир спортын байгууллагын түүхт 70 жилийн ойг тохиолдуулан аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх 2017 оны үндсэн чиглэлд тусгагдсан тамирчдын бэлтгэл төвийн тохижилтын ажлыг  гүйцэтгэсэн. 10 дугаар сарын 01-03 хооронд БТСГазрын түүхт 70 жилийн ойн арга хэмжээг  зохион байгуулалтын өндөр түвшинд тэмдэглэн өнгөрүүлсэн байна. 2017 оны 10 дугаар сард зохион байгуулах бүс, аймаг, байгууллагын хэмжээний тэмцээний саналуудыг авч ажилласан бөгөөд  сарын  06-07 ны хооронд Нийгмийн даатгалын баруун бүсийн Волейбол, Сагсан бөмбөг, Ширээний теннисний тэмцээн,  10.12-нд Архивийн байгууллага үүсч хөгжсний 60 жилийн ойн арга хэмжээний тэмцээн, 21-20-ны өдрүүдэд  Улиастай сумын 6 багийн дунд спортын арга хэмжээг тус тус зохион байгууллаа

                       

                        АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН

 

                                    НИЙГМИЙН БОДЛОГЫН ХЭЛТЭС .

НИЙТЭЛСЭН: 2017-10-30 11:54:50