Цөөн үгээр
  • Шинэчлэгдэж буй цахим хуудасны талаархи саналаа өгөөрэй.
Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл өнөөдөр 18:00 цагт дуусна.

Завхан аймгийн хэмжээнд одоогийн байдлаар 1102 хүүхэд бүртгүүлээд байна. Бүртгэлийн хугацаа дууссан тохиолдолд хугацаа болон цагийг сунгахгүй, нэмэлт бүртгэл хийхгүй тул та товлосон хугацаанд амжиж бүртгүүлэх ёстой юм.. Элсэлтийн шалгалтын хураамж шалгалт тус бүрд 5800 төгрөг бөгөөд батламж хуудас 700. Мөн нэг хүүхэд  хэдэн шалгалт өгөх нь тухайн хүүхдийн эрх бөгөөд  нэг батламж хуудастай байна. Шалгуулагчид шалгалт өгөх, анги, суудлын хуваарийг өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан тавдугаар сарын 15-наас хойш албан ёсны цахим хуудсаас мэдэх боломжтой. Их дээд сургуульд элсэн орох эрх олгох шалгалт  6 дугаар сарын 15нд Монгол хэл, Монгол бичгийн хичээлээр эхэлнэ.

НИЙТЭЛСЭН: 2016-04-25 16:20:34