Цөөн үгээр
  • Шинэчлэгдэж буй цахим хуудасны талаархи саналаа өгөөрэй.
Улиастай хотын 2-р цэцэрлэг шинэ байрны нээлтээ хийлээ.

Цэцэрлэгийн барилгын ажлыг Монгол Улсын Гавъяат барилгачин Н.Гунаажав захиралтай "Бэрсүм" ХХК хийж гүйцэтгэсэн байна. Нээлтийн хүндэтгэлийн арга хэмжээнд Засаг дарга Д.Батсайхан, Жалханз хутагт Данзанчойжийванчүг болон аймгийн сургууль цэцэрлэгийн захирал, эрхлэгч нар оролцлоо. Засаг дарга Д.Батсайхан нээлтийн үеэр хэлсэн үгэндээ “Цэцэрлэгийн хамт олонд орчин үеийн тохилог байртай болсонд баяр хүргэе. Ийм сайхан байртай болно гэдэг нь ирээдүйн эзэд болсон бяцхан үрсийн маань оюун ухаан, дуу хуур, инээд хөөр бялхсан ирээдүйн зөв монгол хүн төлөвших эрдмийн үүд хаалга нээгдэж байгаад баяртай байна. Энэ шийдвэрийг гаргасан БСШУЯ болон аймгийн БСГ, Улиастай сумын ЗДТГ, аймгийн ЗДТГ-ын хувь нэмэр хүчин зүтгэл өндөр байсныг хэлэх нь зүйтэй” гээд нээлтээ хийж байгаа эрдмийн их өргөөндөө эрдэм мэдлэг цалгисан, оюунлаг завханчуудын хойч үе болж оюунлаг иргэд төлөвшсөн номын их өргөө байхын ерөөл өргөлөө.

Мөн шинэ цэцэрлэгийг мялааж номын булан нээж тохижуулан өгч хүүхдийн номын дээжсийг эрхлэгч Ц.Шандад гардуулан өгсөн юм.

Их хөгжлийн эзэд, ирээдүйн алтан жолоог алтгах  алдрай жаахан үрс минь эх нутгийн бахархал энгүй хайрын ундарга болж хүмүүжээрэй.

НИЙТЭЛСЭН: 2016-09-21 18:26:33