Цөөн үгээр
  • Шинэчлэгдэж буй цахим хуудасны талаархи саналаа өгөөрэй.
ТӨРИЙН АЛБАНЫ НЭГДСЭН СУРГАЛТ ДУУСЛАА

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга 2019 оны нэгдүгээр сарын 01-ээс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэнтэй холбогдуулан төрийн алба дахь шинэтгэлийн үйл явц улс орон даяар үе шаттайгаар өрнөж байгаа билээ.

 


Энэхүү ажлын нэг хэсэг болох “Төрийн албаны нэгдсэн сургалт” гурав дахь өдрөө үргэлжлэн, амжилттай болж дууслаа.

 

Нийслэлийн Засаг захиргааны Хангарьд ордонд болсон өнөөдрийн сургалтаар Төрийн албаны сонгон шалгаруулалтын бодлого, үйл ажиллагаа, сонгон шалгаруулалтын газрын 2020 онд зохион байгуулах ажил, Төрийн албаны ерөнхий шалгалтын онцлог болон давуу тал, тусгай шалгалтын агуулга, үнэлгээний хэлбэр зэрэг сэдвүүдээр Төрийн албаны зөвлөлөөс аймаг, нийслэл дэх Салбар зөвлөлийн дарга, нарийн бичгийн дарга нарт зориулсан мэргэшил, арга зүйн зөвлөгөөг өглөө.

 

Сургалтад Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлийн дарга, нарийн бичгийн дарга, гишүүд, салбар зөвлөлгүй байгууллагын хүний нөөцийн асуудал эрхэлсэн мэргэжилтэнүүд хамрагдлаа.

 

“Хуулиа дээдлэн, иргэдээ эрхэмлэсэн төрийн албаны төлөө” уриан дор зохиогдсон энэ удаагийн Төрийн албаны нэгдсэн сургалтыг Төрийн албаны зөвлөл, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр “Монгол Улсад мэргэжлийн иргэн төвтэй, төрийн албыг төлөвшүүлэх нь” төслөөс хамтран амжилттай зохион байгууллаа.

 


 

 

 

НИЙТЭЛСЭН: 2019-12-19 09:07:53