Цөөн үгээр
  • Шинэчлэгдэж буй цахим хуудасны талаархи саналаа өгөөрэй.
АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН 2017 ОНЫ 02 ДУГААР САРД ХИЙСЭН АЖЛЫН ОНЦЛОХ МЭДЭЭЛЭЛ

УИХ, ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮД ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЛАА

 

УИХ-ын дарга М.Энхболдоор ахлуулсан УИХ, Засгийн газрын гишүүд Завхан аймагт ажиллах үеэрээ Улиастай хотод дулааны цахилгаан станц барих болон Загастайн давааны 67 км хатуу хучилттай авто замын хөрөнгийн асуудлыг  эцэслэн шийдвэрлэлээ. Мөн Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяртай Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хөтөлбөрийг орон нутагт хэрэгжүүлэхэд хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.

 

АХМАДУУДАА ХҮЛЭЭН АВЧ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

 

Улс эх орон, төрөлх нутгийнхаа хөгжил цэцэглэлтийн төлөө залуу халуун насаа зориулсан ахмад буурлуудаа сар шинийн баярын өмнө хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.  Албан байгууллагат харьяалалгүй ахмадуудаа ХЖТеатрт хүлээн авсан  бол мөн 90-ээс дээш настай азай буурлуудын гэрт нь очиж хүндэтгэл үзүүлж, гарын бэлэг гардууллаа.

 

МУ-ЫН ЗГ-ЫН ГИШҮҮН, ШАДАР САЙД, УЛСЫН ОНЦГОЙ КОМИССЫН ДАРГА У.ХҮРЭЛСҮХЭЭР АХЛУУЛСАН ШУУРХАЙ БҮЛЭГ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЛАА

 

Өвөлжилт хүндэрсэн аймгуудад ажиллаж байгаа МУ-ын ЗГ-ын гишүүн, шадар сайд, Улсын онцгой комиссын дарга У.Хүрэлсүхээр ахлуулсан шуурхай бүлэг хойд чиглэлийн сумдын өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцаж, 8 сумд ОУ-ын байгууллагуудын тусламж болон, 322 тн өвсийг үнэгүй, 200 орчим тн тэжээлийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр нэмж олголоо.

 

АВАРГА МАЛЧДЫНХАА ШАГНАЛЫГ ГАРДУУЛАН ӨГЛӨӨ

 

Энэ жил малынхаа тоо толгойг өсгөж, үүлдэр угсааг сайжруулсан зэрэг олон чухал үзүүлэлтээр малчдаа түүчээлэн төр засагтаа хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлсэн улсын аварга малчин 6, алтан төлийн эзэн 7, аймгийн аварга малчин 90 төрж аварга малчдынхаа шагналыг гардуулан өглөө. Мөн аймгийн аварга малчдадаа Богд Очирваань Отгонтэнгэр хайрханыхаа өвөрт бэлчиж буй таван хошуу эцэг малын дүрс бүхий цомыг гардуулан өгсөн нь нүдээ олсон сайхан шагнал байсан гэдгийг малчид хэлж байлаа.

 

АВАРГА МАЛЧДЫН ГЭРИЙГ АЙМАГТАА ҮЙЛДВЭРЛЭВ

 

Завхан аймагт үйлдвэрлэсэн гэрийг энэ жил улсын аварга малчдад өгөх тухай  Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд санал тавьсны дагуу Завхан аймгаас төрсөн 6 улсын аварга малчин, Говь-Алтай аймгаас төрсөн 6 улсын аварга малчны 12 гэрийг Тосонцэнгэл сумын урчууд үйлдвэрлэлээ. Аймгийн Засаг даргын “Үндэсний үйлдвэрлэлээ дэмжих тухай” захирамжийн биелэлтийн нэг хэсэг болсон энэхүү үйл ажиллагаа нь орон нутгийн иргэдийн орлогыг нэмэгдүүлж байгаагаараа давуу талтай юм.

 

 

 

 

 

НИЙТЭЛСЭН: 2017-02-27 14:02:31