A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Undefined offset: 0

Filename: client/Mod_news.php

Line Number: 333

A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Trying to get property 'id' of non-object

Filename: client/Mod_news.php

Line Number: 333

A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Undefined offset: 0

Filename: client/Mod_news.php

Line Number: 334

A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Trying to get property 'parent_id' of non-object

Filename: client/Mod_news.php

Line Number: 334

A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Undefined offset: 0

Filename: client/Mod_news.php

Line Number: 368

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН 2017 ОНЫ 03 ДУГААР САРД ХИЙСЭН АЖЛЫН ОНЦЛОХ МЭДЭЭЛЭЛ
АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН 2017 ОНЫ 03 ДУГААР САРД ХИЙСЭН АЖЛЫН ОНЦЛОХ МЭДЭЭЛЭЛ
1017 ХҮН ҮЗСЭН БАЙНА

ЭМЭГТЭЙЧҮҮД ҮЙЛДВЭРЛЭСЭН БҮТЭЭГДЭХҮҮНЭЭ БОРЛУУЛАХ ДЭЛГҮҮРТЭЙ БОЛНО

 

Завхан аймагт эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-уудыг урьж санал солилцох уулзалт зохион байгууллаа.  Уулзалтын үеэр Завхан нутгийнхаа хөгжлийн төлөө эмэгтэйчүүд нэгэн дээвэр дор нэгдэж, хамтарч ажиллах ёстойг хэлээд хөгжлийн түүчээ болсон бүхий л санал санаачлагыг дэмжиж, төрийн бодлого шийдвэр болгон хэрэгжүүлнэ гэдгээ илэрхийллээ. Хэрэглэдэг бус үйлдвэрлэдэг аймаг болох зорилтынхоо хүрээнд баялаг бүтээгч эмэгтэйчүүдээ дэмжиж бүтээгдэхүүнээ борлуулах дэлгүүр нээх байрны түлхүүрийг энэ үеэр гардуулан өглөө.

 

ЗАВХАН АЙМАГ БӨӨРНИЙ ГЕМОДИАЛИЗИЙН АППАРАТТАЙ БОЛЛОО

 

Монгол-Түвдийн хорооны санхүүгийн дэмжлэгтэйгээр Тайвань улсын Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яамны харьяа Тайпэй эмнэлгээс Завхан аймгийн Нэгдсэн эмнэлэгт Япон улсад үйлдвэрлэсэн 250 гаруй сая төгрөгийн өртөг бүхий 2 ширхэг гемодиализийн аппарат суурилуулж өглөө. Ингэснээр алслагдсан бүс нутгийн иргэдийн цаг хугацаа, зардал мөнгийг хэмнэсэн үнэтэй хөрөнгө оруулалт боллоо.

 

ТАЙВАНЬ УЛСЫН ТАЙПЭЙ ЭМНЭЛЭГТЭЙ ЭГЧ ДҮҮСИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

 

Тайвань улсын Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яамны харьяа Тайпэй эмнэлэг Завхан аймгийн Нэгдсэн эмнэлэгтэй эгч дүүсийн хамтын ажиллагааны гэрээ байгууллаа. Ингэснээр аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Сайн эмч” хөтөлбөрийн хүрээнд Тайпэй эмнэлэгтэй хамтран эмч, мэргэжилтнүүдээ сургаж дадлагажуулах, эмнэлгийн тоног төхөөрөмжийн шинэчлэл хийх, иргэд аймагтаа оношлогоогоо хийлгэх боломжийг бүрдүүллээ.

 

ЯПОНЫ ХҮҮХДИЙГ ИВЭЭХ САНГИЙН ТӨСӨЛ ХЭРЭГЖИЖ БАЙНА

 

Японы хүүхдийг ивээх сангийн Монгол дахь хөтөлбөр нь өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал хүндэрсэн манай аймгийн 8 сумын малчид болон малчдын хүүхдүүдэд туслах зорилгоор 2 төсөл хэрэгжүүлэхээр санамж бичигт гарын үсэг зурлаа. Төслийн хүрээнд зорилтот бүлгийн 672 малчин  өрх тус бүрт 300 орчим мянган төгрөгийн тусламж үзүүлээд байна. Мөн малчдын хүүхдийн боловсролыг дэмжих төсөлд 9000 орчим хүүхэд хамрагдах юм. 

 

АЙМГИЙН ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН МЭРГЭЖИЛТНИЙ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

 

Зөвлөгөөнд 24 сумын 140 орчим мэргэжилтэн оролцож, хүнс, хөдөө аж ахуйн салбарт өнгөрсөн онд хийсэн ажлын үр дүн, цаашид хийх ажлын төлөвлөгөө, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам зэрэг олон чухал асуудлыг хэлэлцлээ.

 

МАЛ АЖ АХУЙ, ГАЗАР ТАРИАЛАНГИЙН САЛБАРАА ХОСЛУУЛАН ХӨГЖҮҮЛНЭ

 

Тариалан эрхлэгчдийн зөвлөгөөнийг амжилттай зохион байгууллаа. Ирэх 4 жилд газар тариалангийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлснээр аймгийн хүн амын хэрэгцээт гурилын 30 хувь, төмс, хүнсний ногооны 70-аас доошгүй хувийг орон нутагтаа үйлдвэрлэхийг зорьж байна. Өнөөдөр зөвхөн өрхийн түвшинд ажиллаж байгаа тариалан эрхлэгчид цаашид зах зээлийн судалгаан дээр суурилсан өргөн зэх зээлд үйл ажиллагаагаа явуулах ёстой. Тиймээс Завхан аймгийн хөгжлийн үндсэн салбар болох мал аж ахуйгаас гадна газар тариалангийн салбараа ч хослуулан хөгжүүлэхээр төлөвлөөд байна.

 

ХУГАЦААТ ЦЭРГИЙН АЛБА ХААЖ БУЙ ЦЭРЭГ ДАЙЧДАА ЭРГЭЛЭЭ

 

Ховд, Баян-Өлгий, Увс аймагт байрлах 6 заставт ажиллаж Завхан аймгаас цэргийн алба хааж буй 250 цэрэг дайчдаа эргэлээ. Энэ үеэр сар шинийн золголтын үйл ажиллагааг зохион байгуулж, өөрийн гарын бэлэг болон ар гэрээс нь явуулсан бэлэг, захидал зэргийг гардуулан өглөө. Мөн цэрэг эрсийнхээ санал сэтгэгдэлийг сонсож, ахуй нөхцөл, сургалт бэлтгэлийн явцтай танилцаж, урлагийн тоглолт үзүүллээ.

 

“ITM-2018” ОЛОН УЛСЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ҮЗЭСГЭЛЭНГ ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛАХ ТҮНШ АЙМГААР ШАЛГАРЛАА

 

Жил бүрийн аялал жуулчлалын чиг хандлагыг тодорхойлдог томоохон үйл ажиллагаа болох “ITM-2017” Олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд Завхан аймаг амжилттай оролцлоо. Энэ үеэр аймгийнхаа аялал жуулчлалын бодлого чиглэл болон 7-р сарын 23, 24-ны өдрүүдэд болох “Нүүдэлчдийн соёлын наадам”-аа танилцуулснаар 2017, 2018 оны албан ёсны бизнесийн түнш аймгаар шалгарлаа.

 

БАЯЛАГ БҮТЭЭГЧДЭЭ ДЭМЖИХ “ХАМТЫН ХҮЧ-ХӨГЖЛИЙН ГАРЦ” ТӨВИЙГ НЭЭЛЭЭ

Энэ төв нь үндэсний үйлдвэрлэл эрхлэгчдийнхээ борлуулалтанд дэмжлэг үзүүлэх, нутгийнхаа хөгжилд хамтын хувь нэмрээ оруулах зорилготой юм. Завхан нутгийн баялаг бүтээгчдийн гараа гаргаж, сэтгэлээ шингээн хийсэн бүтээгдэхүүнүүдийг нэг дороос худалдан авах боломжийг ийнхүү бүрдүүлээд байна. Түүнчлэн сургалт, санхүүгийн зөвлөгөө өгөх, хууль эрх зүйн туслалцаа үзүүлэх, татвар, санхүүгийн тайлан гаргах гээд олон талын цогц дэмжлэг үзүүлэх юм. 

 

 

2017-03-30 14:04:14