A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Undefined offset: 0

Filename: client/Mod_news.php

Line Number: 333

A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Trying to get property 'id' of non-object

Filename: client/Mod_news.php

Line Number: 333

A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Undefined offset: 0

Filename: client/Mod_news.php

Line Number: 334

A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Trying to get property 'parent_id' of non-object

Filename: client/Mod_news.php

Line Number: 334

A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Undefined offset: 0

Filename: client/Mod_news.php

Line Number: 368

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН 2017 ОНЫ 05 ДУГААР САРД ХИЙСЭН АЖЛЫН ОНЦЛОХ МЭДЭЭЛЭЛ
АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН 2017 ОНЫ 05 ДУГААР САРД ХИЙСЭН АЖЛЫН ОНЦЛОХ МЭДЭЭЛЭЛ
1041 ХҮН ҮЗСЭН БАЙНА

“ЭЛЭГ БҮТЭН МОНГОЛ” ХӨТӨЛБӨРИЙН НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

 

        “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг Завхан аймаг үе шаттай хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө боловсруулан ажиллаж, нээлтийн үйл ажиллагааг зохион байгууллаа. Хөтөлбөрийн хүрээнд 05-р сарын 15-ны өдөр хүртэл 40-65 насны бүх иргэдийг H-info програмд харъяа өрх, сумын эрүүл мэндийн төвд бүртгэнэ. 05 дугаар сарын 15-наас 06-р сарын 15 хүртэл харъяа сум, өрхийн эрүүл мэндийн төвд хурдавчилсан оношлуураар илрүүлэг шинжилгээнд хамруулах юм.

 

“ОЮУНЫ НААДАМ” 15 ДАХЬ ЖИЛДЭЭ АМЖИЛТТАЙ БОЛЛОО

 

Өсвөр үеийнхний математик сэтгэлгээг хөгжүүлэх, математик сонирхогчдын хүрээг өргөжүүлэх, Завхан нутгаар овоглосон алдар цуутнуудыг бэлтгэн гаргах их үйлсэд хувь нэмэр оруулах зорилготой аймгийн Засаг дарга Д.Батсайханы нэрэмжит математикийн олимпиад энэ жил 15 дахь жилдээ амжилттай болж өндөрлөлөө. Оюуны наадамд 3500 гаруй багш, сурагч, эцэг эхчүүд оролцлоо.

 

ЗАВХАН АЙМАГ УЛААНБААТАР ХОТТОЙ ХАТУУ ХУЧИЛТТАЙ АВТО ЗАМААР БҮРЭН ХОЛБОГДОНО

 

2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Засгийн  газрын хуралдаанаар БНХАУ-ын  хөнгөлөлттэй зээлээс хэмнэгдсэн хөрөнгө болох 24 сая долларыг Загастайн давааны 67 км хатуу хучилттай замыг барихад зарцуулах тухай тогтоол гарч Загастайн давааны замыг хатуу хучилттай болгох хөрөнгийн асуудал эцэслэн шийдэгдлээ. Энэ бол Завхан аймгийн хөгжлийг шинэ шатанд гаргах түүхэн шийдвэр байлаа.

 

МОД ТАРИХ ҮНДЭСНИЙ ӨДРИЙГ ӨРГӨН ХҮРЭЭНД ЗОХИОН БАЙГУУЛЛАА

 

Энэ жилийн Мод тарих үндэсний өдрийг  “Ногоон Улиастай” хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаатай хамтатган зохион байгууллаа.  Бүх нийтээр мод тарих ажилд ард иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд идэвхтэй оролцож 40 гаруй мянган тарьц суулгалаа.  2017 онд аймгийн хэмжээнд 18 ойн мэргэжлийн байгууллага 78 га талбай бүхий мод үржүүлгийн газарт үржүүлсэн 13 төрлийн навчит болон шилмүүст модны тарьц, суулгацаар иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудын хэрэгцээг хангаж байна.

 

ТУВАГИЙН ҮНДЭСНИЙ ИХ СУРГУУЛЬД ЗАВХАН АЙМГААС 15 ОЮУТАН ГЭРЭЭГЭЭР СУРГАНА

 

БСШУСЯамнаас 5 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Тосонцэнгэл, Улиастай сумдад ажиллаж төсөвт тусгагдаагүй зардалтай холбоотой асуудлуудтай танилцлаа. Тус яамнаас манай аймагт хэд хэдэн хөрөнгө оруулалт хийх ба Завхан аймгаас анх удаа Тувагийн Үндэсний их сургуульд 15 оюутан сургахаар боллоо. Судалгааны ажлаар БСУГ-ын дарга С.Ганчимэг Тува улсад ажилласан бөгөөд хүүхэд өөрөө хичээвэл суралцах боломж нөхцөл нь бүрэн хангагдсан байна.

 

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМНЫ АЖЛЫН ХЭСЭГ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЛАА

 

Зам, тээврийн хөгжлийн яамны газрын даргаар ахлуулсан ажлын хэсэг Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 114 км замын ажилтай танилцсан бөгөөд Загастайн давааны 67 км замын ажлыг аль болох хурдан хугацаанд эхлүүлэхэд анхаарна гэдгээ хэллээ. Мөн Завхан АЗЗА ХХК нь Ганцын давааны замыг сайжруулах, Яруу сумын хатавчны амны замыг засах ажлыг тус тус хийхээр төлөвлөөд байна.

 

ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХ БҮСИЙН СУРГАЛТ БОЛЛОО

 

Төрийн байгууллагын ажилтны хариуцлага, ёс зүйг дээшлүүлэх, төрийн үйлчилгээний шуурхай байдлыг хангах, ажлын уялдаа холбоог сайжруулах, харилцан туршлага солилцох, ур чадварыг дээшлүүлэх, хамт олны бүтээлч санаачлагыг нэмэгдүүлэх зорилгоор “Төрийн албан хаагчдын чадавхийг бэхжүүлэх нь” сэдэвт хойд бүсийн  сургалтыг Асгат сумд зохион байгууллаа. Сургалтанд 9 сумын 150 гаруй төрийн  байгууллагын удирдлага, албан хаагчид идэвх санаачлагатай оролцлоо.

 

ТОСОНЦЭНГЭЛ, ИДЭР СУМЫН МАЛЧДЫН ХҮҮХДҮҮД ТОХЬТОЙ, ДУЛААН ОРЧИНД СУРЧ БОЛОВСОРНО

 

Энэ жил ГОУХАН-ын “Эрчим хүчний үр ашиг” төслийн хүрээнд Тосонцэнгэл сумын дотуур байрны засвар болон Идэр сумын сургуулийн дотуур байрны өргөтгөлийн засварын ажлыг хийхээр төлөвлөөд байна. Төслийн багийнхан аймгийн Засаг даргатай санал солилцож, хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. 2017 оны 9 сарын 1 гэхэд засварын ажлыг дуусгахар төлөвлөсөн бөгөөд тус сумын малчдын хүүхдүүд тохь тухтай, дулаан орчинд сурч боловсрохоос гадна ашиглалтын зардлууд ч буурах юм.

 

 

ШҮҮХ ЭРХ МЭДЛИЙН БОЛОН ХУУЛЬ САХИУЛАХ БАЙГУУЛЛАГУУДЫН НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ БОЛЛОО

 

Шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагуудын “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг аймгийн төв талбайд зохион байгууллаа. Энэ үеэр хууль зүйн салбарын байгууллагууд ард иргэдэд үйл ажиллагаагаа сурталчилж,  эрх зүйн цогц мэдээлэл үйлчилгээг үзүүллээ.

 

 

“ХАВРЫН БАЯР-2017” УРЛАГ, СПОРТЫН НААДАМ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

 

Аймгийн Засаг даргын нэрэмжит “Хаврын баяр” урлаг, спортын наадмыг энэ жил 15 дахь жилдээ Тосонцэнгэл суманд амжилттай зохион байгууллаа. Орон нутагт урлаг соёл, нийтийн биеийн тамир спортыг хөгжүүлж, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх зорилготой энэхүү наадамд 24 сумын Засаг дарга багаа ахалж оролцсон бөгөөд сум сумаас шалгарсан урлаг, спортын шилдгүүд авьяас чадвар, хурд хүчээ сорин эн тэнцүүхэн өрсөлдлөө.

 

ТОСОНЦЭНГЭЛ СУМАНД 24 СУМЫН ЗАСАГ ДАРГА НАРТ ЗОРИУЛСАН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

 

Сургалтын үеэр МУ-ын ЗГ-ын 2017 оны 89-р тогтоолоор батлагдсан “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам”-ын талаар мэдээлэл хийлээ. Мөн энэ үеэр тайлан мэдээ, хариутай бичгийг барагдуулалт, үүрэг даалгаврын биелэлт, сургалт семинарт оролцсон байдал зэрэг сумдын Засаг дарга нарын оролцооны үнэлгээнүүдийг танилцууллаа. Цаашид сумдын Засаг дарга нар болон агентлагийн дарга нарын хариуцлагыг өндөржүүлж, оролцооны мэдээллийг шат дараатайгаар ил тод болгоно.

 

БОАЖЯ-НЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Ц.ЦЭНГЭЛЭЭР АХЛУУЛСАН АЖЛЫН ХЭСЭГ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЛАА

 

Аймгийн удирдлагуудтай хийсэн уулзалтын үеэр Завхан аймаг тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээг өргөжүүлэх, уул уурхайн бус бүс нутаг байх, байгалиа онгон дагшинаар нь авч үлдэхийг зорьж байгаагаа хэллээ. Ажлын хэсгийнхэн  Отгонтэнгэрийн дархан цаазат газрын хилийг өргөжүүлэх шаардлага, үндэслэл, цаашид хийх ажлын төлөвлөгөөг хэлэлцсэнээс гадна Дөрвөлжин суманд уул уурхайн төсөл хэрэгжүүлж буй Баян-Айраг эксплорэйшн ХХК-ийн байгаль орчны үйл ажиллагаатай танилцаж, Завхан аймаг дахь байгаль орчны салбарын байгууллагуудтай уулзалт хийлээ. Мөн “Монгол орны баруун бүсэд газрын доройтол, хөгжлийн сөрөг нөлөөллийг бууруулах, дүйцүүлэн хамгааллыг нэвтрүүлэх нь” төслийн удирдах хорооны 3-р хуралдаан боллоо.

 

 

 

 

 

 

2017-05-31 14:49:45