Цөөн үгээр
  • Шинэчлэгдэж буй цахим хуудасны талаархи саналаа өгөөрэй.
Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилт Завхан аймагт 2019

ШИЛЭН ДАНСНЫ ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТЭД

ДОТООД АУДИТ ХИЙСЭН ТУХАЙ

Нэг.Ерөнхий зүйл

      Завхан аймгийн Төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн багцад харьяалагдах байгууллагуудын Шилэн дансны тухай хууль болон Засгийн газрын 2016 оны 29 дүгээр тогтоолын хэрэгжилтэд 2019 оны 4-р улирлын гүйцэтгэлд 2020 оны 01-р сарын 16-ны өдөр дотоод аудит хийж гүйцэтгэлээ.

 

Хоёр. Хамрагдсан асуудал

  • Мэдээлэл хуулийн хугацаан бүрэн мэдээлэгдсэн эсэх
  • Нэгдсэн цахим хуудсанд байршуулсан мэдээллийн улирлын тайланг цахимаар илгээсэн байдал зэрэг асуудлууд аудитад хамрагдсан болно.

Д/д

Байгууллага, нэгжийн

нэр

Байгууллага,

нэгжийн тоо

Мэдээлэх

тоо

Мэдээлсэн

тоо

Хэрэгжилтийн

Хувь

 
 

1

Төсвийн байгууллага

170

24650

24197

98.1

 

2

Төсвийн ерөнхийлөн захирагч

24

3624

3576

99

 

3

Төрийн болон ОН-н өмчит аж ахуйн нэгж

5

719

699

97.2

 

 

Дүн

199

28993

28472

98.2

 

 

Гурав. Шалгалтын явцад хийгдсэн ажил.

- Тайлан илгээгээгүй болон мэдээлэл дутуу байршуулсан, байгууллагын болон хувийн мэдээлэл шинэчлээгүй хэрэглэгч нарт мэдээлэл болон хугацаатай үүрэг өгч зөрчлийг арилгууллаа.

- Хууль, тогтоомжийг хангалтгүй хэрэгжүүлсэн 20 сумын 28 албан тушаалтан, аймгийн ИТХ, Очир-Илч, Амь-Ус, Баруун бүсийн тамирчдыг олимпд бэлтгэх төв ОНӨААТҮГ зэрэг 4-н байгууллагын 4-н албан тушаалтанд хариуцлага тооцуулахаар санал хүргүүллээ.

 

Дөрөв.  Шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдал.

            Идэр, Тэс, Ургамал, Улиастай, Эрдэнэхайрхан, Баянхайрхан, Сантмаргац, Сонгино, Түдэвтэй, Яруу сумдын ТЕЗ-н шилэн дансны 4-р улирлын цахим тайлан илгээгээгүй.

            Алдархаан сумын ЭМТ мэдээллийг 32 хувьтай байршуулсан нь аймгийн дундаж хувьд сөргөөр нөлөөлсөн.

            Аймгийн хэмжээнд 48 байгууллага 4-р улирлын цахим тайлан илгээгээгүй.

            Тэлмэн сумын ЗДТГ, ИТХ-н хэрэглэгчийн хувийн мэдээлэл шинэчлээгүй.

 

 

САНХҮҮГИЙН ХЯНАЛТ, АУДИТЫН АЛБА

 

НИЙТЭЛСЭН: 2020-02-19 03:46:25