Цөөн үгээр
  • Шинэчлэгдэж буй цахим хуудасны талаархи саналаа өгөөрэй.
Өнөөдөр “Мод тарих үндэсний өдөр” тохиож Завхан аймагт үйл ажиллагаа явуулдаг албан байгууллага, аж ахуйн нэгж, хувь хүмүүс идэвхтэй оролцож 9 төрлийн 8000 гаруй мод тарилаа.

Мод тарих үндэсний өдрийн нээлтийн үйл ажиллагааг  Улиастай сумын ЗДТГ болон аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газар хамтран Хутагтын хүрээлэнд зохион байгууллаа.

Улиастай сумын ЗДТГ-н дарга Д.Энх-Амгалан нээлтийн үеэр хэлсэн үгэндээ “ Хүрэлцэн ирсэн ард иргэдээ талархал илэрхийлээд мод бутаа зөвхөн суулгаад орхих биш цаашид арчилж хамгаалах нь маш чухал мөн хариулга маллагаагүй малыг хашиж хамгаалах тал дээр холбогдох байгууллагуудаас гадна ард иргэдийн оролцоо нэн чухал” гэдгийг хэллээ.Нээлтийн үйл ажиллагаанд оролцсон иргэд, байгууллагууд Хутагтын хүрээлэнд шар хуайс суулгаж мод тарих өдрөө албан ёсоор нээлээ. Ийнхүү “1,000,000 мод ургуулах хөдөлгөөн”-нд нэгдсэн иргэд хөдөлмөрчид маань цаашид цэцэрлэгт хүрээлэн болгохоор төлөвлөөд байгаа 6 га мод үржүүлгийн талбай дахь хариуцсан газрууддаа модоо суулгалаа.

 

 

НИЙТЭЛСЭН: 2016-05-14 18:16:32