Цөөн үгээр
  • Шинэчлэгдэж буй цахим хуудасны талаархи саналаа өгөөрэй.
2017 ОНЫ 06 САР

БАЙГАЛЬ ОРЧИН

2017.07.03

2017 оны 06 дугаар сарын 01-ний өдөр “Бид байгаль эхтэй хүйн холбоотой” сэдэвт байгаль орчны салбаруудын нээлттэй хаалганы өдрийн зохион байгуулж, уг өдөрлөгт Улиастай, Цэцэн-Уул, Эрдэнэхайрхан, Тосонцэнгэл, Завханмандал, Цагаанхайрхан, Цагаанчулуут, Идэр, Отгон, Шилүүстэй, Сонгино, Тэлмэн сумдаас 64 иргэн, аж ахуй нэгж оролцсон.    

Ховор болон ашигт ургамлыг тарималжуулах туршилтын  1 га талбайг байгуулж   0.5 га талбайд царгас тарьсан.

Хууль бусаар ан агнах үйл ажиллагаанд хяналт тавин Улаагчны хар нуурын байгалийн цогцолборт газраас 2017 оны 06 дугаар сарын 03-ны өдөрих хэмжээний загас барьсан зөрчлийн илрүүлэн шалгаж байна.

Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас зарлсан “Цэвэр сайхан орчин”  аяныг  2017 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртлэх хугацаанд аймгийн хэмжээнд зохион байгуулж нийт 4 зорилтын хүрээнд 28 арга хэмжээг хэрэгжүүлсэн.

2017 оны 07 дугаар сарын 22-25-ны өдрүүдэд зохион байгуулагдах  “Нүүдэлчдийн соёлын наадам-2017” арга хэмжээг олон нийтийн болон орон нутгийн  телевизээр сурталчилж байна. Мөн  дээрх арга хэмжээнд оролцох Улиастай сумын хэмжээнд зочлох үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй зочид буудал, ресторан зоогийн газар  аж ахуй нэгжүүдэд зочлох, угтах, хоолын үйлчилгээний сургалтыг мэргэжлийн байгууллагаар зохион байгуулсан.

Улиастайгаас Тосонцэнгэл сум хүртлэх төв зам дагуу, гарах орох цэгт, мэдээлэл сурталчилгааны самбарыг шинэчилэн “Нүүдэлчдийн соёлын наадам-2017”-ын баннер сурталчилгааг байршуулсан.

 

НИЙТЭЛСЭН: 2017-07-03 15:20:02