Цөөн үгээр
  • Шинэчлэгдэж буй цахим хуудасны талаархи саналаа өгөөрэй.
2017 ОНЫ 10 САР

БАЙГАЛЬ ОРЧИН,  АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, УУЛ УУРХАЙ

2017.10.30

 

Бүх нийтээр мод тарих өдрийн 2017 оны 10 дугаар сарын 14-ний өдөр зохион байгуулж аймгийн хэмжээнд 12002 мод бут тарьж, өмнө жилийн тарьсан мод бутанд намрын цэнэг усалгаа, арчилгаа хийх ажлыг зохион байгуулсан.

 

НҮБ-ийн МОН16/301 төслийн санхүүжилтээр Дөрвөлжин сумын Хар бутны чацарганыг нөхөн сэргээх, арчилгаа, цэвэрлэгээ хийх ажлыг Асгат хөгжил ХХК гүйцэтгэж байна.

 

2017 оны усны тоо бүртгэлийн ажлыг Хяргас нуур-Завхан голын сав газрын захиргаа, Идэр голын сав газрын захиргаа, Увс нуур-Тэс голын сав газрын захиргаад сумдын холбогдох албан тушаалтнуудтай хамтран зохион байгуулж аймгийн хэмжээнд нийт 349 гол горхи, 205 нуур тойром, 720 булаг, 30 рашаан, 820 худаг тоологдсон дүнтэй байна. Усны тоо бүртгэлийн ажилд аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөнөөс 4,7 сая төгрөгний дэмжлэг үзүүлсэн.

 

2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөрУвс аймагт зохион байгуулагдсан “Хавх булаагүй ууланд хамаг амьтан жаргалтай” аянд оролцож аймгийн дүнгээр 4 дүгээр байранд орж 2 мотоциклоор шагнуулсан. Мөн 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Увс аймагт зохион байгуулагдсан “Бичил уурхайн эрх зүйн шинэчлэлт”  сургалтанд 5 сумын холбогдох албан тушаалтанууд, бичил уурхайчдын төлөөлөл 25 хүнийг оролцуулсан.

 

Эрдэнэхайрхан сумын ундны усны эх үүсвэрт хашаа хамгаалалт хийж, жишиг ногоон байгуууламжтай болгох ажил хийгдэж байна.

 

Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөлтэй Шувуун хар уул ХХК байгаль орчны менежментийг төлөвлөгөөгөө батлуулж Завханмандал суманд хайгуулын үйл ажиллагаа явуулж байна.

 

Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга, Ус цаг уур, орчны шинжилгээний газрын дарга, сумдын дундын ойн ангийн дарга нарын үр дүнгийн гэрээнд хяналт-шинжилгээ үнэлгээ хийгдэж аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн, холбогдох байгууллагуудад зөвлөмж хүргүүлж ажилласан.

 

Улаанбаатар хотод зохион байгуулагдсан Монголын аялал жуулчлалын жилийн хаалт,  Боловсрол соёлын яамнаас зохион байгуулсан “Тогтвортой хөгжил” сургалтанд холбогдох албан тушаалтнуудыг оролцуулж, аймгийн аялал жуулчлалын талаар мэдээлэл, танилцуулга хийсэн.

 

“Нүүдэлчдийн соёлын наадам-2017” арга хэмжээний тухай 16 зураг бүхий 585 ширхэг ил захидал, баримтат кино, DVD, шторк бэлтгэж Монголын аялал жуулчлалын холбоо болон олон улсын үзэгслэнд оролцох тур оператор компаниудад өгсөн.

 

 

НИЙТЭЛСЭН: 2017-10-30 17:41:48