Цөөн үгээр
  • Шинэчлэгдэж буй цахим хуудасны талаархи саналаа өгөөрэй.
ОРОН НУТГИЙН ИРГЭНИЙ НИЙГМИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ДУНД ТӨСЛИЙН ДЭД ТЭТГЭЛЭГИЙН УРАЛДААН ЗАРЛАХ УДИРДАМЖ

2013-10-23 12:56

ОРОН НУТГИЙН ИРГЭНИЙ НИЙГМИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ДУНД ТӨСЛИЙН ДЭД ТЭТГЭЛЭГИЙН УРАЛДААН ЗАРЛАХ УДИРДАМЖ

 

ОРОН НУТГИЙН ХАРИУЦЛАГАТАЙ ЗАСАГЛАЛЫН ТӨЛӨӨХ

ИДЭВХТЭЙ ТҮНШЛЭЛ БА ИРГЭДИЙН ОРОЛЦОО (APPEAL) ТӨСӨЛ

ОРОН НУТГИЙН ИРГЭНИЙ НИЙГМИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ДУНД

ТӨСЛИЙН ДЭД ТЭТГЭЛЭГИЙН УРАЛДААН ЗАРЛАХ УДИРДАМЖ

Мерси Кор Монгол ОУБайгууллага нь 1999 оноос эхлэн Монгол Улсын хөдөө орон нутагт сайн засаглалыг бэхжүүлэх, эдийн засгийн тэнцвэртэй хөгжлийг хөхүүлэн дэмжих, байгалийн нөөцийн зохистой удирдлагыг хөгжүүлэх чиглэлд төр, иргэний нийгэм, хувийн хэвшлийн байгууллагуудын үр бүтээлтэй түншлэлийг дэмжин, техник арга зүйгээр ханган ажиллаж байна.

Мерси Кор Монгол ОУБ-нь 2012 оны 7 дугаар сараас  эхлэн АНУ-н Олон Улсын Хөгжлийн Агентлагийн санхүүжилтээр орон нутаг дахь төрийн тодорхой хэлтэс албадын хууль дээдлэх, хэрэгжүүлэх, удирдах үйл явцыг сайжруулах замаар ардчилсан засаглалыг бэхжүүлэн эдийн засгийн өсөлтийг дэмжих зорилго бүхий “Орон нутгийн Хариуцлагатай Засаглалын Төлөөх Идэвхитэй Түншлэл ба Иргэдийн Оролцоо” (APPEAL) төслийг Монгол Улсын 15 аймгийн 60 суманд хэрэгжүүлж байна.

APPEAL төсөл хэрэгжиж буй 15 аймгийн 60 сумын  орон нутгийн төр захиргааны байгууллагын үйл ажиллагааг ил тод хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэх үйл явцад иргэдийн оролцоог хангах зорилгоор дэд тэтгэлэгийн төслийн уралдааныг ИНБ-уудад зарлаж байна.Тухайн орон нутаг ИНБ-уудыг төслийн саналаа боловсруулан, сонгон шалгаруулалтанд оролцохыг урьж байна.

Сонгон шалгаруулалтанд ирүүлэх төслийн чиглэл:

Дэд тэтгэлэгийн чиглэл

Хүлээгдэж буй үр дүн ба индикатор

Үйл ажиллагаа

Аймгийн ЗДТГ болон НХҮХ-ийг Иргэдийн оролцоонд суурилсан Авлигын Эсрэг Төлөвлөгөөтэй болгоход дэмжлэг үзүүлж хамтран ажиллах.

 

НХҮХэлтэсийн АЭҮА төлөвлөгөө нь Хүн амын хөгжил нийгэм хамгааллын яам болон Нийгмийн халамж үйлчилгээний ерөнхий газрын АЭҮА-ны төлөвлөгөөтэй нягт уялдсан байна.

 

 

 

 

Аймгийн ЗДТГ болон НХҮХ-ийг Авлигын эсрэг төлөвлөгөөтэй болоход дэмжлэг үзүүлэх

 

Төсөл нь 2013 оны 11-р сарын 15-наас 2014 оны 3-р сарын 15 дуустал буюу 4 сарын хугацаанд хэрэгжих

Тоон үзүүлэлт:

15 аймаг, НХҮХэлтэсүүд иргэдийн оролцоонд суурилсан АЭҮА-ны төлөвлөгөөтэй болсон байна.

Түүнийгээ иргэдэд таниулсан байна.

2014 оны 2-р сарын 1-ны дотор эрх бүхий албан тушаалтанаар батлуулан АТГ, Мерси кор байгууллагуудад хүргүүлсэн байна.

  1. АЭҮА төлөвлөгөөг боловсруулах явцад хийгдэх ажлууд
  • Төлөвлөгөөг боловсруулах явцад Иргэний танхимуудаар АЭТ талаархи  хэлэлцүүлэг болон  иргэдээс санал авах ажлыг  өрнүүлэх, төлөвлөгөөг боловсруулах явцад 3-с доошгүй удаа
  • Тухайн орон нутгийн хуулийн хэлтэстэй хамтран 2013 оны  Авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөөнд үнэлгээ хийн  хэрэгжилтийг иргэд болон төрийн албан хаагчдад нь мэдээлэх уулзалт 2- удаа зохион байгуулах
  • 2014 оны Авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөө нь 2013 оны төлөвлөгөөтэй нягт  уялдаж боловсруулагдахаар төлөвлөж төсөлд тусгах
  • Иргэний танхмийн хэлэлцүүлгээр иргэдээс гарсан шийдвэр, саналыг төлөвлөгөөнд хэрхэн тусгасан талаархи мэдээллийг   иргэдэд мэдээлэхдээ Иргэний танхимын СМС үйлчилгээгээр дамжуулан хүргэх /Мерси
    Кор байгууллагаас хэрэгжүүлж  буй СМС үйлчилгээг ашиглан/
  • АЭҮАтөлөвлөгөөг боловсруулах явцад төлөвлөгөөг боловсруулах болон үнэлэх аргачлалын сургалтыг АТГазраас болон Мерси Кор байгууллагуудаас  цахим хэлбэрээр  2-с доошгүй удаа авах үйл ажиллагааг төсөлд тусгах
  • Авлигын эсрэг үндэсний стратеги төлөвлөгөө боловсруулах төслийн хэлэлцүүлгийг орон нутагтаа зохион байгуулахад оролцох
  • Тухайн орон нутгийн төрийн албан хаагчдад 3-с доошгүй удаа ашиг сонирхлын зөрчилын  талаар сайн засаглалын мэргэшсэн сургагч багшаар сургалт хийлгэх
  • Хууль дүрэм бодит амьдралд аяны ажлын хэсэгтэй сар бүр түншлэлийн уулзалтанд оролцож байх
  • Бусад зарлагдсан төслийн үйл ажиллагаатай уялдаж ажиллах 2-с доошгүй ажлыг тусгах
  • Төлөвлөгөөг боловсруулж байх явцын мэдээг хэвлэл мэдээллийн хэрэгсэл ашиглан орон нутгийн иргэдэд 3-с доошгүй удаа хүргэсэн байна.  Сайн засаглалын мэргэшсэн сургагч багш нартай хамтран.
  •  Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын комиссын эрх, үүрэг, ажиллах журам, хөгжлийн бэрхшээлийг тодорхойлох болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засалтын цогц хөтөлбөр боловсруулах  аргачлал зэргийг нийгмийн хамгааллын, эрүүл мэндийн, боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална гэсний дагуу иргэдийн саналыг тусгасан журмын төслийг боловсруулах. Төслийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яаманд өргөн барих.
  1. Төлөвлөгөө батлагдсаны дараа хийгдэх ажил
  • АЭҮА төлөвлөгөөний талаархи иргэдийн ойлголтыг нэмэгдүүлэх,төлөвлөгөөг танилцуулах (хэлэлцүүлэг, сургалт, арга хэмжээнд  залуучууд, эмэгтэйчүүд,ИНБ-уудыг оролцуулах шаардлагатай)
  • Батлагдсан төлөвлөгөөний хэрэгжилтийг  иргэдэд мэдээлэхдээ Иргэний танхимын СМС үйлчилгээгээр дамжуулан хүргэх
  • Батлагдсан төлөвлөгөөний хэрэгжилтэнд нэг удаа мониторинг хийх
  • Төлөвлөөгөөний хэрэгжилтийг иргэдэд хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр дамжуулан 3- доошгүй удаа хүргэх
  •  Сайн засаглалын мэргэшсэн сургагч багш нартай хамтран ажиллах

Иргэний нийгмийн байгууллага, хэвлэл мэдээллийн байгуулагатай хамтран Төрийн байгууллагын мэдээллийг дэмжин олон нийтэд хүртээмжтэй болгох чиглэлээр хамтран ажиллах

 

 

Төрийн байгууллагын мэдээллийг ил тод нээлттэй болгоход дэмжлэг үзүүлэх

Тоон үзүүлэлт:

  • ХМБ-ууд болон ИНБ-ууд хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг ашиглан төрийн байгууллагын үйл ажиллагаа, төлөвлөгөөний талаар  төслийн хугацаанд доод талдаа 100 ш доошгүй удаагийн давтамжтай мэдээллэж, түгээсэн байна. Үүнд: ИНБ-сүлжээний сонин,хэвлэл, Радио,FM Tелевизийн мэдээ, мэдээллэл болон бусад хэрэгслүүдээр дамжуулан түгээсэн байна.
  • Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр (телевиз, радио,сонин хэвлэл) дамжуулан орон нутгийн төрийн байгууллагуудын бодлого, үйл ажиллагааны төлөвлөгөө, Үүнд: Авилгын эсрэг төлөвлөгөө, Сум Мастер Төлөвлөгөө, Сум Хөгжлийн Сан, төрийн худалдан авах үйл ажиллагаа- тендер, НХҮХ-ийн АЭТ болон үйлчилгээтэй холбоотой мөн төрийн байгууллагаас хэрэгжүүлж байгаа сайн засаглал, авилгын эсрэг авч хэрэгжүүлж байгаа хүчин чармайлтай холбоотой ажлуудыг иргэдэд тогтмол мэдээллэн хэвшүүлэх
  • Төрийн байгууллагууд үйл ажиллагаагаа ил тодоор Олон Нийтэд Телевиз, радиогоор тогтмол мэдээллэдэг болгоход төрийг орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран ажиллах
  • ИНБ-уудын тайлан, зөвлөмж дамжуулан төрийн байгууллагын ил тод байдлын талаар мэдээллийг мөн ИНБ-уудын сүлжээний сонин сэтгүүлээр дамжуулан иргэдэд тогтмол мэдээлэл хүргэх
  • Орон нутгийн сонин хэвлэлээр дамжуулан тогтмол мэдээллэх

Иргэд нийгмийн харилцаанд идэвхитэй эрх тэгш оролцох боломжийг бүрдүүлж орон нутгийн удирдлагын шийдвэр гаргах явцад оролцох эрхийг нь хангах чиглэлээр Иргэний танхимын үйл ажиллагааг идэвхижүүлэх чиглэлээр хамтран ажиллах

 

Иргэний танхмын үйл ажиллагааг тогворжуулах чадавхижуулах

 

Тоон үзүүлэлт:

  • Зорилтот 4 суманд 25-аас доошгүй хэлэлцүүлэгийг Иргэний танхимтай хамтран зохион байгуулж 2000 хүн хамруулсан байна.
  • Иргэний танхимын үйл ажиллагааны ач холбогдол, үр нөлөөний талаарх иргэдийн ойлголт  30 %  аар өссөн байна
  • Сумын мастер төлөвлөгөө боловсруулж буй сумдын төлөвлөгөөний хэлэлцүүлгийг тухайн сумтай хамтран иргэний танхимыг ашиглан  хийлгэх
  • Иргэний танхимтай хамтран хэлэлцүүлгийн календарчилсан төлөвлөгөөг боловсруулан гаргахад туслан иргэдэд хүргэх
  • Доорхи хэлэлцүүлэгийг тогтмолжуулахад хамтарч ажиллах үүнд: АЭТ, СМТ, НХҮХ-ын АЭТ, Иргэний  танхимын уулзалтын хуваарь, агуулга иргэдэд мэдээллэх, Худалдан авалт тендерийн зар болон иргэдийн оролцоотой шийдвэр гаргах судалгаа, санал асуулгын зэрэг мэдээг иргэдэд хүргэхэд таниулах
  • Сумын Мастер Төлөвлөгөө ба Хөгжлийн Сангийн уялдаа, Сангийн зарцуулалтын талаар хэлэлцүүлэг зохион байгуулж иргэдийг оролцуулах

Сумын мастер төлөвлөгөөба Сумын хөгжлийн сангийнуялдаа холбоонд  мониторинг хийх

 

 

СМТ ба СХС уялдаа холбоог сайжруулах

 

Тоон үзүүлэлт:

  • Зорилтот сумын мастер төлөвлөгөөтэй МНУХ ТББ-ын төсөлд хамрагдаагүй зорилтот 30 сумыг хамруулна.
  • Сумын мастер төлөвлөгөөний хэрэгжилт ба сумын хөгжлийн сангийн уялдаа холбоог сайжруулах зөвлөмж дүгнэлт гарна.
  • СМТ-тэй 30 сум төлөвлөгөөгөө өөрсдөө сайжруулах боломж бүрдэнэ
  • Бүсийнхээ хэмжээнд өмнөх жилүүдэд батлагдан хэрэгжиж байгаа Сумын мастер төлөвлөгөө /хөгжлийн төлөвлөгөө/-ний хэрэгжилтэнд мониторинг үнэлгээ хийх
  • Сумын мастер төлөвлөгөөний боловсруулалт хэрэгжилтэнд иргэдийн оролцоо хэрхэн хангагдаж байгаад дүгнэлт гаргах
  • Сумын мастер төлөвлөгөө, хөгжлийн сан, засаг даргын үйл ажиллагааны уялдаа холбоонд мониторинг хийж дүгнэлт гаргах
  • Хяналт үнэлгээ хийсэн сумын мастер төлөвлөгөөгөө иргэд олон нийтээр хэлэлцүүлэх хэлэлцүүлэг зохион байгуулна.
  • Сум бүр дээр СМТ ба СХС уялдаа холбоо, төлөвлөгөөг сайжруулах зөвлөмж гаргана.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд(ХБИ)-ийг оролцоог  дэмжсэн ба халамжийн газартай холболт

 

 

 

Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээнд ХБИ ба ХБИ бүлийг оролцох оролцоог дэмжих

 

Тоон үзүүлэлт:

  • 5-6 бүлийн 25-30 хүнийг чадавхижуулна
  • 3-4 жижиг төсөл дэмжигдсэн байна.
  • 5-6 бүлийг аймгийн нийгмийн халамжийн газартай холбож өгсөн байна.
  • Шийдвэрлэгдсэн асуудлын тоо
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэд (ХБИ)-ийн бүлийг чадавхижуулах
  • ХБИ-ийн бүлийг аймгийн халамжийн газартай холболт хийж идэвхижүүлэх ахмтран ажиллах боломжийг нээх
  • ХБИ-ийн бүлийг хамтран ажиллах жижиг төслийг дэмжих
  • ХБИ-ийн дуу хоолой санал бодлыг орон нутгийн төр захиргааны байгуулгад хүргэх боломж сувгийг нээж тулгамдсан асуудлыг шийдвэрлэх

Дэд тэтгэлэг хэрэгжүүлэх хугацаанд нэг аймагт 3-5 буюу нийтдээ  15 аймагт 50-аас  доошгүй  Иргэний нийгмийн байгууллагуудад дэд тэтгэлэг олгож төсөл хэрэгжүүлнэ.Дэд тэтгэлгээр төсөл хэрэгжүүлснээрээ орон нутаг дахь төр захиргаа, ИНБ болон иргэдийн хамтын ажиллагаа түншлэлийг шинэ шатанд гаргах, ИНБ-ын  төсөл боловсруулах, хэрэгжүүлэх, тайлагнах ур чадвар чадамжийг сайжруулан төр засгийн байгууллага олон нийтэд таниулах хүлээн зөвшөөрүүлэх нөгөө талаар хэрэгжүүлж буй төслийнхөө талаархи мэдлэг дадлага туршлагыг өргөжүүлэн чадваржуулан орон нутгийн чадавхийг бэхжүүлэх зорилгыг агуулна.

Тэтгэлэгт хамрагдахыг хүссэн ИНБ-ууд нь сум орон нутгийн  Мерси Кор Монгол олон улсын байгууллагын салбаруудадтөслийн саналыг доор дурьдсан шаардлага, бүрдүүлэх баримт бичгийн хамтаар хүлээлгэн өгөх.

Төсөлд тавигдах ерөнхий шаардлага:

  • Орон нутаг дахь төрийн тодорхой хэлтэс, албадын хууль дээдлэх, хэрэгжүүлэх, удирдах үйл явцыг сайжруулах замаар ардчилсан засаглалыг бэхжүүлэх зорилгыг хэрэгжүүлэх хувь нэмрээ оруулах
  • Төслийн чиглэлийн дагуу үйл ажиллагааг бүрэн багтааж өргөжүүлэн хүлээгдэж буй үр дүн индикаторыг хангах
  • Төслийн хэрэгжилтэнд орон нутгийн болон ИНБ-ын зардал хуваах оролцоог хангасан байх
  • Иргэдийн оролцоог хангасан байх

Бүрдүүлэх баримт бичиг:

  • Боловсруулсан төсөл Маягт зааврын дагуу  /ИНБ-ын танилцуулга ба туршлагыг багтаасан байна/
  • Төслийн өргөдөл ба хүсэлт тоотоор
  • Төслийн хураангуй /маягтаар/
  • Төслийн төсвийн нэгтгэл /маягтаар/
  • Төслийн үйл ажиллагааны төлөвлөгөө /маягтаар/
  • ИНБ-ын гэрчилгээний хуулбар

Оролцох эрх: Орон нутгийннийгэмд үйлчилдэг Иргэний Нийгмийн Байгууллагууд

Төсөл хүлээн авах хянах ба батлах:

2013 оны 11-р сарын 08-ны 18 цаг хүртэл

Төслийн хэрэгжих хугацаа: 2013 оны 11 сарын 15-нээс 2013 оны 5 сарын 15 /6 сар/

Тодотгол: Дэд тэтгэлгийн хугацаа цар хүрээнээсээ шалтгаалан  3-6 сар байна

Төслөө ирүүлэх цахим хаяг

sarangerel@mn.mercycorps.org

Утасны дугаар:

7046-2465, 86710248

НИЙТЭЛСЭН: 2016-03-04 01:55:02