Цөөн үгээр
  • Шинэчлэгдэж буй цахим хуудасны талаархи саналаа өгөөрэй.
ЗАВХАН АЙМГИЙН НУТГИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГЫН ТУСЛАХ ТҮШМЭЛИЙН АНГИЛЛЫН ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ТУШААЛЫН АЖЛЫН БАЙРНЫ СУЛ ОРОН ТООГ НӨХӨХ ИРГЭДИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТӨРИЙН АЛБАНЫ МЭРГЭШЛИЙН ШАЛГАЛТЫН ТУХАЙ

2013-10-21 16:08

 

 

ЗАВХАН  АЙМГИЙН  НУТГИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГЫН

ТУСЛАХ   ТҮШМЭЛИЙН АНГИЛЛЫН ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ТУШААЛЫН АЖЛЫН БАЙРНЫ

СУЛ ОРОН ТООГ НӨХӨХ ИРГЭДИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТӨРИЙН АЛБАНЫ МЭРГЭШЛИЙН ШАЛГАЛТЫН ТУХАЙ

 Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтыг тус аймагт  цахимаар авах  тул бүртгүүлсэн иргэд   Төрийн албаны зөвлөлийн www.csc.gov.mn гэсэн цахим хуудсанаас өрсөлдөж байгаа ажлын байрандаа хэдэн иргэн бүртгүүлсэн, шалгалтаар  бүртгүүлсэн иргэд ямар үнэлгээ авсан, оноогоороо хэддүгээр байранд жагсаж байгаа зэрэг мэдээллийг  авах боломжтой болсон гэдгийг анхаарна уу.

Нэг. Мэргэшлийн шалгалтын зорилго

Завхан  аймгийн нутгийн захиргааны байгууллагын төрийн жинхэнэ  албан тушаалын сул орон тоог анх орох  иргэдээс өрсөлдүүлэн шалгаруулж  нөхөхөд  төрийн албаны мэргэшлийн шалгалтын зорилго оршино.

“Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах журам”, “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам”-ыг Төрийн албаны зөвлөлийн www.csc.gov.mn гэсэн цахим хуудсанд тавьсан бөгөөд бүртгүүлэх иргэд энэхүү журамтай заавал танилцсан байна. 

Хоёр. Мэргэшлийн шалгалтын бүртгэл, зардал 

·          Зарлагдаж буй сул орон тоонд тухайн албан тушаалд тавигдах боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадвар болон тусгай шаардлагыг хангасан, энэ албан тушаалд ажиллахыг хүссэн иргэнийг  байнгын  оршин  суугаа  нутаг дэвсгэрийн харъяаллын дагуу бүртгэнэ. /Иргэний бүртгэлийн тухай хуулийн 25.1, 26.4/

·          Тус  аймгийн нутгийн захиргааны байгууллагаас  зарласан төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог нөхөх иргэнийг  сонгон шалгаруулах  мэргэшлийн шалгалтад орохыг хүссэн иргэдийг  тус аймгийн Засаг даргын Тамгын газар дээр 2013 оны  11 дүгээр сарын  05, 06-ны  өдрүүдэд  10.00-17.00  цагийн хооронд бүртгэнэ.

·          Мэргэшлийн шалгалтад орох иргэн шалгалттай холбогдох зардлыг өөрөө хариуцах бөгөөд мэргэшлийн шалгалт өгөх иргэний шалгалтын үйлчилгээний зардал 000 /Зургаан мянган/ төгрөг байна.            

  Гурав.  Бүртгүүлэх иргэн дараахь бичиг баримтыг бүрдүүлнэ

·          Төрийн албан хаагчийн анкет  (Төрийн албан хаагчийн анкетыг  маягт N1-ийн дагуу бүрэн бөглөсөн байх);

·           Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/-ийн эхийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбарын хамт;

·          Мэргэшүүлэх сургалтанд хамрагдсаныг гэрчлэх баримт бичгийн  эх хувийг  хуулбарын хамт;

·          Иргэний үнэмлэхний эх, хуулбарын хамт;

                ·     “4 х 6”-гийн  хэмжээний  цээж зураг 2  хувь;

·           Ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийг  гэрчлэх баримт /Нийгмийн даатгал,  хөдөлмөрийн дэвтэр/-ийн эх хувийг  хуулбарын хамт

·           Шалгалтын үйлчилгээний төлбөр

Дөрөв. Шалгалтын хуваарь

·          2013  оны  11 дүгээр  сарын 08-ны өдөр шалгалтыг доорхи байдлаар зохион байгуулна.

 1. Ерөнхий мэдлэгийн түвшин тогтоох шалгалт

 2. Ур чадварын түвшин тогтоох шалгалт /Ерөнхий мэдлэгийн түвшин тогтоох шалгалтад тэнцсэн иргэн өгнө/

 3. Мэдлэг, хандлага, зан үйлийг тодорхойлох шалгалт /Ур чадварын түвшин тогтоох шалгалтад тэнцсэн иргэн өгнө/

 ·          Шалгалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг  Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 86 дугаар тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах журам, заавар”-тай танилцаж, авна уу.

·          Шалгалт  авах газар, хуваарийг  бүртгүүлсэн иргэдийн  тооноос  хамааруулан  2013 оны 11  дүгээр сарын 07-ны  өдрийн  16.00 цагт Засаг даргын Тамгын газар дээр мэдээлнэ.

·          Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт өгөх  иргэд  Иргэний үнэмлэхтэйгээ ирнэ.

 Тав. Мэдээлэл лавлагаа

Мэргэшлийн шалгалттай  холбоотой асуудлаар тус аймгийн ЗДТГ-ын  7046-3741  дугаарын утсаар холбогдож  лавлагаа авч  болно.

Шалгалт өгөх иргэдийн анхааралд:

·          1990 оны 05 дугаар сарын 06-ны  өдөр болон түүнээс хойш төрсөн иргэн хуульд заасан цэргийн жинхэнэ алба хаах үүргээ биелүүлээгүй бол төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтад оруулахгүй.

·          Мэргэшлийн шалгалт өгч тэнцэн, нөөцөд бүртгэгдсэн  иргэн “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам”-ын 6 дугаар зүйлийн 3  дахь хэсэгт зааснаар  тухайн мэргэшлийн шалгалт өгсөн төрийн жинхэнэ албан тушаалын ангилалаас дээшхи ангилалын албан тушаалд, тухайлбал, туслах түшмэлийн албан тушаалд шалгалт өгсөн иргэн дэс түшмэлийн ангиллын албан тушаалд   томилогдох  боломжгүй болохыг анхаарна уу.

·           “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам”-ын  6 дугаар зүйлийн 6.2.1 дэх хэсэгт  зааснаар хэрэв нөөцийн жагсаалтад бүртгэгдэж  нэр дэвшсэн иргэн өрсөлдсөн ажлын байранд томилогдон ажиллахаас татгалзсан эсхүл "Мэргэшлийн шалгалтад тэнцсэн иргэнийг төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэх тухай" Төрийн албаны зөвлөлийн шийдвэр тус зөвлөлийн цахим хуудсанд тавигдсанаас хойш 1 сарын дотор тухайн албан тушаалд томилогдохоор биеэр очоогүй, эсхүл өрсөлдсөн ажлын байранд томилогдохоос татгалзсан тухай бичгээр мэдэгдээгүй бол уг иргэнийг төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтаас хасагдсанд тооцно.  Энэ тохиолдолд Төрийн албаны зөвлөл, аймаг, нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл онооны дарааллыг баримтлан дараагийн иргэний нэрийг дэвшүүлнэ.

Мэргэшлийн шалгалтад орох иргэдийн уншиж судлах  эрхзүйн баримт бичиг

Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтын Төв комиссоос бэлтгэсэн “Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтын сорилгын хураамж” Хууль зүйн Үндэсний хүрээлэнгийн номын худалдаанд зарагдаж байгаа бөгөөд мэргэшлийн шалгалтад орох иргэд дараах жагсаалтад байгаа хууль, журмаас бэлдэнэ үү.

 

1

Монгол Улсын  Үндсэн хууль, 

2

Монгол Улсын Засгийн газрын тухай хууль, 

3

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хууль,

4

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, 

5

Төрийн  албаны тухай хууль, 

6

Төрийн албан ёсны хэлний тухай хууль,

7

Төрийн нууцын тухай хууль,

8

Авлигын эсрэг хууль, 

9

Төрийн хяналт шалгалтын тухай хууль, 

10

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, 

11

Хөдөлмөрийн тухай хууль,

12

Захиргааны хариуцлагын тухай хууль, 

13

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, 

14

Иргэдээс төрийн байгууллага,  албан тушаалтанд гаргасан өргөдөл,  гомдлыг    шийдвэрлэх тухай хууль, 

15

Байгууллагын нууцын тухай

16

Татварын ерөнхий хууль, 

17

Хувь хүний  орлогын албан татварын тухай хууль, 

18

Нийгмийн даатгалын  тухай  хууль, 

19

Нийгмийн халамжийн тухай хууль, 

20

Хувь хүний нууцын тухай

21

Байгаль  орчныг хамгаалах тухай хууль, 

22

Боловсролын тухай хууль, 

23

Архивын тухай хууль, 

24

Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, 

25

Жендэрийн тэгш байдлыг хангах тухай хууль

26

Мэдээллийн ил тод  байдал ба мэдээлэл авах эрхийн тухай

27

Төсвийн тухай хууль

28

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль.

29

Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлийн тухай

30

Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрэм

БҮРТГҮҮЛЭХ  ИРГЭДЭД ЗОРИУЛСАН  САНАМЖ

Та энэхүү санамжийг уншсаны дараа шалгалтын зар, төрийн жинхэнэ  албан тушаалын сул орон тоо болон ажлын байранд тавигдах шаардлагатай танилцана уу.

1. Энэхүү Туслах түшмэлийн ангиллын төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог нөхөх мэргэшлийн шалгалт өгч нөөцөд бүртгэгдсэн иргэн Дэс  түшмэлийн ангиллын албан тушаалд   томилогдох  боломжгүй юм. Өөрөөр хэлбэл, зөвхөн Туслах түшмэлийн ангиллын  албан тушаалд   томилогдох  боломжтой гэдгийг  анхаарна уу. /“Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам”-ын 6 дугаар зүйлийн 3  дахь заалт/

Учир нь, Туслах түшмэлийн ангиллын албан тушаалд зориулсан  Төрийн албаны мэргэшлийн шалгалтын "Сорилын шалгалт" болон "Ярилцлагын шалгалт" нь Дэс түшмэлийн ангиллын албан тушаалын  сул орон тоог нөхөх мэргэшлийн шалгалттай харьцуулахад хөнгөн байдаг.

Туслах түшмэлийн ангиллын албан тушаалд дараахь албан тушаал хамаарна.

1.     Хорооны нийгмийн ажилтан

2.     Хорооны бүртгэл мэдээлэл, зохион байгуулалтын асуудал хариуцсан ажилтан

3.     Сумын Засаг даргын Тамгын газрын мэргэжилтэн

4.     Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны ажилтан

5.     Сумын газрын даамал

6.     Сумын нийгмийн ажилтан

7.     Байгаль хамгаалагч

8.     Багийн нийгмийн ажилтан, зохион байгуулагч

2.Туслах түшмэлийн ангиллын албан тушаал нь  төрийн жинхэнэ албан тушаалын хамгийн  анхан шатны зэрэглэлийн  албан тушаал байдаг тул Төрийн албаны зөвлөлөөс туслах түшмэлийн ангиллын албан тушаалуудад ажилласан  жилийн  шаардлага  тавихгүй байхаар шийдвэрлэсэн.

Өөрөөр хэлбэл дөнгөж сургууль төгссөн иргэд болон улсад ажилласан туршлага байхгүй иргэд туслах түшмэлийн ангиллын албан тушаалын сул орон тоонд ажилласан туршлага харгалзахгүйгээр өрсөлдөх боломж нь нээлттэй болсон.

3. ”Мэргэжлийн шаардлага”- их, дээд сургуульд суралцан эзэмшсэн үндсэн мэргэжлийг ойлгоно.Үүнд:  Эрх зүйч,  Нийгмийн ажилтан  гэх мэт. /Их, дээд сургууль төгссөн диплом дээрх эзэмшсэн мэргэжлийн нэр нотолгоо болно/

4. Дээрх зүйлүүдийг тодруулж жишээ нь дээр тайлбарлая.

Та зард тавигдсан сумын Засаг даргын Тамгын газрын  "Иргэний бүртгэл хариуцсан мэргэжилтэн"-ий ажлын байранд тавигдсан  ”Мэргэжлийн шаардлага”-ыг хангаад бүртгүүлж, төрийн албаны мэргэшлийн шалгалт өгсөн гэж бодье.

·          Төрийн албаны мэргэшлийн шалгалт өгч тэнцээд,  өрсөлдсөн /бүртгүүлсэн/ ажлын байрандаа хамгийн өндөр оноо авбал тухайн ажлын байрандаа томилогдох болно. /Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь заалт/

Хэрэв та  өрсөлдсөн ажлын байранд томилогдон ажиллахаас татгалзвал Төрийн албаны зөвлөл таны нэрийг  төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтаас хасах тухай шийдвэр гаргаж,  онооны дарааллыг баримтлан дараагийн иргэний нэрийг дэвшүүлнэ. Дараагийн иргэн татгалзвал мөн адил төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтаас хасагдана. /“Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам”-ын  6 дугаар зүйлийн 6.2.1 дэх хэсэг/

·          Төрийн албаны мэргэшлийн шалгалт өгч 55 ба түүнээс дээш оноо авсан боловч  өрсөлдсөн /бүртгүүлсэн/ ажлын байрандаа хамгийн өндөр оноо авч чадаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад 2 жилийн хугацаанд бүртгэлтэй байна.

Энэ тохиолдолд та тухайн сумын  болон бусад сумын ЗДТГ-ын  "Мэргэжилтэн"-ий сул орон тоо гарсан тохиолдолд Салбар зөвлөлөөс нэр дэвшигдэн томилогдох боломжтой болно.

·          Дэс түшмэлийн ангиллын албан тушаал буюу яам, агентлаг, аймаг, нийслэл, дүүргийн ЗДТГ /хорооны нийгмийн ажилтан, иргэний бүртгэл хариуцсан мэргэжилтнээс бусад/-ын мэргэжилтний ажлын байранд нэр дэвшигдэн томилогдох боломжгүй.

Та дээрх санамж болгосон зүйлүүдийг тооцож үзээд БИ БҮРТГҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ ЮМ БАЙНА гэсэн ИТГЭЛ ҮНЭМШИЛТЭЙ болсон нөхцөлд л бүртгүүлэхээр ирнэ үү.

 

ЗАВХАН  АЙМГИЙН НУТГИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГЫН  ТӨРИЙН ЖИНХЭНЭ  АЛБАН ТУШААЛЫН СУЛ ОРОН ТОО БОЛОН АЖЛЫН БАЙРАНД ТАВИГДАХ ШААРДЛАГА

Д/д

Захиалга өгсөн байгууллага

Нэгжийн нэр

Албан тушаалын

Ажлын байранд тавигдах шаардлага

Нэр

Хариуцах асуудал

Ангилал

Орон тоо

Боловсрол

Мэргэжил

Мэргэшил

Туршлага

Ур чадвар

Тусгай шаардлага

1

Байгаль орчны газар

Цагаанчулуут сумын ЗДТГ

Байгаль хамгаалагч

Байгаль орчны хамгаалалт, байгалийн баялгийн ашиглалт нөхөн сэргээлт

ТЗ-2

1

Бүрэн дундаас дээш боловсролтой

Мэргэжил харгалзахгүй

 

харгалзахгүй

  Байгаль орчны тухай хууль тогтоомжуудыг  бүрэн судалж ойлгосон заалтуудыг нь сахиулан биелүүлэх чадвартай байх Ёс зүйн хэм хэмжээг хэлбэрэлтгүй сахих чадвартай, иргэд олон нийттэй харилцах ур чадвар эзэмшсэн байх,

Төрийн албан хаагчийн шалгалтанд орж тэнцсэн байх, , Хууль журам, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахидаг, Нууц хадгалах чадвартай, идэвхи санаачилгатай, харилцааны өндөр соёлтой, багаар ажиллах чадвартай байх

2

Байгаль орчны газар

Шилүүстэй сумын ЗДТГ

Байгаль хамгаалагч

Байгаль орчны хамгаалалт, байгалийн баялгийн ашиглалт нөхөн сэргээлт

ТЗ-2

1

Бүрэн дундаас дээш боловсролтой

Мэргэжил харгалзахгүй

 

харгалзахгүй

  Байгаль орчны тухай хууль тогтоомжуудыг  бүрэн судалж ойлгосон заалтуудыг нь сахиулан биелүүлэх чадвартай байх Ёс зүйн хэм хэмжээг хэлбэрэлтгүй сахих чадвартай, иргэд олон нийттэй харилцах ур чадвар эзэмшсэн байх,

Төрийн албан хаагчийн шалгалтанд орж тэнцсэн байх, , Хууль журам, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахидаг, Нууц хадгалах чадвартай, идэвхи санаачилгатай, харилцааны өндөр соёлтой, багаар ажиллах чадвартай байх

3

Байгаль орчны газар

Ургамал сумын ЗДТГ

Байгаль хамгаалагч

Байгаль орчны хамгаалалт, байгалийн баялгийн ашиглалт нөхөн сэргээлт

ТЗ-2

1

Бүрэн дундаас дээш боловсролтой

Мэргэжил харгалзахгүй

 

харгалзахгүй

  Байгаль орчны тухай хууль тогтоомжуудыг  бүрэн судалж ойлгосон заалтуудыг нь сахиулан биелүүлэх чадвартай байх Ёс зүйн хэм хэмжээг хэлбэрэлтгүй сахих чадвартай, иргэд олон нийттэй харилцах ур чадвар эзэмшсэн байх,

Төрийн албан хаагчийн шалгалтанд орж тэнцсэн байх, , Хууль журам, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахидаг, Нууц хадгалах чадвартай, идэвхи санаачилгатай, харилцааны өндөр соёлтой, багаар ажиллах чадвартай байх

4

Нийгмийн     даатгалын хэлтэс

Цагаанхайрхан сумын нийгмийн даатгалын тасаг

Нийгмийн даатгалын байцаагч

Нийгмийн даатгалын үйл ажиллагааг хэрэгжүүлэх

ТЗ-3

1

Дээд боловсролтой

Нягтлан бодогч, эдийн засагч

 

Харгалзахгүй

Компьютерийн хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай

Хууль журам, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахидаг, Нууц хадгалах чадвартай, Идэвх санаачлагатай, харилцааны өндөр соёлтой, илүү цагаар ажиллах чадвартай Тухайн орон нутагт тогтвортой ажиллах,

5

Нийгмийн     даатгалын хэлтэс

Яруу сумын Нийгмийн даатгалын тасаг

Нийгмийн даатгалын байцаагч

Нийгмийн даатгалын үйл ажиллагааг хэрэгжүүлэх

ТЗ-3

1

Дээд боловсролтой

Нягтлан бодогч, эдийн засагч

 

Харгалзахгүй

Компьютерийн хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай

Хууль журам, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахидаг, Нууц хадгалах чадвартай, Идэвх санаачлагатай, харилцааны өндөр соёлтой, илүү цагаар ажиллах чадвартай Тухайн орон нутагт тогтвортой ажиллах,

6

Завханмандал сум

Засаг даргын Тамгын газар

Улсын байцаагч

Байгаль орчны хяналт

ТЗ-3

1

Дээд  боловсролтой

Экологич, байгаль хамгаалагч

 

Харгалзахгүй

Компьютерийн хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай

Баримт бичиг боловсруулах, харилцааны өндөр соёлтой багаар ажиллах, орчноо мэдрэх удирдах чадвартай

7

Завханмандал сум

Засаг даргын Тамгын газар

Мэргэжилтэн

Бэлчээр, газар тариалан, жижиг дунд үйлдвэрлэл

ТЗ-3

1

Дээд боловсролтой

Хөдөө аж ахуйн инженер, эдийн засагч

 

Харгалзахгүй

Компьютерийн хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай

Баримт бичиг боловсруулах, харилцааны өндөр соёлтой багаар ажиллах, орчноо мэдрэх удирдах чадвартай

8

Цагаанчулуут сумын ЗДТГ

Засаг даргын Тамгын газар

Улсын байцаагч

Байгаль орчны хяналт

ТЗ-3

1

Дээд  боловсролтой

Экологич, байгаль хамгаалагч

 

Харгалзахгүй

Компьютерийн хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай

Баримт бичиг боловсруулах, харилцааны өндөр соёлтой багаар ажиллах, орчноо мэдрэх удирдах чадвартай

9

Цагаанчулуут сумын ЗДТГ

Засаг даргын Тамгын газар

Мэргэжилтэн

Бэлчээр, газар тариалан, жижиг дунд үйлдвэрлэл

ТЗ-3

1

Дээд боловсролтой

Хөдөө аж ахуйн инженер, эдийн засагч

 

Харгалзахгүй

Компьютерийн хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай

Баримт бичиг боловсруулах, харилцааны өндөр соёлтой багаар ажиллах, орчноо мэдрэх удирдах чадвартай

10

Тэс сум

Засаг даргын Тамгын газар

МЭҮТасгийн Үржил мэдээлэл хариуцсан мэргэжилтэн

Мал эмнэлгийн үржил мэдээлэл

ТЗ-3

1

Дээд боловсролтой бакалавр болон түүнээс дээш

зоотехникч

 

Харгалзахгүй

НИЙТЭЛСЭН: 2016-03-04 01:55:40