Цөөн үгээр
  • Шинэчлэгдэж буй цахим хуудасны талаархи саналаа өгөөрэй.
ЗАВХАН АЙМГИЙН НУТГИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГЫН ДЭС ТҮШМЭЛИЙН АНГИЛЛЫН ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ТУШААЛЫН АЖЛЫН БАЙРНЫ СУЛ ОРОН ТООГ нӨХӨх иргэдийг сонгон шалгаруулах ТӨРИЙН АЛБАНЫ МЭРГЭШЛИЙН ШАЛГАЛТЫН ТУХАЙ

2013-10-21 16:02

 

 

ЗАВХАН  АЙМГИЙН  НУТГИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГЫН

ДЭС   ТҮШМЭЛИЙН АНГИЛЛЫН ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ТУШААЛЫН АЖЛЫН БАЙРНЫ

СУЛ ОРОН ТООГ нӨХӨх иргэдийг сонгон шалгаруулах  ТӨРИЙН АЛБАНЫ МЭРГЭШЛИЙН ШАЛГАЛТЫН ТУХАЙ

Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтыг тус аймагт  цахимаар авах  тул бүртгүүлсэн иргэд   Төрийн албаны зөвлөлийн www.csc.gov.mn гэсэн цахим хуудсанаас өрсөлдөж байгаа ажлын байрандаа хэдэн иргэн бүртгүүлсэн, шалгалтаар  бүртгүүлсэн иргэд ямар үнэлгээ авсан, оноогоороо хэддүгээр байранд жагсаж байгаа зэрэг мэдээллийг  авах боломжтой болсон гэдгийг анхаарна уу.

Нэг. Мэргэшлийн шалгалтын зорилго

Завхан  аймгийн нутгийн захиргааны байгууллагын төрийн жинхэнэ  албан тушаалын сул орон тоог анх орох  иргэдээс өрсөлдүүлэн шалгаруулж  нөхөхөд  төрийн албаны мэргэшлийн шалгалтын зорилго оршино.

“Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах журам”, “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам”-ыг Төрийн албаны зөвлөлийн www.csc.gov.mn гэсэн цахим хуудсанд тавьсан бөгөөд бүртгүүлэх иргэд энэхүү журамтай заавал танилцсан байна. 

Хоёр. Мэргэшлийн шалгалтын бүртгэл, зардал 

·          Зарлагдаж буй сул орон тоонд тухайн албан тушаалд тавигдах боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадвар болон тусгай шаардлагыг хангасан, энэ албан тушаалд ажиллахыг хүссэн иргэнийг  байнгын  оршин  суугаа  нутаг дэвсгэрийн харъяаллын дагуу бүртгэнэ. /Иргэний бүртгэлийн тухай хуулийн 25.1, 26.4/

·          Тус  аймгийн нутгийн захиргааны байгууллагаас  зарласан төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог нөхөх иргэнийг  сонгон шалгаруулах  мэргэшлийн шалгалтад орохыг хүссэн иргэдийг  тус аймгийн Засаг даргын Тамгын газар дээр 2013 оны  11 дүгээр сарын  05, 06-ны  өдрүүдэд  10.00-17.00  цагийн хооронд бүртгэнэ.

·          Мэргэшлийн шалгалтад орох иргэн шалгалттай холбогдох зардлыг өөрөө хариуцах бөгөөд мэргэшлийн шалгалт өгөх иргэний шалгалтын үйлчилгээний зардал 000 /Зургаан мянган/ төгрөг байна.            

  Гурав.  Бүртгүүлэх иргэн дараахь бичиг баримтыг бүрдүүлнэ

·          Төрийн албан хаагчийн анкет  (Төрийн албан хаагчийн анкетыг  маягт N1-ийн дагуу бүрэн бөглөсөн байх);

·           Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/-ийн эхийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбарын хамт;

·          Мэргэшүүлэх сургалтанд хамрагдсаныг гэрчлэх баримт бичгийн  эх хувийг  хуулбарын хамт;

·          Иргэний үнэмлэхний эх, хуулбарын хамт;

·           “4 х 6”-гийн  хэмжээний  цээж зураг 2  хувь;

·           Ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийг  гэрчлэх баримт /Нийгмийн даатгал,  хөдөлмөрийн дэвтэр/-ийн эх хувийг  хуулбарын хамт

·           Шалгалтын үйлчилгээний төлбөр

 

Дөрөв. Шалгалтын хуваарь

·          2013  оны  11 дүгээр  сарын 08-ны өдөр шалгалтыг доорхи байдлаар зохион байгуулна.

 1. Ерөнхий мэдлэгийн түвшин тогтоох шалгалт

 2. Ур чадварын түвшин тогтоох шалгалт /Ерөнхий мэдлэгийн түвшин тогтоох шалгалтад тэнцсэн иргэн өгнө/

 3. Мэдлэг, хандлага, зан үйлийг тодорхойлох шалгалт /Ур чадварын түвшин тогтоох шалгалтад тэнцсэн иргэн өгнө/

 ·          Шалгалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг  Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 86 дугаар тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах журам, заавар”-тай танилцаж, авна уу.

·          Шалгалт  авах газар, хуваарийг  бүртгүүлсэн иргэдийн  тооноос  хамааруулан  2013 оны 11  дүгээр сарын 07-ны  өдрийн  16.00 цагт Засаг даргын Тамгын газар дээр мэдээлнэ.

·          Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт өгөх  иргэд  Иргэний үнэмлэхтэйгээ ирнэ.

 Тав. Мэдээлэл лавлагаа

Мэргэшлийн шалгалттай  холбоотой асуудлаар тус аймгийн ЗДТГ-ын  7046-3741  дугаарын утсаар холбогдож  лавлагаа авч  болно.

Шалгалт өгөх иргэдийн анхааралд:

 

·          1990 оны 05 дугаар сарын 06-ны  өдөр болон түүнээс хойш төрсөн иргэн хуульд заасан цэргийн жинхэнэ алба хаах үүргээ биелүүлээгүй бол төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтад оруулахгүй.

·          Мэргэшлийн шалгалт өгч тэнцэн, нөөцөд бүртгэгдсэн  иргэн “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам”-ын 6 дугаар зүйлийн 3  дахь хэсэгт зааснаар  тухайн мэргэшлийн шалгалт өгсөн төрийн жинхэнэ албан тушаалын ангилалаас дээшхи ангилалын албан тушаалд, тухайлбал, дэс түшмэлийн албан тушаалд шалгалт өгсөн иргэн ахлах түшмэлийн ангиллын албан тушаалд   томилогдох  боломжгүй болохыг анхаарна уу.

·           “Төрийн  жинхэнэ албаны  мэргэшлийн  шалгалт  авах  журам”-ын   6  дугаар  зүйлийн  38   дахь  хэсэгт зааснаар  мэргэшлийн шалгалтад  орохыг  хүссэн  иргэнийг  байнгын  оршин  суугаа  нутаг дэвсгэрийн харъяаллын дагуу бүртгэнэ.

·          “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам”-ын  6 дугаар зүйлийн 6.2.1 дэх хэсэгт  зааснаар хэрэв нөөцийн жагсаалтад бүртгэгдэж  нэр дэвшсэн иргэн өрсөлдсөн ажлын байранд томилогдон ажиллахаас татгалзсан эсхүл "Мэргэшлийн шалгалтад тэнцсэн иргэнийг төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэх тухай" Төрийн албаны зөвлөлийн шийдвэр тус зөвлөлийн цахим хуудсанд тавигдсанаас хойш 1 сарын дотор тухайн албан тушаалд томилогдохоор биеэр очоогүй, эсхүл өрсөлдсөн ажлын байранд томилогдохоос татгалзсан тухай бичгээр мэдэгдээгүй бол уг иргэнийг төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтаас хасагдсанд тооцно.  Энэ тохиолдолд Төрийн албаны зөвлөл, аймаг, нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл онооны дарааллыг баримтлан дараагийн иргэний нэрийг дэвшүүлнэ.

Мэргэшлийн шалгалтад орох иргэдийн уншиж судлах  эрхзүйн баримт бичиг

Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтын Төв комиссоос бэлтгэсэн “Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтын сорилгын хураамж” Хууль зүйн Үндэсний хүрээлэнгийн номын худалдаанд зарагдаж байгаа бөгөөд мэргэшлийн шалгалтад орох иргэд дараах жагсаалтад байгаа хууль, журмаас бэлдэнэ үү.

1

Монгол Улсын  Үндсэн хууль, 

2

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хууль, 

3

Төрийн бэлэг тэмдгийн тухай хууль, 

4

Монгол Улсын Их Хурлын тухай хууль, 

5

Монгол Улсын Засгийн газрын тухай хууль, 

6

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хууль,

7

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, 

8

Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хууль, 

9

Монгол Улсын Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хууль, 

10

Төрийн  албаны тухай хууль, 

11

Төрийн албан ёсны хэлний тухай хууль,

12

Төрийн нууцын тухай хууль,

13

Авлигын эсрэг хууль, 

14

Төрийн хяналт шалгалтын тухай хууль, 

15

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, 

16

Хөдөлмөрийн тухай хууль,

17

Захиргааны хариуцлагын тухай хууль, 

18

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, 

19

Иргэдээс төрийн байгууллага,  албан тушаалтанд гаргасан өргөдөл,  гомдлыг    шийдвэрлэх тухай хууль, 

20

Байгууллагын нууцын тухай

21

Татварын ерөнхий хууль, 

22

Хувь хүний  орлогын албан татварын тухай хууль, 

23

Нийгмийн даатгалын  тухай  хууль, 

24

Нийгмийн халамжийн тухай хууль, 

25

Хувь хүний нууцын тухай

26

Байгаль  орчныг хамгаалах тухай хууль, 

27

Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль, 

28

Боловсролын тухай хууль, 

29

Архивын тухай хууль, 

30

Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, 

31

Монгол Улсын Үндэсний хөгжлийн цогц бодлого, 

32

Жендэрийн тэгш байдлыг хангах тухай хууль

33

Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлийн тухай

34

Мэдээллийн ил тод  байдал ба мэдээлэл авах эрхийн тухай

35

Төсвийн тухай хууль

36

Төсвийн тогтвортой байдлын тухай

37

Сонгуулийн тухай хууль /Бүх шатны сонгуулийн хуулиудаас /

38

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль.

39

Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрэм

40

МУ-ын ЗГ-ын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр

  

 БҮРТГҮҮЛЭХ  ИРГЭДЭД ЗОРИУЛСАН  САНАМЖ

 

Та энэхүү санамжийг уншсаны дараа шалгалтын зар, төрийн жинхэнэ  албан тушаалын сул орон тоо болон ажлын байранд тавигдах шаардлагатай танилцана уу.

                1. Төрийн албаны тухай хуулийн 10, 17 дугаар зүйл, ТАЗ-ийн 2009 оны 63 дугаар тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах журам”-д зааснаар тухайн зарлагдсан сул ажлын байранд тавигдсан 4 ерөнхий шаардлага (БОЛОВСРОЛ, МЭРГЭЖИЛ,  МЭРГЭШИЛ, ТУРШЛАГА)-ыг бүгдийг нь хангасан иргэн л бүртгүүлэх  боломжтой бөгөөд энэ нь тухайн иргэн  “Баримт  бичгийн шалгалт”-д “Тэнцсэн” гэсэн үнэлгээ авч байна гэсэн үг юм. Тухайлбал:

1.1.”Боловсролын шаардлага”- Бакалаврын боловсролын зэргийн шаардлага тавигдсан ажлын байранд бакалаврын дээд боловсролын зэрэгтэй иргэн бүртгүүлэх боломжтой гэдгийг санаарай. 

1.2.”Мэргэжлийн шаардлага”- их, дээд сургуульд суралцан эзэмшсэн үндсэн мэргэжлийг ойлгоно.Үүнд:  Их эмч,  нягтлан бодогч  гэх мэт. /Их, дээд сургууль төгссөн диплом дээрх эзэмшсэн мэргэжлийн нэр нотолгоо болно/

1.3. “Мэргэшлийн шаардлага”- их, дээд сургуульд суралцан төгсөж, бакалаврын дээд боловсрол, тодорхой мэргэжил эзэмшсэний дараа үндсэн мэргэжлээрээ болон өөр чиглэлээр мэргэшүүлэх, мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдсан, үүний дотор тодорхой хугацаанд тухайн зарлагдсан чиглэлээр курст суралцсанаас эхлээд магистр, докторын зэрэг хамгаалсан гэх мэт  сургалт, дадлагажилтад ямар нэг хэлбэрээр хамрагдсан байхыг ойлгоно. /Энэ тухай холбогдох диплом, гэрчилгээ/сертификат нотолгоо болно/

1.4.”Туршлагын шаардлага”- “Мэргэжлээрээ ажилласан байх” гэснийг  тухайн мэргэжлээрээ улсын болон хувийн хэвшилд ажилласныг ойлгоно. Ажилласан жилийг Иргэний хуулийн 71 дүгээр зүйлд заасан хугацаа тооцох журмын дагуу хоногоор тооцдог. Жишээ нь, мэргэжлээрээ 1-ээс  доошгүй жил ажилласан байх шаардлага тавигдсан байна гэвэл  яг хоногоороо тооцоход 365 хоног гүйцсэн байх ёстой гэсэн үг. Манай зарим иргэд “хэдхэн сар дутуу байна. бүртгэчих л дээ” гээд гуйгаад байдаг гэм бий. Иргэний хуулиар ийм боломж байхгүй юм байна гэдгийг ойлгоорой. /Энэ хугацааг тооцохдоо Нийгмийн даатгалын  дэвтрийн “Ажилд орсон, шилжсэн, чөлөөлсөн” гэсэн хүснэгтэд  бичигдсэн ажилласан хугацааг баримтална/.

Хэрэв тухайн зарлагдсан сул ажлын байранд тавигдсан 4 ерөнхий шаардлага (боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага)-ыг бүрэн хангаагүй иргэнийг бүртгэвэл, энэ нь Төрийн албаны тухай хуулийг зөрчсөн,  ёс зүйгүй үйлдэл болох тул бүртгэл явуулж байгаа Шалгалтын салбар комиссын гишүүд ийм иргэнийг бүртгэх боломжгүй  гэдгийг урьдчилан анхааруулж байна!!!  

Та дээрх санамж болгосон зүйлүүдийг тооцож үзээд БИ БҮРТГҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ ЮМ БАЙНА гэсэн ИТГЭЛ ҮНЭМШИЛТЭЙ болсон нөхцөлд л бүртгүүлэхээр ирнэ үү.

ЗАВХАН  АЙМГИЙН НУТГИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГЫН  ТӨРИЙН ЖИНХЭНЭ  АЛБАН ТУШААЛЫН СУЛ ОРОН ТОО БОЛОН АЖЛЫН БАЙРАНД ТАВИГДАХ ШААРДЛАГА

 

Д/д

Захиалга өгсөн байгууллага

Нэгжийн нэр

Албан тушаалын

Ажлын байранд тавигдах шаардлага

Нэр

Хариуцах асуудал

Ангилал

Орон тоо

Боловсрол

Мэргэжил

Мэргэшил

Туршлага

Ур чадвар

Тусгай шаардлага

1

Аймгийн Засаг даргын Тамгын газар

Хууль зүйн хэлтэс

Мэргэжилтэн

Өргөдөл, гомдол, хүний эрх, Төсвийн Ерөнхийлөн захирагчдын шийдвэрийн эрх зүйн үндэслэлийг хангуулах, Хууль зүйн салбарын Засгийн газрын тогтоол, аймгийн Засаг даргын шийдвэрийг биелэлт

ТЗ-5

1

Дээд бакалавраас дээш боловсролтой

Эрх зүйч

 

Мэргэжлээрээ 2-оос доошгүй жил ажилласан байх

Компьтерийн хэрэглээний программ дээр ажиллах чадвартай,  Англи хэлний зохих мэдлэгтэй, Албан бичиг боловсруулах,  багаар ажиллах чадвартай, мэргэжлээрээ мэргэшсэн

 Хууль журам, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахидаг, Нууц хадгалах чадвартай, идэвхи санаачилгатай, харилцааны өндөр соёлтой, багаар ажиллах чадвартай байх

2

Аймгийн Засаг даргын Тамгын газар

Хууль зүйн хэлтэс

Мэргэжилтэн

Хууль тогтоомжийн системчлэл, хууль зүйн лавлагаа сан, оюуны өмч, нутгийн  захиргааны байгууллагын шийдвэрийн эрх зүйн үндэслэлийг хангуулах асуудлыг 

ТЗ-5

1

Дээд бакалавраас дээш боловсролтой

Эрх зүйч

 

Мэргэжлээрээ 2-оос доошгүй жил ажилласан байх

Компьтерийн хэрэглээний программ дээр ажиллах чадвартай,  Англи хэлний зохих мэдлэгтэй, Албан бичиг боловсруулах,  багаар ажиллах чадвартай, мэргэжлээрээ мэргэшсэн

 Хууль журам, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахидаг, Нууц хадгалах чадвартай, идэвхи санаачилгатай, харилцааны өндөр соёлтой, багаар ажиллах чадвартай байх

3

Аймгийн Засаг даргын Тамгын газар

Нийгмийн хөгжлийн хэлтэс

Мэргэжилтэн

Мэдээлэл технологи, дотоод сүлжээ, 

ТЗ-5

1

Дээд бакалавраас дээш боловсролтой

Программ хангамж , программист

 

Мэргэжлээрээ 2-оос доошгүй жил ажилласан байх

Мэдээллийн технологиор мэргэшсэн байх, Албан бичиг боловсруулах,  багаар ажиллах чадвартай, мэргэжлээрээ мэргэшсэн

 Хууль журам, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахидаг, Нууц хадгалах чадвартай, идэвхи санаачилгатай, харилцааны өндөр соёлтой, багаар ажиллах чадвартай байх

4

Аймгийн Засаг даргын Тамгын газар

Хөгжлийн бодлогын хэлтэс

Эдийн засаг, бүсчилсэн хөгжил, хөрөнгө оруулалтын бодлого, төлөвлөлтийн мэргэжилтэн

Аймгийн эдийн засгийн төлөвлөлт, хөрөнгө оруулалтын бодлого боловсруулах, төлөвлөх, хэрэгжилтийг зохион байгуулах, биелэлтэнд хяналт тавих, үнэлэлт дүгнэлт өгөх

ТЗ-5

1

Дээд бакалавраас дээш боловсролтой

Эдийн засагч

Бизнесийн удирдлагын магистр

Мэргэжлээрээ 5-оос доошгүй жил ажилласан байх

Компьтерийн хэрэглээний программ дээр ажиллах чадвартай,  Англи хэлний зохих мэдлэгтэй, Албан бичиг боловсруулах,  багаар ажиллах чадвартай, мэргэжлээрээ мэргэшсэн

 Хууль журам, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахидаг, Нууц хадгалах чадвартай, идэвхи санаачилгатай, харилцааны өндөр соёлтой, багаар ажиллах чадвартай байх

5

Эрүүл мэндийн газар

Нийгмийн эрүүл мэндийн хэлтэс

Нөхөн үржихүйн эрүүл мэнд хариуцсан мэргэжилтэн

Нөхөн үржихүйн эрүүл мэнд

ТЗ-5

1

Анагаах ухааны баклавраас дээш боловсролтой

Хүний их эмч

Эх барих эмэгтэйчүүдийн эмч

Мэргэжлээрээ 3-аас дээш жил ажилласан,

Компьтерийн хэрэглээний программ дээр ажиллах чадвартай,  Англи хэлний зохих мэдлэгтэй, Албан бичиг боловсруулах,  багаар ажиллах чадвартай, мэргэжлээрээ мэргэшсэн

 Хууль журам, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахидаг, Нууц хадгалах чадвартай, идэвхи санаачилгатай, харилцааны өндөр соёлтой, багаар ажиллах чадвартай байх

6

Эрүүл мэндийн газар

Нийгмийн эрүүл мэндийн хэлтэс

Хоол тэжээл, хүнсний аюулгүй байдал, зохицуулалт хариуцсан мэргэжилтэн

Хоол тэжээл, хүнсний аюулгүй байдал, зохицуулалт

ТЗ-5

1

Анагаах ухааны баклавраас дээш боловсролтой

Хүний их эмч, эрүүл ахуйч, ХАА-н түүхий эд бүтээгдэхүүний чанар аюулгүй байдал,  хүнсний аюулгүй бйадал

Хоол судлаачаар мэргэшсэн

Мэргэжлээрээ 3-аас дээш жил ажилласан,

Компьтерийн хэрэглээний программ дээр ажиллах чадвартай,  Англи хэлний зохих мэдлэгтэй, Албан бичиг боловсруулах,  багаар ажиллах чадвартай, мэргэжлээрээ мэргэшсэн

 Хууль журам, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахидаг, Нууц хадгалах чадвартай, идэвхи санаачилгатай, харилцааны өндөр соёлтой, багаар ажиллах чадвартай байх

7

Эрүүл мэндийн газар

Эмнэлгийн тусламжийн хэлтэс

Эмнэлгийн тусламж үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн

Эмнэлгийн тусламж үйлчилгээ

ТЗ-5

1

Анагаах ухааны баклавраас дээш боловсролтой

Хүний их эмч

Төрөлжсөн нарийн мэргэжлийн эмч, мэргэжли

НИЙТЭЛСЭН: 2016-03-04 01:56:24