Цөөн үгээр
  • Шинэчлэгдэж буй цахим хуудасны талаархи саналаа өгөөрэй.
“САЙН ЗАСАГЛАЛЫН ТӨЛӨӨ ЗАЛУУ ЭЛЧ НАР” ЖИЖИГ ТӨСЛИЙН УРАЛДААН

2013-10-21 09:52

“САЙН ЗАСАГЛАЛЫН ТӨЛӨӨ ЗАЛУУ ЭЛЧ НАР” ЖИЖИГ ТӨСЛИЙН УРАЛДААН

 

“САЙН ЗАСАГЛАЛЫН ТӨЛӨӨ ЗАЛУУ ЭЛЧ НАР”

ЖИЖИГ ТӨСЛИЙН УРАЛДААН

Мерси Кор Монгол ОУБ болон “Глоб Интернэшнл Төв” төрийн бус байгууллага “Сайн засаглалын төлөө Залуу элч нар” төслийн уралдааныгЗавхан аймагт Улиастай, Тосонцэнгэл, Их-Уул, Дөрвөлжин сумдын ахлах ангийн хүүхэд, залуучуудын дунд зарлаж байна.

Уралдааны зорилго:

             Орон нутгийн хөгжлийн шийдэлд залуусыг татан оролцуулах,ирээдүйд авлигын эсрэг нийгмийн хөдөлгөөний тэргүүлэх хэсэг болоход хүүхэд, залуучуудыг дэмжих, нийгмийн идэвхтэй үйл ажиллагаанд оролцох бодит туршлага олж авахад нь туслахад уг уралдааны зорилго оршино.

Хамрах хүрээ:

  • Аймаг, сумын ахлах ангийн хүүхдүүдийн бүлэг
  • Аймаг, сумдын ахлах ангийн хүүхэд,  залуусын байгууллага

Санхүүжилтийн хэмжээ:1 бүлэгт 250 000төгрөг байна. 4 бүлэг шалгаруулна

Тавигдах шаардлага:

  • Авлига хээл хахууль нь орон нутгийн хөгжлийг хойш татаж буй гол асуудал болох уг асуудалтай тэмцэхэд залуусын үүрэг оролцоо юу байх, авлигаар хойш татагдсан орон нутгийн хөгжилд шийдэлолоход авъяас чадвараа дайчлан,  хувь нэмэр оруулах чин эрмэлзэлтэй хүүхэд, залуус байна
  • Ахлах ангийн хүүхэд, Залуусбүлэг/багууд/клубууд/эвсэлүүд гэх бүрэлдэхүүнээр оролцож болэо
  • Хүүхэд, Залуучуудын төслийн хэлбэр нь: театрийн жүжиг, богино хэмжээний видео болон аудио бүтээл, мэтгэлцээн, хурал, семинар, рим/ хип хоп дууны тэмцээн, цуврал телевизийн нэвтрүүлэг мөн үзэгч сонсогчдын дуу хоолойг хүргэх клуб зэрэг байж болно.
  • Төслийн санаагаа 3 минутын видео мэдээлэл багтаан ирүүлнэ

Видео мэдээлэлд дараах агуулгыг  багтаасан байна

  1. Оролцогчийн тухай товч танилцуулга, хаяг /Жишээ нь ....... аймгийн ............. сумын гэх мэт хаяг, танилцуулгаа тодорхой хэлнэ/
  2. Төслийн нэр
  3. Төслийнүндэслэл
  4. Төслийн зорилго
  5. Үйл ажиллагаа
  6. Хүн хүчний нөөц
  7. Баримжаалсан төсөв
  8. Үр дүн
  9. Төслийн хугацаа

Төсөл ирүүлэх хугацаа, хаяг

Төслийн санаа илэрхийлсэн 3мин видео бичлэгээwww.facebook.com/pages/Good-governance-Youth-actionбайрлуулж болох ба Аймгийн Бэлчээр ашиглагчдын холбоо ТББ-ын 1 давхарт байрлах Мерси Корын ажлын байранд2013 оны 10-р сарын 30-ний өдрийн 18 цагаас өмнө авчирч өгч болно. Сайтад байрлуусан бол тэр тухайгаа доорхи утсанд холбогдон мэдээлнэ.

Хаяг:Завхан аймаг Бэлчээр ашиглагчдын холбооны 1 давхартМерси Корын Алтайн бүсийн төв

Утас: 7046-2465, 86710248

НИЙТЭЛСЭН: 2016-03-04 01:57:10