Цөөн үгээр
  • Шинэчлэгдэж буй цахим хуудасны талаархи саналаа өгөөрэй.
АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗӨВЛӨЛ

 

 

Аймгийн Засаг даргын зөвлөлийг 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/356 дугаартай аймгийн Засаг даргын захирамжаар шинэчлэн байгуулсан.

 

Засаг даргын зөвлөл нь салбар бүрийн төлөөлөлийг оруулцуулсан 17 гишүүний бүрэлдэхүүнтэй, зөвлөлийн хурлын ажиллах журмын дагуу үйл ажиллагааг явуулж байна.

 

Засаг даргын зөвлөл нь 2017 оны 01 дүгээр сараас эхлэн 9 удаагийн хурлыг Улсын аварга малчин, Аймгийн аварга малчин цолоор шагнуулах малчдыг шалгаруулах, хэлтэс, агентлаг, сум багийн 2016 оны жилийн эцсийн ажлын дүгнэж, шагнал олгох, Завхан аймагт хэрэгжих дэд хөтөлбөрүүдийг хэлэлцэх, Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг батлах, Засгийн газрын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний хагас, бүтэн жилийн хяналт-шинжилгээ, үнэлгээний тайлан хэлэлцэх, Хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хагас, бүтэн жилээр биелэлттэй танилцах гэх мэтчилэн 42 асуудлын хүрээнд хуралдсан байна.

 

НИЙТЭЛСЭН: 2017-01-20 12:08:54