Цөөн үгээр
  • Шинэчлэгдэж буй цахим хуудасны талаархи саналаа өгөөрэй.
Төмөр замын бүтээн байгуулалтад ажиллах цэргийн үүрэгтнүүдийг бүртгэж байна

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр төмөр замын бүтээн байгуулалтад Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн орж ажиллаж байгаатай холбогдуулан энэхүү бүтээн байгуулалтын ажилд өөрийн хүсэлт, сайн дурын үндсэн дээр оролцох сонирхолтой цэргийн бэлтгэл үүрэгтэн болон чөлөөнд байгаа цэргийн бэлтгэл үүрэгтнүүдийг дор дурдсан мэргэжлээр бүртгэх юм байна.

Нэг.Инженерийн мэргэжилтэн

• Авто замын инженер

• Гүүр хоолойн инженер

• Тоо хэмжээний инженер

• Геодези, хэмжилтийн инженер

• Материал, чанарын инженер

•Лаборант

Хоёр. Техникийн ажилтан

• Том оврын автомашины жолооч

• Бульдозерчин

• Автогрейдерчин

• Индүүчин жолооч

• Усны машины жолооч

• Шанагат ачигчийн оператор

• Өөрөө буулгагчийн жолооч

• Трайллерийн жолооч

• Кранчин

• Экскаваторчин

Тавигдах шаардлага:

• Эрүүл, ажлын ачаалал даах чадвартай

• Гэмт хэрэгт холбогдолгүй байх;

• Архи, аливаа төрлийн мансуурах бодисын хамааралгүй байх

Дээрх мэргэжил бүхий цэргийн бэлтгэл үүрэгнүүдийг 2019 оны 06 дугаар сарын 07-12-ны хооронд харьяа сумын Засаг даргын Тамгын газарт ажлын өдрүүдэд 09:30-12:00, 14:00-16:30 цагийн хооронд бүртгэнэ.

 

Бүрдүүлэх баримт бичиг:

• Иргэний үнэмлэх

• Цэргийн үүрэгтний үнэмлэх

• Мэргэжлийн үнэмлэх, диплом

• Эрүүл мэндийн дэвтэр

• Нийгмийн даатгалын дэвтэр

• Цагдаагийн газрын тодорхойлолт

• Багийн Засаг даргын тодорхойлолт

 

ЗАВХАН АЙМГИЙН ЗДТГ-ЫН ЦЭРГИЙН ШТАБ

 

 

НИЙТЭЛСЭН: 2019-06-06 06:57:45