Цөөн үгээр
  • Шинэчлэгдэж буй цахим хуудасны талаархи саналаа өгөөрэй.
“ОЮУТАН ЦЭРЭГ”-Т ЦЭРГИЙН МЭРГЭЖИЛ ОЛГОХ СУРГАЛТАД ХАМРАГДАЖ БУЙ ОЮУТАН СУРАЛЦАГЧИД ХОВД АЙМАГТ ДАРААГИЙН ШАТНЫ СУРГАЛТАД ХАМРАГДАЖ БАЙНА.

        Завхан аймгаас 2019 онд “Оюутан цэрэг”-т мэргэжил олгох сургалтад хамрагдаж буй 15  оюутан, суралцагчид Цэргийн ерөнхий бэлтгэл сургалтаа амжилттай дуусгаж Ховд аймагт байрлах Зэвсэгт хүчний 123 дугаар ангид дараагийн шатны сургалт буюу Цэргийн мэргэжлийн бэлтгэл сургалтад хамрагдаж байна.

Сургалтын нээлтийн ажиллагаа 2019 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Зэвсэгт хүчний 123 ангид боллоо. Сургалтын нээлтийн ажиллагаанд БХЯ-ны СБТГ-ын мэргэжилтэн дэд хурандаа Содномдаржаа, Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн захирагч хурандаа М.Болдбаатар, Ховд, Завхан, Говь-Алтай, Увс, Баян-Өлгий аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, офицерууд болон албаны бусад хүмүүс оролцлоо.

Цэргийн мэргэжлийн бэлтгэл сургалт 2 сарын хугацаанд үргэлжлэн явагдах бөгөөд сургалтад хамрагдаж буй бүрэлдэхүүн Цэргийн тусгай мэргэжил эзэмшиж дайчилгааны бэлтгэл нөөцөд бүртгэгдэх юм байна.

Оюутан цэргийн тангараг өргөх ажиллагаа ирэх 8 дугаар сарын 15-ны өдөр болно.

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ЦЭРГИЙН ШТАБ

 

НИЙТЭЛСЭН: 2019-06-22 05:02:35