Цөөн үгээр
  • Шинэчлэгдэж буй цахим хуудасны талаархи саналаа өгөөрэй.
ЗАВХАН АЙМАГТ “ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗАГВАР ТӨВ” НЭЭГДЛЭЭ

Завхан аймагт Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилтээр “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний загвар төв”-ийг нээлээ. Энэ төв нь ажилгүй болон бизнесээ эхлэх гэж байгаа залуучууд бизнес төлөвлөгөө боловсруулах, мэдээлэл солилцох, тэдэнд шинэ бизнесийн гараа эхлэх боломжийг нээж өгөх  зорилготой юм. Ажил идэвхтэй хайж байгаа залуучуудыг ажил олоход нь туслах, дэмжлэг үзүүлэх, зөвлөх, өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэх, ажил хайгчийн бүлгийн сургалт үйл ажиллагаанд хамруулах замаар тэдний ур чадварыг хөгжүүлэх, гарааны бизнес эрхлэх боломжтой болно.

Төслийн багийнхан болон аймгийн Хөдөлмөр эрхлэлтийн зөвлөл, Мэргэжлийн боловсролын салбар зөвлөлийн гишүүдийн хамтарсан хуралдаан боллоо. Хуралдаанаар салбар зөвлөлүүдийн хамтын ажиллагааны уялдааг хангах чиг үүрэг бүхий Зохицуулах зөвлөлийг 2 талын гишүүдийн оролцоотойгоор байгуулж, хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Хуралдаанд Монголын ажил олгогч эздийн Гүйцэтгэх захирлын орлогч Ч.Нанжидсамбуу Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилттэй залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийн Олон улсын зөвлөх ИВАН Такач,  Үндэсний зөвлөх Д.Нармандах нар оролцож, орон нутагт аймгийн Хөдөлмөр эрхлэлтийн зөвлөл, Мэргэжлийн боловсролын салбар зөвлөлийн хамтын ажиллагааг уялдуулах, цаашид анхаарах ажил арга хэмжээний чиглэлийг өгч  ажиллалаа.

Завхан аймаг Европын холбооны санхүүжилтээр ажлын байр нэмэгдүүлэх төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

НИЙТЭЛСЭН: 2017-11-13 12:25:03