Цөөн үгээр
  • Шинэчлэгдэж буй цахим хуудасны талаархи саналаа өгөөрэй.
ЗАВХАН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, ХӨГЖЛИЙН БОДЛОГО ТӨЛӨВЛӨЛТИЙН ХЭЛТСИЙН ХӨДӨӨ АЖ АХУЙН БОДЛОГО ТӨЛӨВЛӨЛТ ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТНИЙ СУЛ ОРОН ТООГ НИЙТЭД ЗАРЛАЖ БАЙНА

Төрийн албаны тухай хуулийн 27.2 дахь хэсэгт “Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан олон нийтэд мэдээлэх үүрэгтэй” гэсний дагуу Завхан аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн Хөдөө аж ахуйн бодлого төлөвлөлт хариуцсан мэргэжилтний  сул орон тоог нийтэд зарлаж байна.

ЗАВХАН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ

ХӨГЖЛИЙН БОДЛОГО, ТӨЛӨВЛӨЛТИЙН ХЭЛТСИЙН ХӨДӨӨ АЖ АХУЙН БОДЛОГО,

 ТӨЛӨВЛӨЛТ ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТНИЙ  АЛБАН ТУШААЛД

 ТАВИГДАХ ТУСГАЙ ШААРДЛАГА

 

Боловсрол

-Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй

Мэргэжил

Хөдөө аж ахуйн чиглэлийн мэргэжилтэй байх

Мэргэшил

-Төрийн албанд мэргэшүүлэх зохих багц сургалтад хамрагдаж төгссөн байх

Туршлага

-Туслах түшмэлийн албан тушаалд 2-оос доошгүй жил ажилласан байх

Ур
чад
вар

Удирдан
зохион
байгуулах

-Хариуцсан ажлаа төлөвлөх, зохион байгуулах

-Удирдлагадаа байгаа албан хаагчдын ажил үүргийг оновчтой хуваарилах, удирдах чадвартай

-Албан хаагчдын ажлын гүйцэтгэлд өдөр тутам хяналт тавьж, зохих заавар чиглэл өгөх

Дүн
шинжилгээ
хийх

-Албан ажлын хэрэгцээнд шаардагдах мэдээлэл цуглуулж, дүгнэх

-Шийдвэрийн шууд болон шууд бус үр дагаварыг дүгнэх

Асуудал шийдвэрлэх

-Албан үүргийнхээ дагуу хариуцах ажил үүргийг хууль, тогтоомж, дүрэм, журамд нийцүүлэн гүйцэтгэх

Манлайлах

-Ёс зүйгээр хамт олноо манлайлан үлгэр дууриал үзүүлэх

-Ажил хэргийн хувьд бүтээлч, санаачлагатай ажиллах

-Байгууллагын үйл ажиллагааны шинэтгэлийн үзэл санааг хамт олондоо итгүүлэн ойлгуулах, хэрэгжүүлэх

Бусад

-Ажил гүйцэтгэх, хэрэгжүүлэх

-Бусад шаардлагатай ур чадвар

 

ЗАВХАН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

 

 

 

 

 

 

НИЙТЭЛСЭН: 2019-05-31 07:34:28