A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Undefined offset: 0

Filename: client/Mod_news.php

Line Number: 333

A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Trying to get property 'id' of non-object

Filename: client/Mod_news.php

Line Number: 333

A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Undefined offset: 0

Filename: client/Mod_news.php

Line Number: 334

A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Trying to get property 'parent_id' of non-object

Filename: client/Mod_news.php

Line Number: 334

A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Undefined offset: 0

Filename: client/Mod_news.php

Line Number: 368

Эдийн засгийн хэтийн хөгжлийн дүр зургийг тодорхойлсон сургалт боллоо
Эдийн засгийн хэтийн хөгжлийн дүр зургийг тодорхойлсон сургалт боллоо
634 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Баянхонгор аймгийн ЗДТГ, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн зүгээс хамтран зохион байгуулж буй ээлжит сургалтуудын нэг Дэлхийн эдийн засгийн өнөөгийн байдал, цаашдын хандлага, Монголын эдийн засгийн өнөөгийн байдал, цаашдын төлөв сэдвийн хүрээнд явагдсан сургалт гурван өдрийн турш амжилттай болж, өнөөдөр өндөрлөсөн юм. Тус сургалтыг МУИС-ОУХНУС-ийн багш , доктор, профессор Б.Санжмятав удирдан чиглүүллээ. Сургалтын хөтөлбөрийн дагуу АЗДТГ, сумын ЗДТГ, засаг даргын эрхлэх хүрээний харъяа агентлагийн мэргэжилтнүүд, байгууллагуудын удирдах албан тушаалтнууд, хууль сахиулах байгууллагын албан хаагчдыг тус, тус хамрууллаа. Байгалийн баялаг дэлхий эдийн засаг болоод улс орнуудын хөгжилд нөлөөлж байгаа байдал, цаашдын хөгжлийн хандлагын дүр зураг хэрхэн дүрслэгдэж байгаа талаар ойлголт өгсөн чухал ач холбогдол бүхий сургалт болж чадлаа. Эдийн засагчдын судалгаагаар дэлхийн хэмжээнд байгалийн томоохон нөөц баялагтай үлдсэн 35 орчим орон байгаа ажээ.Манай монгол улс тус орнуудын нэгэнд багтдаг юм байна. ДХБ-аас хийсэн судалгаагаар 1950-2003 онд байгалийн баялгийн экспорт жилд 4,1%-иар өсч байсан бол, мөн хугацаанд үйлдвэрлэлийн өсөлт дунджаар 2,7% байжээ. Олон улсын тээвэр, юуны өмнө далайн тээвэр хөгжиж, зардал нь ихээхэн буурсан, худалдааны саад тотгорууд мэдэгдэхүйц буурсан, дэлхийн даяаршил дэлгэрч,улс орнуудын эдийн засгийн интеграцчилал гүнзгийрсэн болох тул байгалийн баялгийн экспортыг нэмэгдэхэд таатай нөхцөл бүрдүүлсэн байна. Байгалийн баялгийн хэрэглээний дийлэх хэсгийг дэлхийн эдийн засагт нөлөө бүхий томоохон орнууд хэрэглэж байгаа. Тэдний байр суурь тогтвортой бус байгаа бөгөөд сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж буй орнуудын жин өсөх хандлагатай байна. Тухайлбал 1997 онд Хятадын төмрийн хүдэр, цинкийн үйлдвэрлэл дэлхийн хэмжээний 10%-тай тэнцэж байсан бол 2007 онд төмрийн хүдрийн хувьд 45%, цинкийн хувьд 40% болж өсчээ. Өнөөгийн баялгийн төлөөх тэмцлийн өөр нэг онцлог бол Үндэстэн дамнасан том компаниуд өөрийн техник, технологи, санхүүгийн боломжиндоо тулгуурлан дэлхийн хэмжээний томоохон ордуудыг эзэмших болсон явдал юм. Тухайлбал Pio Tinto, BHP Billiton and Vale компаниуд дэлхийн нийт төмрийн ордын 40%-ийг хяналтандаа авч, олборлолт явуулж байна. Өнөөдөр өндөр хөгжсөн, үйлдвэржсэн орнууд дэлхийн эдийн засагт голлох байр суурьтай байгаа боловч аажмаар энэ байр сууриа алдаж, ХХI зуунд дэлхийн эдийн засгийн төв аажмаар Ази руу шилжиж эхэлсэн нь бодит, түүхэн үйл явц болж байна. Сүүлийн хэдэн арван жилийн хугацаанд дэлхийн хэмжээнд түүхий эд, эрдэс баялаг, эрчим хүчний эх үүсвэрийн үнэ олон дахин нэмэгдэж, тэдгээрийг дэлхийн зах зээлд нийлүүлэгчид нь хөгжиж буй орнууд байгаа нь тэдэнд ихээхэн хэмжээний бэлэн мөнгийг хуримтлуулах бололцоог олгосон. Нөгөө талаас дэлхийн эдийн засгийн даяарчлал нь шинжлэх ухаан, техникийн ололт, тэргүүний менежментийг хөгжиж буй орнуудад авч ашиглах бололцоог нээсний дүнд хөгжиж буй орнууд, юуны өмнө эрчимтэй хөгжиж буй орнууд дэлхийн эдийн засгийн томоохон тоглогч болж хувирсан. Энэхүү хандлага цаашид ч улам батжих төлөвтэй.

2016-02-15 04:49:37