Цөөн үгээр
  • Шинэчлэгдэж буй цахим хуудасны талаархи саналаа өгөөрэй.
Концесс олгох уралдаант шалгаруулалтын урилга

2015-07-22 11:55

Концесс олгох уралдаант шалгаруулалтын урилга

 

Огноо: 2015.07.20

Уралдаант шалгаруулалтын нэр: Завхан аймгийн Улиастай сумын Жинст, Өлзийт багуудад "Иргэдийн хөгжлийн төв байгуулах" ажил    

Уралдаант шалгаруулалтын дугаар: 09-К-03/2015

Багц №: 09-К-03/2015-01 дугаартай Завхан аймгийн Улиастай сумын Жинст, Өлзийт багуудад "Иргэдийн хөгжлийн төв байгуулах" ажил    

Багц №: 09-К-03/2015-02 дугаартай Завхан аймгийн Улиастай сумын Жинст, Өлзийт багуудад "Иргэдийн хөгжлийн төв байгуулах" ажил  

            Завхан аймгийн Худалдан авах ажиллагааны алба нь Монгол Улсын болон гадаад улсын хуулийн этгээд, түүний нэгдэлийг "Завхан аймгийн Улиастай сумын Жинст, Өлзийт багуудад "Иргэдийн хөгжлийн төв байгуулах" ажил"-ын концесс олгох уралдаант шалгаруулалтад урьж байна.

            Концесс олгох уралдаант шалгаруулалтыг урьдчилсан болон уралдаант шалгаруулалтын үетэйгээр Концессын тухай хууль болон Концесс олгох уралдаант шалгаруулалтын журмын дагуу зохион байгуулна.

 Уралдаант шалгаруулалтанд оролцох санал гаргагч нь дараах ерөнхий шаардлагыг хангасан байна. Үүнд:

  1. Төслийг санхүүжүүлэх чадавхитай байх
  2.  Удирдлага, мэргэжлийн боловсон хүчин, техник технологийн чадвар, туршлагатай байх /тухайн ажлыг урд нь гүйцэтгэж байсан гүйцэтгэлийн гэрээ, түүний дагалдах баримт бичгээр нотлогдсон байх/
  3.  Аж ахуйн үйл ажиллагааны улсын бүртгэлийн гэрчилгээ болон тухайн ажлыг хийж гүйцэтгэх тусгай зөвшөөрөлтэй байх.

Урьдчилсан шалгаруулалтын баримт бичгийг энэхүү урилгын дагуу оролцох хүсэлтээ албан бичгээр ирүүлж, эргэн төлөгдөхгүй нөхцөлөөр урьдчилсан шалгаруулалтын баримт бичгийн үнэ 50000 /тавин мянган/ төгрөгийг төлж баримтыг ирүүлсэн этгээдэд олгоно.

Төлбөрийн хийх хэлбэр: Дансаар тушаана. 
Банкны нэр: Төрийн сан 
Дансны дугаар ₮: 090051013 

 Урьдчилсан шалгаруулалтад оролцох саналыг 2015 оны  08 дугаар сарын 21-ны өдрийн 11.00 цагаас өмнө хүлээн авна. Оролцох санал гаргагчийн урьдчилсан шалгаруулалтын баримт бичгийн дагуу ирүүлсэн оролцох саналыг үнэлж, урьдчилсан шалгаруулалтын баримт бичгийн шалгуур үзүүлэлтийг хамгийн сайн хангасан 1 хүртэлх оролцох санал гаргагчийг уралдаант шалгаруулалтад оруулна.

         Уралдаант шалгаруулалтад Монгол Улсын болон гадаад улсын хуулийн этгээдийн нэгдэл оролцож болох бөгөөд тус концессыг хэрэгжүүлэх зорилго, үйл ажиллагааны үндсэн чиглэл бүхий хуулийн этгээд /төслийн компани/-ийг байгуулж болно.

         Сонирхсон этгээд оролцох хүсэлтээ дараахь хаягаар ирүүлнэ үү.

Хаяг: Завхан аймаг. Улиастай сум  Нутгийн удирдлагын ордон. Завхан аймгийн Худалдан авах ажиллагааны алба: № 417 тоот өрөө

 Хариуцах ажилтаны нэр: Мэргэжилтэн Г.Нямдаваа

 Утас: 70462369, 96141144       Е-майл хаяг: za_procurement@yahoo.com

НИЙТЭЛСЭН: 2016-03-03 23:16:42