ТЕНДЕРИЙН УРИЛГА
571 ХҮН ҮЗСЭН БАЙНА

2015-05-12 10:41

ТЕНДЕРИЙН УРИЛГА

 

Огноо: 2015-05-11 
Тендер шалгаруулалтын нэр: Завхан аймгийн Улиастай сумын төв доторхи гудамж, зам, талбайн тохижилт, шинэчлэл хийх ажил 
Тендер шалгаруулалтын дугаар: 09-НТШ-023/2015

         Завхан аймгийн худалдан авах ажиллагааны алба эрх бүхий тендерт оролцогчдоос Завхан аймгийн Улиастай сумын төв доторхи гудамж, зам, талбайн тохижилт, шинэчлэл хийх ажил –ыг нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Багцын дугаар

Багцын нэр

Баталгааны дүн /төг/

Багц 09-НТШ-023/2015-01

Улиастай сумын Жинст багийн төв замын дагуух тохижилт, ногоон байгууламж, 1,6 км замын дагуух явган хүний замын ажил

3716281.19

Багц 09-НТШ-023/2015-02

Улиастай сумын Цэнгэлдэх хүрээлэнгээс төв авто зам хүртэл 400м хатуу хучилттай зам барих , 3 багт 4ш ус зайлуулах хоолой барих

4753707.26

Багц 09-НТШ-023/2015-03

Улиастай сумын авто зам дагуух газруудад авто зогсоолууд байгуулах, хурд сааруулагч тавих, Товцог багийн 800м авто замд замын хашлага хийх

1800011.55

 

         Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдлээр нь 100000 төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

         Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жилийн борлуулалтын дундаж тендерт санал болгож буй үнийн дүнгийн 50%-аас багагүй байна. 
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ санал болгож буй үнийн дүнгийн 30%-аас багагүй байна 
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил буюу 2013, 2014 оны аудитаар баталагаажуулсан санхүүгийн тайланг ирүүлнэ. /нотариатаар батлуулсан байх/ 
Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Сүүлийн 2 жилд буюу 2013, 2014 онуудад хамгийн багадаа нэг удаа санал болгож буй үнийн дүнгийн 30%-аас багагүй ажлыг гүйцэтгэсэн байна 
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Тендерийн баримт бичигт багц тус бүрээр дэлгэрэнгүй тусгасан болно.

         Тендерийг 2015 оны 6-р сарын 11 ний өдрийн 11 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2015 оны 6-р сарын 11 -ний өдрийн, 12 цаг 00 минутад нээнэ.

Төлбөрийн хийх хэлбэр: Дансаар тушаана. 
Банкны нэр: Төрийн сан 
Дансны дугаар ₮: 090051013

Гадаадын этгээд тендерт оролцох эрхгүй. 
Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү тооцохгүй.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Завхан аймгийн Нутгийн удирдлагын ордон. Завхан аймгийн Худалдан авах ажиллагааны алба.

№417 утас:70462369

2016-03-03 23:25:54